Өнөөдөр:2021-07-31

Англи хэлийг орчинд нь сурна гэдэг шийдвэр хамгийн буруу байсан

Миний хувьд гадаадад суралцмаар байна, аль болох хурдан явах хэрэгтэй гэдэг асуултууд маш их сонсож байсан. Харин та өөрөөсөө асуух асуулт бол та тухайн улсын хэлийг суралцаж байгаа юу? Очоод тухайн хэл дээр өөрийгөө илэрхийлэх чадвар байна уу? Гэдгийг маш сайн эргэцүүлэн бодох хэрэгтэй санагддаг. 

Энэ бол миний өөрийн туршлага дээрээс үндэслэн хуваалцаж байгаа бяцхан зөвлөмж:

Анх Монголоос Австрали улсад ханийнхаа хамт ирэх үедээ Англи хэлийг өөрийнхөө хэмжээнд дажгүй мэддэг гэж, их өөр зүйл бодож ирж билээ. Сидней хот дахь  The University of New Castle – ийн Англи хэлний бэлтгэлд шалгалт өгч өөрийгөө нэлээд гайгүй түвшинтэй гэж хуурч явсан маань Англи хэлний түвшин тогтоох шалгалтаар батлагдаж, хамгийн бага түвшинээс нь эхлэн суралцаж эхлэсэн юм.

Энэ үед “Би ийм түвшинд байх ёсгүй ээ. Арай л худлаа дүгнэчихлээ дээ” гэж өөрийгөө өмөөрч, өөрийнхөө байгааг хүлээн зөвшөөрөхгүй, тоомжиргүй загнаж байж билээ.

За тэр цаг мөчөөс л сурахыг суралцаж эхэлсэндээ. Их сургуулийн Англи хэлний бэлтгэл зүгээр нэг коллежийн хэлний бэлтгэлээс бол шал өөр байдаг. Сургалтын чанар, багш нарын заах арга барилаас эхлээд ихэнх нь Австрали иргэд байсан.

10 долоо хоног нэг түвшинд суралцдаг бөгөөд энэ хугацаанд маш нарийн зохион байгуулалт, сургалтын хөтөлбөртэй суралцдаг. Дундаа бага зэрэг завсарлага аваад дараагийн түвшин эхэлдэг байсан. Энэ хугацаанд бараг л 12 шалгалт өгнө.

Суралцаж байх хугацаандаа анхан шат, дунд шатыг гайгүй л давж гарсан. Харин Upper-Intermediate, EAP (English Academic of Purpose) – түвшний ангид ороод жинхэнэ сээ суралцах гэдэг зүйлийг ойлгож, мэдэхгүй зүйлсүүдтэйгээ нүүр тулсан сарууд байсан.

Багштайгаа хамт

10 долоо хоногийн турш яриа бичиг сонсгол унших шалгалтууд ар араасаа орж ирж, төгсөлтийн сүүлийн долоо хоногуудад түвшин ахих шалгалт (IELTS- оноо өгөх шалгалт шиг) авдаг байсан. Жишээлбэл: Ярианы шалгалт: оюутан бүр сэдэв сонгон авч presentation – яриа тавих, эсээ бичих, мэдээ сонсох, багштай ганцаарчилсан ярилцлага гэх 4 ур чадвар дээр бүгдэд нь үнэхээр сурч чадсан эсэхээ энэ шалгалтын үр дүнгээр харуулж дараагийн түвшин ахиж, магистрын үндсэн ангидаа элсэх учиртай байдаг.

Гэвч миний хувьд эдгээр шалгалтдаа унаж үндсэн ангидаа элсэн орох тэр хугацаа маань хойшлож, маш их зүйлсийг ойлгож ухаарсан сарууд байсан юм. Шалгалтдаа унах үедээ би энэ Англи хэлийг хэзээ ч сурахгүй юм байна, Монголдоо суралцаад ирэх минь яалаа, би үүгээр цаашид ажиллахгүй гэж ч хүртэл өөртөө хэлж байсан удаатай шүү.

Шалгалтдаа унаж байгаа гол асуудал маань хичээлийн хажуугаар ажил хийж, суралцах зорилгоо мартаж, цагийн ажлыг чухалд үзэж өнөөдрийн боломжоо л харж ирээдүйн зорилгоо мартсан байсан юм.  

Өглөө 9 цагт хичээлдээ яваад 15:00 цагт хичээл дуусаж, оройн 11:00 цагт ажилд яваад, үүрийн 5 цагаас гэртээ ирдэг шөнө нойргүй ажилладаг байсан. Энэ 2 сарын ажил хийсэн хугацаанд сурлага маань ч муудаж бие маань ч муудаж эмнэлэгт 2 сар орчим эмчүүлэн хэвтсэн юм. Энэ үед маш олон зүйлсийг бодож эмнэлгийн орон дээр юу эсийг бодож хэвтэх билээ дээ. Маш олон зүйлсийг ойлгож ухаарсан сар байсан юм.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

EAP (English Academic of Purpose) тэр үед  шалгалтдаа 2 буюу түүнээс ч их унасан харин бууж өгөхийг хүсээгүй, тэр үед ханийн минь хэлсэн үг “Чи зүгээр л Англи хэлээ суралцаад, мөрөөдөж ирсэн тэр ажлаа л хийгээд өг би чамаас өөр юу ч хүсэхгүй”. 

Хамгийн хэцүү үед үгийн сайхныг хэлдэг хань минь байгаад талархаад баршгүй сайхан. Ингээд л бууж өгөөгүй хүнд суралцахад ТӨВЛӨРӨЛТ хамгийн чухал болохыг ойлгож. Англи хэлээ л суралцахад шамдаж суралцасан юм. Гэхдээ энэ үед би зүгээр суралцаагүй үнэн сэтгэлээсээ СОНИРХОЖ суралцсан юм. 

Ингээд Англи хэлний шалгалтаа EAP (English Academic of Purpose) амжилттай дүүргэж хүссэн мэргэжил Master of Marketing  ангидаа амжилттай орж чадсан юм. Энэхүү сүүлийн EAP (English Academic of Purpose)  түвшиндээ би хэрхэн 3,000 үгтэй эссэ бичих, магистрын хичээлийн судалгаа, бие даалтуудыг хэрхэн хийх талаар суралцаж авсан юм. Англи хэлний шалгалтдаа унасан тэр АЛДААНААСАА СУРАЛЦСАН нь миний хувьд дараагийн өсөлт маань болж чадсан юм.

Тиймээс хэрэв гаднын улс оронд суралцахаар төлөвлөж байгаа бол тухайн улсын хэлийг Монголдоо сайн суралцаад ирээрэй гэж захимаар байна. Зарим үед бид зорилгоо мартаж хазайх үе зөндөө л байдаг харин бууж өгч болдоггүй юм шүү. Энд хүртэл сонирхон уншсанд танд баярлалаа.


TomYo апп дээр Англи хэлний анхан шатны хөтөлбөр эхэллээ. Та энд дарж элсээрэй.

Share

~Хөдөлмөр мэрийлтийнхээ үр дүнд тухайн зүйлдээ чадваржих хамгийн чухал чадвар ~

error: Энэхүү контент хамгаалагдсан!