Өнөөдөр:2021-07-31

Солонгос хэлийг сонирхолтойгоор сурах арга барилууд

Солонгос улсын соёлд дурлаж Солонгос хэлийг суралцаж байгаа монгол залуус олширч байна. Мөн шинээр Солонгос хэлийг суралцахыг хүссэн оюутан залуус их байгаатай холбогдуулан Солонгос хэлийг сонирхолтойгоор сурах арга барилуудыг энэ удаагийн нийтлэлээрээ хуваалцаж байна.

Дуртай жүжигчдийнхээ тоглосон уран бүтээлүүдийн жагсаалт гаргаж байгаад үзэх

Солонгос хэл сурахыг зорилгоо болгосон олон хүмүүс Солонгос драма болон кпоп хөгжмийг ихээхэн сонирхдог. Энгийн нэг цуврал үзэх дуу сонсох гэх зүйлээс татгалзаж аль болох үр бүтээлтэйгээр дуртай жүжигчдийнхээ тоглосон уран бүтээлүүдийн жагсаалт гаргаж байгаад бүгдийг нь үзээрэй. Энэхүү арга нь таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэхээс гадна төлөвлөгч зарчимч нэгэн болоход бага ч гэсэн тус болох болно.

TomYo апп дээр шинэ хөтөлбөр зарлагдлаа. Энд дарж бүртгүүлээрэй.

Яаг одоо утасныхаа хэлийг Солонгос болгох

Бидний хувьд хэл сурахад өөрсдийн амьдралын шинж чанар нөхцөл байдлыг давуу тал болгон ашиглах бүрэн боломжтой. Жишээ нь бид өдөр тутамдаа англи хэлний үгсийг утсан дээрээсээ мөн гадаа газруудын хаягаас уншиж дассан учир ойлгоход бусад хэлнээс илүү хялбар санагддаггүй гэж үү? Тиймээс та шинэ гадаад хэлд өөрийгөө дасгахын тулд таны хийх хамгийн эхний алхам бол мэдээж гар утасныхаа хэлийг Солонгос болгох юм.

Дуртай дуучин хамтлагийнхаа бүх дууг орчуулах Challange хэрэгжүүлэх

Энгийн л нэг гадаад дуу сонссоор байна уу? Дуртай дуучныхаа бүх цомог дууг орчуулах сорилт өөртөө тавиад туршаад үзээрэй. Дууг орчуулж үгсийн сан дуудлагаа сайжруулахаас гадна дуртай дуучныхаа талаар мэдлэгтэй болоод л үнэхээр сонирхолтой арга биш гэж үү?

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Солонгос “Crush”-тай болж түүнтэйгээ уулзах зорилго тавих

Солонгос хэл суралцаж буй хүмүүсийн дунд дуртай жүжигчин юм уу дуртай дуучнаа crush-лах тохиолдол олон байдаг. Харин түүнтэйгээ уулзаж зураг авахуулах эсвэл хамт хооллох гэсэн зорилго ч тавьж болно. Энэ арга нь таныг байнга зоригжуулж хэл сурах сэдлийг тань төрүүлнэ гэдэгт 100% итгэлтэй байна. Гол нь “Crush”-тай уулзаад эх хэлээр нь ярилцвал түүнд ямар сайхан санагдах бол та нэг бодоод үзээрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!