Миний нэрийг Оюуномин гэдэг. Би ОХУ-ын «Санкт-Петербургский горный университет» буюу «SaintPetersburg Mining University»-ын төслийн менежмент мэргэжлээр хэлний бэлтгэлд сурдаг.
Instagram: @oyu_nomin_12
Facebook: М. Оюуномин
Зарим үед танд шийдвэрлэж чадахгүй асуудлууд гэж
байдаг. Үүнд хэт их анхаарах нь амьдралын үнэт цаг хугацааг өөрийн дураар дэмий зарцуулах сонголт хийж байгаатай адил гэсэн үг.
Зогсолтгүй зүтгэх нь зөв үү?
Юуны төлөө хүн төрөлхтөн тэгтлээ их хичээдэг юм бэ? гэж хааяа боддог. Надад маргааш байгаа эсвэл байхгүй гэдгийг ч бид мэдэхгүй шүү дээ. Өөрөөсөө асар том амжилтад хүрчихвэл амьдралын хязгаарт тулж очих юм шиг. Гэтэл хүн зүгээр л амжилтад хүрэх нь амьдрал биш юм аа. Зүгээр л энгийн мэдрэмжүүдээс эхэлдэг юм байна.
Ердөө хором мөч бүртээ амьдарч, хором мөч бүхнийг мэдрэх нь амьдралын нэг хэсэг болох тайвшрал юм. Бид үргэлж л хичээдэг. Тиймээс өөртөө амралт өгч байх ёстой. Энэ нь илүү сайн амарч чадсанаар өөрийн тав тухтай байдлыг үүсгэж хүсэл зорилгоо биелүүлэхэд хялбар байх болно.
TomYo Class хэмээх шинэ функц нээгдлээ. Та яг одоо ороод шагналтай асуултуудад хариулж өөрийгөө сорих боломжтой.

Хэрэв юу ч мэдэрдэггүй байсан бол яах вэ?
Өглөө босоход нарны дулаан илчийг мэдрэхгүй, бороо орсны дараах үнэрийг мэдрэхгүй, даарч орж ирэхэд халуун кофений амтыг мэдрэхгүй, өлсөж явахад ээжийн халуун хоолны амтыг мэдрэхгүй, зүгээр л суугаад уулын орой ширтэх тэр мэдрэмжийг мэдрэхгүй, чихэвч зүүгээд гудамжаар зөөлөн алхах гэх мэт энэ мэдрэмжүүдийг амьдралаас та авч чадахгүй байна гэж төсөөлөхөд л хэцүү санагдаж байна.
Бидний анзаардаггүй бяцхан зүйл алхам тутамд танд тайвшрал, тайтгарлыг өгдөг. Харин танд эдгээр өчүүхэн мэдрэмжүүд асар том аз жаргалыг бэлэглэдэг юм шүү. Ердөө гар ямар нэгэн зүйлд хүрэх нь хөл газарт тулан энэ биеийг авч явж байгаа нь л амьдрал юм.
Жишээ нь миний амьдралд юу өөрчлөгдсөн тухай хамтдаа сонирхъё. Яг энэ тухай та бүхэнд хуваалцах гээд сууж байгаадаа маш их баяртай байна. Өмнө ба одоогийн би яаж өөрчлөгдсөн бэ? Эргээд харахад тийм ч том өөрчлөлт биш хэдий ч ирээдүйн надад гайхамшгийг авчрах өнөөдрийн би.
Амьдралын эд, эс нь болсон энэ мэдрэмжүүдийг тэр болгон хүмүүс анзаарахыг хүсдэггүй болохоор биш анзаарах зав байдаггүйд гол асуудал оршино. Чухам энэ асуудалд та ямар шийдлийг олж харах нь чухал юм. Үүнд би гэдэг хүн цаг гарган туршиж үзэхээр шийдсэн. Би тийм ч эрт босдоггүй хүн. Гэхдээ эрт босохоор шийдсэн, үүний цор ганц шалтгаан нь өглөөний нар мандахыг харан түүний дулаан илчийг мэдрэх юм.
TomYo аппын Class хэсэгт яг одоо бэлэгтэй уралдаан зарлагдсан байгаа. Шагналд нь 7 хоногийн эрх өгөх болно. Энд дарж апп руугаа ороорой.

Энэ мэтчилэн надад бяцхан тайвшрал өгдөг мэдрэмжүүд миний амьдралын хэв маяг болсон. Эдгээр мэдрэмжүүдийг авах үедээ би ганцаараа байхыг илүүд үздэг. Үүний үр дүнд өглөөний цайгаа заавал уух, аливаа хэрэггүй зүйлсэд цаг зарцуулахаа болих, илүү тайван зан чанар бий болох, чухал зүйлсдээ анхаарлаа сайн төвлөрүүлэх, үр бүтээлтэй ажиллах, аль болох эрт унтах, гэр бүлтэйгээ хөгжилдөх цаг маань нэмэгдэх гэх мэт маш олон давуу талууд үүссэн.
“Таны амжилтын ард зөв амьдралын хэв маяг оршихуй” Амьдралынхаа турш анзаарч байгаагүй жижиг зүйлсэд анхаарч, тэр зүйлээс авах мэдрэмж тань онцгой байх болно.
Онцгой мэдрэмжийг өөртөө
Та өмнө нь онцгой мэдрэмжүүдээ анзаарч байгаагүй бол одоо анзаардаг болно гэж бодож байна. Үүнийг анзаарч эхэлснээр тэр мэдрэмжүүдэд та шунах болно. Тэр үед та өөрийн онцгой мэдрэмжийг бүтээгээрэй.
Гэхдээ яаж?
Зүгээр л өглөө эрт нар мандахыг хар.
Зүгээр л чимээгүй орчинд халуун кофе уугаад суу.
Зүгээр л тайван суугаад ном унш.
Зүгээр л намуухан аяыг чанга дээр нь тохируулаад сонс.
Зүгээр л хайртай хүмүүстээ амттай өглөөний цай бэлд.
Зүгээр л суугаад цонхоор хараад гадаах орчинг ажигла.
Зүгээр л өөрийгөө аз жаргалтай болгох дуртай зүйлээ хий.
Зүгээр л өөрийнхөө онцгой мэдрэмжийг ол.
Таны онцгой мэдрэмж юу вэ?
