Өнөөдөр:2022-07-03

TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад туслах подкастууд

Англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, олон улсад чанартай боловсрол эзэмшихээр зорьж байна уу? Үүний тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэлний мэдлэгийн TOEFL-ийн шалгалтыг амжилттай өгөх шаардлагатай. Сонсгол, яриа, бичиг, уншлага хэсгээс бүрдэх тус шалгалтад олон арга замаар бэлтгэж болох ч өдөр тутмын амьдралдаа сонсголын дасгал хийх нь бүх чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэх давуу талтай. Орчин цагийн мэдээ мэдээлэл авахаас гадна хэрэгцээт хэллэгүүд, академик мэдлэгийн бүх төрлийн чадварыг дараах үнэ төлбөргүй подкастуудаас авч чадна.

1. ESLPod.com’s Guide to the TOEFL Test

TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авахад шалгалтын техник, өвөрмөц арга барилуудыг маш сайн бэлтгэсэн байх шаардлагатай билээ. Тэгвэл энэхүү подкаст тэдгээрийг тун энгийн үгээр тайлбарлах болно. Нэр хүндтэй эрдэмтэн багш нар, амжилттай суралцаж яваа залуусыг урьж ярилцдаг тул таныг уйдаахгүй нь лавтай. 

Яг одоо энд дарж TomYo аппаа татаарай.

2. Happy English Podcast

Энгийн хөгжилтэй, харилцан яриа ихтэй подкаст. Өдөр тутмын яриаг ойлгох, хэлц, хэллэг, шинэ үгсийн мэдлэгээ тэлэхэд туслаж чадна. Удаан хугацааны лекц, уйтгартай яриа сонсох дургүй бол танд таалагдана. Нэр нь хүртэл “Happy” шүү дээ. 

3. Effortless English Podcast

Олон улсад өөрийн нэрийн подкастаараа нэр хүндээ бий болгосон багшийн удирдлагаар явагддаг. Урам зориг өгөх эрч хүчтэй өнгө аястай тул өглөө сургууль, ажилдаа явахдаа сонсоход тохиромжтой. “Амархан” англи хэлийг эндээс суралцаарай. 

4. A Way with Words

Англи хэлээ хэрхэн сайжруулах талаарх цувралууд бүхий радио нэвтрүүлэг. Уран зохиол, дуу хөгжмөөр дамжуулан шинэ үгс, дүрмийн мэдлэгийг олгох болно. Илүү гүнзгий, академик мэдлэг авах хүсэлтэй бол таны утасны үнэнч нөхөр болох нь гарцаагүй. 

5. The TOEFL Podcast

Англи хэлний өндөр төвшний шалгалт болох TOEFL-ийн шалгалтад бэлтгэхэд тань туслах хамгийн шилдэг подкаст. TOEFL шалгалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн удирдагч багш нар бэлтгэдэг тул ойлгомжтой, энгийн бүтэцтэйгээс гадна академик мэдлэг олгох бүх талын мэдээллүүдээр баялаг. Өдөр тутам цаг гарган сонссоноор хүссэн үр дүндээ хүрэх нь гарцаагүй!

6. Two Teachers Talking

Хоёр багшийн хоорондын ярианаас бүтсэн сонирхолтой хичээлүүдтэй подкаст. Харилцан ярианаас гадна урт хэмжээний хичээлийг ч өвөрмөц содон байдлаар илтгэдэг тул таны утсанд байвал зохих подкастын нэг юм. 

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!