Өнөөдөр:2023-03-23

Гадаадад сурахад хэрэг болох 10 hack PART2

  1. Хэрэв SAT бэлдэх материал олдохгүй байвал “Cracksat.net” сайтаар зочлоод үзээрэй. Тухайн вебсайт дээр SAT бэлдэх төрөл бүрийн материал бий. 
  2. Тэтгэлгийн зорилгоо уншсан,сургуулийн чиглэлээ бие дааж ойлгож авсан байх нь чухал. 
  3. Тухайн очихоор төлөвлөж буй улсынхаа дууг сураарай. Холбоо үг, хэлц үг, мааз үг сурах боломжтой. 
  4. Англи хэлийг аль болох эртнээс сурах, хүлээн зөвшөөрөгдөхүйц хэлний оноог эртхэн авах нь маш олон улсуудад тэтгэлгээр суралцах боломжийг нээнэ. 
  5. Сурахаар төлөвлөж буй оронд тань суралцдаг монгол оюутнуудаас маш их мэдээллийг аваарай. Амьдрах өртөг, байр, очсоны дараах хүндрэлүүд гэх мэт. 
Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.

6. Монголд байх хугацаандаа barista bartender хийж туршлагатай болох нь очсон газартаа энэ төрлийн ажлуудыг олоход илүү амар байх болно. 

7. Материалаа нямбай бүрдүүлэх таныг бусад оюутнаас ялгаруулах бас нэгэн энгийн арга юм. Нийт өргөдөл гаргагчдын материалыг төсөөлөөд үзээрэй. Эдгээр хүмүүсийн дунд маш нямбай, өнгөтөөр хэвлэхээс авхуулаад цэгцтэй байхад буруудахгүй. 

8. Янз бүрийн сайн дурын ажил хийх. Энэ нь таны танилын хүрээг тэлэхээс гадна бусдаас мэдээлэл авах цаашлаад тэтгэлэгт тэнцэх боломжийг олгох болно. 

9. Ямар нэгэн улсад сурахаар зорьсон л бол тухайн газрын соёл, ёс заншлыг эртнээс судлах хэрэгтэй. Ингэснээр соёлын цочирдолд хэт их орохоос сэргийлээрэй. 

10. Хэрэв англи хэл сурч байгаа бол “Very” гэдэг үгийг хэт их ашиглахгүйн тулд “losethevery.com” гэх вебсайтыг ашиглаарай.

Эх сурвалж: Дэлхийн иргэн болох томьёо

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Энэхүү контент хамгаалагдсан!