Өнөөдөр:2021-07-31

Дотогшоо хүмүүст өгөх зөвлөгөө: Хэрхэн сул талаа давуу тал болгох вэ?

21-р зуун яг л экстравертуудын зуун мэт хаа сайгүй сошиал одууд, нөлөөлөгчид гарч хэдэн мянган дагагчидтай болжээ. Энэ байдал нь нийгэмд экстравертууд л амжилтад хүрдэг гэсэн ойлголтыг бий болгож байна. Мэдээж, өөрийгөө бусдад нээлттэй илэрхийлэх чадвар нь экстравертуудын гол давуу тал болдог. Гэхдээ энэ нь бүх сайн шинж чанарууд тэдэнд цугласан гэсэн үг биш юм. Интровертуудэд ч бас маш олон давуу талууд байдаг. Магадгүй тэдгээр нь илүү чимээгүйгээр амжилтад хүргэдэг ч байж болох юм.

Ямар ч хариу үйлдэлгүй дуугүй суудаг -> Тэд ярихаасаа өмнө боддог

Хүмүүст нөлөөлсөн, ятгасан яриандаа тэд нар нэг их сайн биш ч гэсэн буруу үг хэлэх, “амнаасаа буруу үг унагах” тохиолдол маш бага байдаг. Магадгүй энгийн нэг үг нь хэдэн өдрийн турш бодсон үг байх ч магадлалтай. Өрөө дүүрэн хүмүүс суугаад шийдэл олохгүй маргалдаж байхад интровертууд тэдний яриаг анхааралтай чагнаад, хамгийн зөв дүгнэлтийг хийж, маш бодит шийдвэр гаргах чадвартай байдаг. Тиймээс ихэвчлэн амжилттай удирдагч нар интровертууд байдаг.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Маш олон экстраверт удирдагч нар олонд танигдсан байдаг ч тэдгээр эрхмүүд илүү ажилтнууддаа мотивац өгч, урамшуулах талдаа анхаардаг бол гүйцэтгэх захирал эсвэл дотоод үйл ажиллагаа хариуцсан захирлууд интроверт байдаг.

Зожиг -> Тэд хүмүүстэй удаан хугацааны нөхөрлөл үүсгэж чаддаг

Экстравертууд маш олон найзтай байдаг ч чаг улирах тусам шигшигдэж алга болдог. Харин интровертууд хүмүүсийг сонсож чаддаг ба тэднийг мэдэрч, тэдэнд санаа тавьж чаддаг учир тэдний нөхөрлөл маш удаан хугацааных байдаг.

Хүйтэн хөндий  -> Хайр дурлалын харилцаа ч удаан хугацаанд үргэлжилдэг

Дээр дурдсаны дагуу маш сайн бодож үг хэлдэг учир хайртыгаа дэмий үгээр гомдоох магадлал багатай байдгийн дээр тэд нар хамтрагчдаа хувийн орон зайг нь үүсгэж өгдөг бөгөөд, хувийн орон зайд нь халддаггүй. Ингэснээр “найдвартай” мэдрэмж төрүүлж, тэдний хайрын романс удаан үргэлжилдэг байна.

Сүүлийн жилүүдэд интроверт хүмүүс өөрийгөө эвдэж, экстраверт зан чанаруудыг өөртөө бий болгох гэж нэлээдгүй хичээх болжээ. Хэрвээ та ч бас илүү нээлттэй байж, амжилтад хүрэхийг хүсэж өөрийгөө өөрчлөхийг хүсэж байгаа бол ийм шийдвэр гаргахаасаа өмнө өөрт байгаа хүч чадал буюу давуу талуудаа эргэн санахыг хүсэж байна.


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Блоггер I Влоггер I Маркетер

error: Энэхүү контент хамгаалагдсан!