Өнөөдөр:2021-11-27

Тун нь таарсан стресс буюу аз жаргалын тухай

Эртний Афины философич Аристотел хүн бүр л ямар нэг сайн зүйлийг хүсээд түүнийхээ араас явдаг. Том байшинтай их мөнгөтэй болох, том машин унах, сайн сургуульд сурах, сайн эцэг эх болох, ажил мэргэжилдээ амжилт гаргах гэх мэт. Олон тохиолдолд тэр эцсийн зогсоол нь аз жаргалтай байх, аз жаргалыг олж авах тухай байдаг. Хүн бүр л сайныг хүсэх учир аз жаргалыг олж авах нь хамгийн дээд сайн байдаг. Тиймээс аз жаргалтай байхын (хүрэхийн) үндэс нь “сайн байх” юм гэж Никомакын Этикс (Nicomachean Ethics) номдоо бичжээ.


Тэгвэл “сайн байна” гэж ямар байхыг хэлэх вэ гэвэл “эрдэмтэй” байх юм гэж тэрээр бичжээ. Эрдэмтэй байна гэдэг нь юуг хэлэх вэ гэвэл аливаа зүйлийг хэтрүүлэхгүй яг алтан дундажыг барих юм хэмээжээ. Аливаа зүйл 2 туйл уруугаа хэлбийсэн бус харин алтан дунджаа барьсан, тэнцвэртэй үедээ сайн байдаг гэжээ. Хүний энэ тэнцвэртэй чанарыг эрдэмтэй байх буюу ёс суртахууны зарчимтай байх гэж хэлсэн ба хүн эрдэмтэй байж чадвал аз жаргал гээч дээдийн сайныг олж авах боломжтой хэмээжээ.

Хэрэв та TomYo T-Shirt захиалахыг хүсвэл энд дарна уу.


Аристотелын амьдарч байсан цаг үе Хомерын үлгэрт гардаг хэт фантастик баатрууд, Олимпын уулан дахь бүхнийг чадагч бурхад, хаад язгууртнууд нэг талд, нөгөө талд нь тэднийг шүтэн бишрэгчид, тэдний ололт амжилт, дайн байлдааныг даган баясагчид, өөрийн амьдралаа бусдаар шийдүүлэгчид гэсэн 2 туйлд хуваагдсан байж. Нийгмийн амьдрал тогтмол хоёр туйлын хооронд хөлбөрч, тогтворгүйжих бүрд хувь хүмүүсийн амьдрал доройтож, төр улс самуурах үзэгдэл түгээмэл байсан үед амьдарч байсан тэрээр дундаж давхарга тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх ёстой ба энэ тэнцвэр эрдэм, ёс суртахуун дээр тогтох ёстойг анх номдоо онцолжээ.

Тэгвэл эрдэмтэй байна гэж ямар байхыг хэлсэн бэ?

Жишээлбэл, зоригтой байх гэж ойлголт бий. Бусдыг түрэмгийлж, айлгаж, өөрийн эр бяраа гайхуулахыг зоригтой байлаа гэх бус харин аюул түгшүүр тулгарсан үед айж сандралгүй, зөв шийдвэр гарган аюулыг гэтэлгэхийг зоригтой байна гэж Аристотел бичсэн. Араатан амьтан бүр л түрэмгий байдаг боловч үүнийг зориг гэж хэлэхгүй.
Тэвчээртэй байх гэдгээр хүн уураа зөв асуудалд зөв цагт нь таарсан тунгаар зохистой гаргаж чадахыг хэлсэн. Бидний олонх нь жижиг, шалихгүй асуудал дээр дүрсхийгээд унтарчихна. Харин уурлах ёстой асуудалдаа дуугүй, нүдэн балай чихэн дүлий өнгөрөх нь олонтой.
Нөхөрсөг байна гэдэг нь хэт дайсагнасан хэт долдгонуур гэсэн хоёр туйлын алтан дундаж.


Товчоор хэлэхэд, эрдэмтэй байх буюу ёс суртахууны зарчимтай байх нь хүний дотоод чанарын тухай ойлголт ба идэж ууж, эдэлж хэрэглэх эд зүйлс зэрэг гадаад орчны хүчин зүйлс зөвхөн түр зуурын, нүд хуурсан нөлөөтэй байдаг талаар Аристотел номдоо хүүрнэжээ.

Эрдмүүд ба Аристотелын алтан дундаж

Бид эрдэм мэдлэг гэж хоёр үгийг хоршуулж хэрэглэж заншсан. Эрдмийн мэдлэгээс ялгарах нэг онцлог нь хүн заавал өөрийн махан биеэр туулж байж суралцдагт орших аж.
Дээрх зурагт дурдсан эрдмүүд зөвхөн жишээ төдий ба жагсаалт өшөө урт үргэлжилнэ.

Эрдэм бүрт түгээмэл ажиглагдах нэгэн эрдэм бол “тунг нь тааруулах эрдэм” буюу Temperance.

SocialPay үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан “SocialPay Loves Coffee” урамшууллын аян үргэлжилж байна.

Нэг жишээ дурдъя. Стрессийн талаар хүмүүс хэт туйлширсан ойлголттой явдаг мэт санагддаг (хар энерги, чөтгөр шүгэлсэн гэх мэт). Стрессдэх мэдээж тааламжгүй мэдрэмж. Хэт их стрессдэх нь хүний эрүүл мэндэд сайнгүй болох нь аль хэдийн тогтоогдчихсон. Тогтмол стрессийн түвшин их явах нь даралт ихсэх, зүрх судасны өвчин үүсгэх, зүрхний шигдээс болох, хэт таргалалтад өртөх, чихрийн шижин зэрэг маш олон төрлийн өвчний өдөөгч болдгийг олон сэтгэл зүйчид онцолсон. Байдал үргэлжилбэл сэтгэлзүйн эмгэг ч болох магадлалтай.

Нөгөө талаас, ямар ч стрессгүй амьдрал сонирхолгүй биш үү? Хэнтэй ч маргахгүй, ямар ч асуудалгүй амьдарна гэж байх уу?

Бид дассан орчноосоо салж шинэ зүйлд суралцахад, сорилттой тулгарах үед стресстэй заавал нүүр тулна. Стресс бол амьдралын нэг л хэсэг. Стрессгүй сурах процесс гэж байхгүй биз. Тэгэхээр стрессийн тунг нь тааруулах буюу стресс менежмент (жишээ нь бусад хүмүүсийн амьдрал сайжраад буйд стрессдэж суухын оронд өөрийгөө сайжруухалаас эхлэх) хэрэг болох нь.

Аливаа хувь хүн, улс орон, албан байгууллага хөгжиж, урагшлахын тулд стресс, сорилтоос зугатаах биш харин зоригтойгоор хүлээн авч, тухайн стрессээс сурснаа, олж мэдсэнээ дараа дараагийн сорилт, стрессийг даван туулах багаж болгон ашиглахыг зарчимтай байх явдал юм гэж Рэй Далио (Ray Dalio) Зарчим (Principles) номдоо бичжээ.

Мужаан хүн ажлаа хийхэд хөдөлмөрийн багажаа сайн ашиглаж чаддаг байхтай адил стресс, сорилтыг даван туулахад эрдэм буюу ёс суртахууны зарчмуудыг өөрийн болгох хэрэгтэй тухай Рэй Далио өөрийн ажил, амьдралынхаа туршлагаас хуваалцсан.

Хөгжиж, урагшилж буй улс орон, албан байгууллагууд бүр стресс тест буюу аливаа асуудлыг дан ганц даван туулаад зогсохгүй, түүнээс суралцаж, улам сайжрах механизмтай байдаг.

Стрессийн талаар нэмж хэлэхэд, Харвард их сургуулийн сэтгэл судлаач асан, аз жаргалын судлаач хочтой Шон Акор (Shawn Achor) The Happiness Advantage: The Seven Principles of Positive Psychology That Fuel Success and Performance at Work номдоо, алдаа болон сорилт, түүнээс үүсэлтэй стрессийг эерэгээр хүлээн авч, шинийг суралцах, хөгжих боломж хэмээн харж, аливааг хийх оролдлогоо зогсоолгүй тууштай урагшилдаг хүмүүсийн тархи, оюун (Хүний тархи хэдэн настай байлаа ч алдааг сурах боломж гэж харснаар түүнээсээ суралцаж, дахин оролдох, шинийг турших итгэл, зориг нэмэгддэг.

Хэрэв та TomYo T-Shirt захиалахыг хүсвэл энд дарна уу.

Ингэснээр дахин шинийг оролдох, өшөө илүүг эрэлхийлэх эрмэлзэл улам өсдөг тийм дадалд суралцаж, өөрийгөө байнга шинэчилж байдаг) үнэхээр өөрчлөгдөж, бүтээмж нэмэгдэж, тийм соёлыг төлөвшүүлсэн компани, албан байгууллагын орлого ба коллектив бүтээмж үржигддэг тухай олон жишээнүүд дурдсан.

Орчин үед аз жаргал нь эцсийн зогсоол бус ямарваа нэг эцсийн зогсоолд хүрэх тэр аялал өөрөө юм гэж тодорхойлох болсон. Гэсэн хэдий ч аяллын турш бидэнд хэрэгтэй эрдэм (ёс суртахууны зарчмууд) буюу аливааг хэтрүүлэхгүй, хэт туйлшрахгүй тунг нь тааруулах чадварууд өөрчлөгдөөгүй хэвээрээ ба софт скил, сошиал скил гэх мэтээр нэрээ өөрчлөөд яваад л байгаа.

Даршрамд дурдахад, Аристотелын алтан дунджын онол хожим нь эдийн засаг, нийгмийн салбар дах дундаж давхарга гэх ойлголтын эхлэлийг тавьжээ. Хэрэв Эртний Грек боолын хөдөлмөрт суурилсан нийгэм байгаагүй бол эдийн засаг, капитализм гэх ойлголтыг аль 2600 жилийн өмнө томьёолчих ч байсан юм бил үү хэн мэдлээ.

Б. Мөнхбат

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!