Өнөөдөр:2025-07-28

Монголчуудын ихээр суралцдаг Зам Тээврийн Их сургууль #1

Саяхнаас content.tomyo.mn вэб сайт маань “Блог” хэмээх шинэ булангаа нээсэн билээ. Энэ нь гадаадад сурч, ажилладаг эсвэл хувь хүний хөгжил талдаа өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах хүмүүсийн нээлттэй булан юм. Хэрэв та TomYo дээр боловсролын блоггэр болох хүсэж байвал энэхүү формыг бөглөж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.


Юуны өмнө TomYo-д оруулж байгаа миний анхны блогыг цаг гарган уншиж буй танд баярлалаа. Намайг Н.Буяндэлгэр гэдэг. Би ОХУ-ын Novosibirsk хотод байрлах Siberian Transport University-д Төмөр замын зам барилга ба гүүр хоолойн инженер мэргэжлээр суралцдаг.

Миний бие та бүхэнд энэхүү блогоороо өөрийн суралцдаг Siberian Transport University-ийн талаар мэдээлэл өгөхийг зорилоо. Харин дараагийн удаад бусад Зам тээврийн сургуулиудын тухай цуврал болгон хуваалцах болно.

TomYo апп дээр 7 сарын 1-ээс Хятад хэлний бүх түвшний хичээл, их сургууль, ментор, тестүүд нэмэгдэнэ.

Siberian Transport University

Манай сургууль анх 1932 онд Siberian Institute of Transport Engineers нэртэйгээр Novosibirsk хотын төв гудамж болох Улаан өргөн чөлөөнд баригдаж байсан. Харин 1995 оноос хойш хотын төвөөс 4 километрийн зайд шинэ барилга барьж, Siberian Transport University нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Siberian Transport University-д одоогийн байдлаар 10 тэнхимийн 57 мэргэжлээр нийт 15,000 гаруй оюутан суралцаж байна. Үүнээс Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Казахстан, Япон зэрэг улсуудаас нийт 600 орчим оюутан суралцдаг. Оюутны хотхон нь хичээлийн 4 байр, оюутны 4 дотуур байр, усан бассейн, фитнес, спорт талбай, сургалтын талбай, гүүрэн байгууламжийн лаборатори, оюутны цайны газар, сургуулийн эмнэлэг, засварын цех, газрын теннисний талбай, жагсаалын талбай зэргээс бүрддэг.

Гадаад оюутнууд даа усан бассейн, фитнессээр үнэгүй хичээллэх боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой. Элсэн суралцах боломжит мэргэжлийн хувьд төмөр замын удирдлага зохион байгуулалт (railway transportation and management), төмөр замын барилга ба гүүр хоолой (railway construction, bridges and transport tunnels), гүүр (bridges) гэх мэт төмөр замын холбогдолтой мэргэжлүүдээр суралцах боломжтой. Мөн үүнээс гадна олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, инженерийн эдийн засаг, гааль, үйлдвэрлэлийн болон иргэний барилга, хүний нөөц гэх мэт мэргэжлүүдийг багтаасан байдаг. Эдгээр мэргэжлүүдээр ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хамрагдаж, үнэ төлбөргүй суралцах боломж бий. Хэрэв Орос хэлний дундаас доош түвшний мэдлэгтэй тохиолдолд тэтгэлгээр хэлний бэлтгэлд нэг жил сурч, дараа жилээс нь сонгосон мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцдаг билээ. 

Төмөр замын мэргэжлээр мэргэшвэл УБТЗ ХНН-ийн захиалгат оюутан болдог бөгөөд онц сурснаар замын зардлаа 100 хувь УБТЗ ХНН-ээр гаргуулах боломж нээгддэг. Харин хувийн зардлаар суралцах бол таны эзэмшихийг хүссэн тухайн мэргэжлээс хамаарч 160-220 мянган рубль (6,5-9 сая төгрөг) хооронд зардал гарна.

Хэлний бэлтгэлийн төлбөр 120 мянган рубль (5 сая орчим төгрөг) байдаг. Байрны төлбөр сарын 1300-2400 рубль (52-96 мянган төгрөг) болно. Хэрэв танд ОХУ-ын Зам тээврийн сургуульд элсэх болон хэрхэн хувийн зардлаар суралцах талаар асуух зүйл байвал энэхүү инстаграм хаягаар холбогдоорой. Энэ хүртэл уншсан танд баярлалаа.


TomYo апп дээр 7 сарын 1-ээс Хятад хэлний бүх түвшний хичээл, их сургууль, ментор, тестүүд нэмэгдэнэ.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!