Сэтгэл тайван, эрүүл аз жаргалтай амьдрахын тулд өөрийгөө халамжлах нь хамгийн чухал билээ тэгэж байж бид бусыг бодох, бусдад илүү сайхан энерги өгч чадна.
Цэвэрлэгээ хий
Тархиа цэвэрлэж, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хамгийн хялбар аргуудын нэг бол өөрийн байгаа орчин тойрноо цэвэрлах явдал юм. Өглөө бүр ороо хурааж өдрийг үр бүтээмжтэй өнгөрөө. Өөрөөгөө цэвэрлэх долоо хоногийн хуваарь гарга цэвэр цэмцгэр байснаар толгойд байгаа олон бодлууд цэгцэрч, өргөн цар хүрээтэйгээр бодох, бүтээмжтэй суралцах эхлэл болдог.
Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Зохион байгуулалттай байгаарай
Оюутны хувьд та адал явдалд хөтлөгдсөн хүн байх магадлал тун өндөр. Цаашид юу хийхийг хүсч байгаагаа бодож, төсөөлөхөд цаг гарга. Үүнд аялал, ирээдүйн судалгааны ажил, ирээдүйн ажил мэргэжил, шинэ хобби, хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрөөх эсвэл хувийн фитнесийн зорилго гэх мэт багтаж болно.
Дараа нь эдгээр зорилгод хэрхэн хүрэхээ тодорхойлохын тулд хийх зүйлсийнхээ жагсаалтыг алхам алхамаар эсвэл алсын хараатай (Vision board) самбар үүсгээрэй.
Зохион байгуулалттай байх нь эдгээр амжилтыг гүйцэлдүүлэхийн тулд урам зориг, хүсэл эрмэлзлийг хадгалж үлдэх юм.
Эрүүл зөв хооллох
Сайн хоол тэжээл нь эрүүл, аз жаргалтай бие махбодь, оюун санааны хувьд нэн тэргүүнд үүрэг гүйцэтгэдэг тул хоол хүнсэндээ анхаарал халамж тавих нь чухал юм!
Хоол хийх нь мэдээж оюутнуудын хувьд шинэ ур чадвар бөгөөд ихэнх оюутнууд бэлэн савалгаатай хоол авах нь нийтлэг байдаг. Долоо хоногт 1 удаа ч гэсэн цаг гаргаж шим тэжээллэг хоол хийх аргаас суралцааарай ингэснээр оюун санаа бие махбодь тань ямар их талархаж байгааг ажиглаарай.
Дараах хоолны жорнуудаас сонирхоод үзээрэй YouTube сувгууд энд оруулав.
Олон нийтийн хэрэгслийг ухаалаг ашиглах
Сүүлийн үед сошиал медиа орчин нь тухайн хүний бодит амьдралыг үнэн бодит байхаас илүүтэйгээр олны нүдэнд сайхан харагдахыг илүүд үзэж, бодит биш амьдралыг илүү хөөрөгдүүлж байгаа нь харамсалтай. Тиймээс зөвхөн өөрийг чинь аз жаргалтай болгодог, чамайг сургадаг тэр л зүйлд цагаа энерги зарцуулаарай.
“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Нойр авах
Насан хүрсэн хүний дундаж нойр авах цаг есөн цаг чанартай унтах шаардлагатай байдаг
Орчин цагт бид амьдралын завгүй хэв маягаасаа болж нойрны өрөнд орж байна. Нойргүйтэл нь сэтгэл санаа, эрүүл мэнд, бие мах бодид хамгийн их сөргөөр нөлөөлж байдаг. Аль болох орой унтахаас сэргийлэх хэрэгтэй хэрэв өдрийн бага зэргийн нойр авах бол аль болох 13 цагаас өмнө нойр авах үгүй бол энэ нь оройн цагаар таны нойронд нөлөөлнө. Тиймээс нойроо сайн авч эрч хүчээ дархлаагаа бүтээмжээ нэмэгдүүлээрэй. Хэсэгхэн зуур гүн нойр авахад л тархи ямар сэргэг болдог билээ дээ та нар маань мэдэж байгаа.
Дасгал хөдөлгөөн
Эрүүл биетэй байх хамгийн чухал зүйлийн нэг яалтгүй дасгал хөдөлгөөн билээ. Өдөрт 10 минут агаарт алхахаас эхсүүлээд ямар л дасгал хөдөлгөөн хийх хүсэлтэй байна өөрт таарч тохирохоо олж авч хийгээрэй. Дасгал хөдөлгөөн яалангуяа оюутнууд оюуны хөдөлмөр хийж байгаа та нарт маань нэн чухал юм. Өдөрт 10 минут дуртай дуугаа сонсож байгаад бяцхан дасгал хийхэд 1 сарын дараа 300 цагийн дасгал хийсэн байх бол жижиг жижиг алхамаар дадлыг өөртөө суулгаарай. Дөнгөж дасгал хийж эхлэхдээ хэт өндөрөөр эхлэчихвэл шантрах магадлал тун өндөр байдаг.
Баярлалаа өөртөө илүү их халамж тавьж, өөрийгөө хайрлаарай тэгэж байж л бид бусдад туслаж өгч чадна.