Өнөөдөр:2023-10-02

Гадаадад сурахад хэрэг болох 10 hack

  1. Сургууль бүрийн асуултууд өөр байдаг ч бараг бүх сургууль “Яагаад манай сургуулийг сонгох болсон бэ” гэсэн асуултыг тавьдаг. Энэ төрлийн асуултад “Танай сургууль их нэр хүндтэй, мундаг сургууль” гэж хариулж болохгүй. Тиймэрхүү байдлаар хариулбал таны өргөдөл бусдынхаас огт ялгарч чадахгүй. Өөр ямар нэгэн шинэлэг санаа олох хэрэгтэй. 
  1. Эсээ бичихэд хамгийн чухал зүйл бол өөрийнхөөрөө байх. Таны бичсэн эсээ зөвхөн таных л байх ёстой. Заавал өөрийгөө мундаг хүн болгох хэрэггүй. Харин ч эсрэгээрээ хамгийн шилдэг эсээнүүд энгийн, амьдралд ойрхон, эсээ бичсэн хүний яагаад “Unique” вэ гэдэгт хариулт өгсөн байдаг.
  1. Эсээнд нэг үгээ олон дахин давтаж болохгүй. Жишээлбэл Interesting гэдэг үгийг давтан ашиглах хэрэг гараад байвал Google-ээр “Interesting synonym” гээд хайхад тухайн үгтэй ижил утгатай маш олон үгс гарч ирнэ. 
Энд дарж шинэ гарсан номоо захиалаад хүргүүлж авах боломжтой.
  1. Суралцах хот, сургуулиа сайтар судлах. Сургуульд байгаа хүрээлэл дундаасаа их зүйл суралцаж, тэрхүү хүрээлэл төгсөөд гарсны чинь дараа хүртэл хэрэг болох тохиолдол амьдралд байдаг учраас аль сургуульд, ямар хүрээлэлтэй хэмүүстэй суралцахаа сайтар судалж байж шийдээрэй. 
  1. Хамтдаа хичээлээ бэлддэг “Study group”-тэй болох. Нэг нэгэндээ тус болох, ойлгохгүй байгаа зүйлс дээрээ цуг ажиллах, нэгэндээ эсээний санаа өгөх гэх мэт давуу талтай.
  1. Ямар сургууль ямар мэргэжлээрээ илүү алдартай гэдгийг судлаарай. Дэлхийд, Азид хэр өндөр түвшинд байгаа эсэхийг судлаад өөрийн мэргэжил болон сургуулиа сонгоорой. Жишээ нь: эсээ дээрээ энэ сургуулийг сонгож суралцахыг хүсэж байна гэх мэтээр бичиж болно. 
  1. Сургууль, дэлгүүр, банк руу явахдаа газар мэдэхгүй яаж явах вэ? гэж бодож байвал “Google maps” ашиглаад үзээрэй. 
  1. Сургуулийн профессоруудаа сайн судал. Таны сурах чиглэлээр алдартай сайн профессор сайн судалгааны ажлууд хийж байсан бол тэдгээртэй танилцан эсээ болон ярилцлага дээрээ дурдах хэрэгтэй. 
Эхний 3 өдөр үнэгүй ашиглаарай. Энд дарж аппаа татаарай.
  1. Ярилцлагад асуулт бэлдэж очих. Ярилцлага дээр хамгийн төгсгөлд нь танд биднээс асууж тодруулах зүйлс байна уу? гэж асуудаг. Хэдийгээр бүх мэдээллүүдээ дэлгэрэнгүй сайн өгсөн байдаг ч зарим нэг нарийн зүйлсийг тодруулж бичээгүй байх тохиолдол бий. 
  1. Бодитоор төсөөлөх. Энэ хамгийн чухал. Та сонгосон сургууль, мэргэжилдээ яг бодитоор суралцах гэж байгаагаар эсээ болон ярилцлагадаа бэлдээрэй. Ингэхийн тулд сургууль болон хичээлийнхээ талаар маш нарийн судалгаа хийх хэрэгтэй. Ингэж чадаагүй бол таны бичсэн болон ярьсан зүйлс үнэмшилгүй болох юм.
Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!