Өнөөдөр:2023-03-23

LinkedIn-ээр ажлын байрны зах зээлд өөрийн үнэ цэнийг бий болгох нь

Ихэнх залуу үеийнхэн Facebook, Instagram, snapchat-ийг өдөр тутамдаа ашиглаж сурсан ч LinkedIn болон twitter г.м платформуудыг тэр бүр ашиглаад байдаггүй. Харин олон улсад залуус LinkedIn-ийг ашиглан өөр улсад ажиллах боломж олох эсвэл карьераа өргөжүүлэхэд ашигладаг. Яг үнэндээ энэхүү платформ нь өөрийн CV-гээ онлайнд үүсгэж, дэлхийн топ ажил олгогчидтой холбогдох боломжийг олгодог юм.

Монголчууд сүүлийн жилүүдэд их өргөн ашиглаж байгаа бөгөөд headhunting буюу маш сайн ажилтанд илүү сайн саналтай ажлын байр санал болгож “булааж авах” үйлдэл энэхүү платформд идэвхтэй өрнөж байгаа билээ. Тэгвэл LinkedIn-ийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар зөвлөгөө хүргэе.

Өөрийн карьерыг энд дарж амжилттай бүтээж, бэрхшээлээ боломж болгон ашиглаарай.
Профайлаа бүтэн үүсгэх

Энэхүү платформд та өөрийгөө мэргэжлийн талаас нь бүрэн харуулах хэрэгтэй. Энд байгаа хүмүүст таны царай, хувцаслалт гэхээсээ илүү таны юу хийж чадах, ямар хэлний мэдлэг болон мэргэжлийн сертификат эзэмшдэг зэрэг нь маш чухал байдаг. Тиймээс энэ бүхнээ оруулахыг хичээгээрэй. Мөн ажил горилж байгаа чиглэлийн мэдээллүүдээ түлхүү оруулах хэрэгтэй. Жишээ нь та маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа бол HubSpot, SEO, CRM, salesforce зэрэг сертификатууд эзэмшдэг бол түүнийгээ оруулах хэрэгтэй.

Энэхүү платформын маш том давуу тал нь таны профайлыг хэн үзсэн талаар мэдээллийг авах боломжтойгоороо маш том давуу талтай байдаг. Хэрвээ таны сонирхож байгаа байгууллагын хүн таны профайлыг үзсэн бол тухайн хүнтэй холбогдоход илүү амар болдог.

LinkedIn -ийн recommendation болон endorsement авах хэрэгтэй

Endorsement гэдэг нь таныг бусад хүмүүс үнэлсэн үнэлгээ юм. Энэ нь тантай хамтарч ажиллаж байсан хүнээс ирдэг бөгөөд оюутан сурагчдын хувьд их сургуулийн багш эсвэл дадлага хийж байгаа газрынхаа удирдагчаас энэхүү endorsement-ийг авах боломжтой юм.

Endorsement өндөр байх тусмаа тухайн чадвар тань илүү баталгаатай болж өгөх юм.  Олон хүн үнэлсэн байх тусмаа яг л тус чадварын сертификатыг эзэмшиж байгаа мэт харагддаг. Тиймээс холбогдож байгаа хүмүүсээсээ өөрийгөө үнэлэхийг асуух эсвэл хамтран ажиллаж байгаа хүмүүстээ ч бас endorsement өгснөөр эргүүлж авах боломжтой байдаг.

Ажил олгогчид руу шууд холбогдох

Хэрвээ та ямар нэг томоохон компанид эсвэл менежерийн түвшний ажил хайж байгаа бол шууд холбогдох боломжтой. HR-ийн баг эсвэл “headhunting” хийдэг байгууллага руу шууд хандах боломжтой. Жишээ нь та ажиллахыг хүсэж байгаа байгууллагынхаа профайл руу ороод, employees гэдэг хэсэгт ороод HR-р ажилладаг хүнтэй холбогдон шууд ярилцах боломжтой.

Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийл

Таны профайл бүрэн, endorsement хангалттай хэмжээнд авчихсан байгаа ч ямар нэг пост хийхгүй байгаад байвал холбогдсон хүмүүс тань таныг мартах магадлалтай. LinkedIn саяхнаас story хийх боломжтой болсон бөгөөд та хүсвэл сонирхолтой story хийх эсвэл пост хийх боломжтой. Өөрийн бичсэн блог эсвэл ажилтай холбоотой түүхээ зургаа баяжуулаад ор

Share

Блоггер I Влоггер I Маркетер

error: Энэхүү контент хамгаалагдсан!