Өнөөдөр:2022-07-03

“Залуу хот судлаач” хөтөлбөр гурав дахь жилдээ зарлагдлаа.

“Гэр өргөө” ТББ, Улаанбаатар хотын музей хамтран зохион байгуулдаг “Залуу хот судлаач” хөтөлбөрийг гурав дахь жилдээ зарлалаа. Уг хөтөлбөр нь Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт газрыг залууст бүтээлч аргаар таниулах зорилготой юм. 

Зургаа хоногийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөрт хамрагдсанаар Гэрүдэгийн бэлтгэсэн онцгой хөтөлбөрүүдэд оролцож нийслэлийн хот, барилга байгууламжийн талаар мэдлэгээ тэлэх боломжтой. 

Хөтөлбөрийн туршид:

  • Түүх, соёлын дурсгалт газруудаар тойрон аялал хийх
  • Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай сонирхолтой яриа өрнүүлэх
  • Дурсгалт барилгуудын макет загварыг биет (өрдөг тоглоом) болон дижитал хэлбэрээр дуурайлган барих
  • Хийсэн бүтээлээ ашиглан залууст мэдлэг түгээх зэрэг сонирхолтой зүйлсийг туршиж үзнэ. Мөн өрдөг тоглоомон макетыг Улаанбаатар хотын музейд байршуулж, дурсгалтын газрын үнэ цэнийг нийгэмд ойлгуулах зорилготой кампанит ажил зохион байгуулна.

Kоронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу хөтөлбөрт цөөн оролцогчдыг өрсөлдөөнт шалгаруулалтаар сонгоно.

Бүртгэл 6 сарын 21-ны Мягмар гарагийг дуустал долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!