Өнөөдөр:2021-11-27

Хэрхэн G-mail платформийг бүрэн ашиглаж сурах вэ?

Бидний өдөр тутмын хэрэглээ болох “Google”-н харилцаа холбооны томоохон хэсэг G-mail платформийг мэдэхгүй хүн өнөөдөр байхгүй билээ. Тэгвэл уг платформийг хэрхэн хэрэгцээндээ бүрэн дүүрэн ашиглах тухай зөвлөгөөг таньд хүргэж байна.

1. Илгээсэн мэйлээ буцаах арга

Имэйлээ илгээхдээ Send дарсныхаа дараа болоогүй мэйл байсныг гэнэт санадаг уу? Бүү санаа зов. Хайх хэсэгт Undo гэж бичээд Undo Send тохиргоог Enable болгоод буцаах боломжтой.

2. G-mail дизайнаа өөрчлөх арга

Нэгэн хэвийн цагаан өнгөтэй хэр удаан хамт байх уу? Тэгэхээр өөрийн хэв маягт тохирсон өнгө болон дизайныг Theme хэсгээс сонгоод өөрчлөх боломжтой.

3. Inbox-oo хуваах арга

Олон мэйл нэгэн зэрэг шалгахын тулд хэт их хугацаа зарцуулж байвал үүнийг ашиглаад үзээрэй. Settings > Labs > хэсгээс Preview pane гэж хайгаад Enable болгоно. Дараа нь Split icon дээр дарж хуваалтаа сонгоод боллоо.

4. Имэйл илгээх хугацаагаа төлөвлөх арга

Ажлын цаг өнгөрснөөс хойш draft хийсэн мэйлээ илгээх хэрэг гардаг бол boomerang-аар илгээх цагаа сануулаад амрах боломж бий гэдгийг санаарай. Тухайн илгээгч хариу өгсөн үед эсвэл хариу ирэхгүй тодорхой хугацаа авах тохиолдолд үгүй бол зүгээр л 4 цагийн дараа илгээх горимыг сонгох боломжтой.

“MENTOR50” купоныг ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Энд дарж аппаа татаарай.

5. Орлого, зарлагаа нэг файлд хүлээж авах арга

Орлого, зарлага, хүснэгтэн мэдээлэлтэй харилцдаг хүн бүр үүнийг хэрэглэх боломжтой. Үүний тулд http://docs.google.com руугаа ороод Create > Spreadsheet дээр тохиргоог хийнэ. Мөн санал асуулга, бүртгэл, мэдээ, нийтлэл хүлээж авах гэх мэт форм бөглөх хэрэгцээнд Create > Form үүсгээд л болно.

6. Том хэмжээтэй файл илгээх арга

Compase буюу бичих хэсэгт байрлах Drive логон дээр дараад файлаа хуулна. Файлын дээд хэмжээ 10GB буюу хэд хэдэн DVD кино илгээх боломжтой.

7. Шинэ мэйлээ хялбар шалгах арга

Мэйл ирсэн болов уу гээд байнга шалгаж байснаас > Labs ороод Unread message icon гэж бичээд Enable дараарай. Дараа нь заавал оролгүйгээр tab-аасаа хэдэн мэйл ирснийг харж болно.

8. Мэйл ашиглах хурд нэмэгдүүлэх арга

Эхний удаад туршилт байдлаар дан гарын товчлол ашиглаад хэдэн минут хэрэглээд үзээрэй. Settings дотроосоо Keyboard Shortcuts гэснийг Enable болгох хэрэгтэй.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!