Урт хугацаандаа гайхалтай үр дүн авчрах 3 зуршил

Юу хийнэ, тэр чинь чамайг бүтэээнэ гэдэг шүү дээ. Өдөр бүр бага багаар гүйлтийн дасгал хийж байсан хүү өнөөдрийн дэлхийн аварга болдог шиг маш бага багаар хийж буй зуршлууд чинь ирээдүйн чамайг бүтээх болно. Магадгүй зарим зүйлс үр дүнгээ тийм ч хурдан өгөхгүй байж мэдэх л юм. Гэхдээ тодорхой хугацааны дараа маш олн зүйл өөрчлөгдсөн байхыг анзаарах болно.

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучуудын дунд урүүл биш зуршлууд бий болоод байгаа билээ. Тэгвэл тэдгээрийг өөрчлөх маш энгийн хэрнээ үр дүн сайтай 3 эрүүл зуршлыг санал болгож байна.

Сэтгэлзүйн хувьд: Хангалттай сайн нойр авч байх хэрэгтэй

Сэтгэлзүйн асуудлууд нойргүй шөнүүдийг дагуулдаг гэдгийн хүн бүхэн мэднэ. Гэхдээ нойргүй шөнүүд олон болох тусам хүмүүсийн сэтгэлзүй илүү таагүй болдог гэдгийг та мэдэх үү? 24,686 хорин настнуудын дунд хийсэн судагаанаас үзэхэд өдөрт дунджаар 8-с илүү цаг унтдаг хүмүүсээс илүүтэйгээр өдөрт 6-с доош цаг унтдаг хүмүүс үлүү сэтгэлзүйн асуудалд өртөх магадлал өндөр байжээ. Өсвөр үеийнхэн болон залуучуудын дунд сэтгэлзүйн тогтворгүй байдал нэлээд том асуудал болоод байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улс гэхэд л  жил бүр 411 биллион долларыг нойргүйдлээс шалтгаалсан өвчин, ажиллах хүчний үргүй зардалд зарцуулдаг байна.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Бие махбодийн хувьд :  дасгал хөдөлгөөн тогтмол хийх

Дасгал хөдөлгөөн хийх гэхээр залуус маань нэлээдгүй хүнд хүлээж авдаг. Фитнесд явж, 1 цаг хөлсөө дуслуулах талаар боддог. Тэдгээр нь хүний биед өөх хайлуулах, булчин бүтээх болон эндорфин ялгаруулах г.м маш олон давуу талуудтай боловч дасгал хийх гэдгийг заавал тэрүүгээр төсөөлөх аргагүй.

Олон цагаар сууж хичээллэх, утсаа оролдох, компьютерийн ард удаан суух үед хүзүү нуруу болон аарцгийн ясанд ссуулт өгч, хөшиж эхэлдэг. Хэрвээ 40 нас гараагүй байхад таны хүзүү муруйж, нуруу чилж өвдөж байгаа бол маш ноцтой түвшинд очсон байна гэсэн үг. Тиймээс хүзүүгээр тойрог чигт эргүүлэх болон хүзүү нурууны 5 минутын энгийн дасгалуудыг хийж сурах хэрэгтэй.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд: Анхаарлаа төвлөрүүлж сурах

Хүний анхаарал ердөө 15 секунд ямар нэг зүйлд бүрэн төвлөрч чаддаг байсан учраа Tik Tok анх бичлэгүүдийнхээ уртыг 15 секунд дотор байлгах бодлоготойгоор гарч ирсэн байдаг. Сүүлд тус компани бичлэгийн хугацааг 60 секунд буюу 1 минут байхаар уртасгасан бөгөөд энэ нь хүмүүсийг бүтээлчээр ажиллахад тусална гэж үзжээ.

Тиймээс орчин үеийн залуус энэхүү платформд өдөрт дунджаар 1 цагийг өнгөрүүлжэ байна. Та ч бас tik tok эсвэл өөр бусад сонирхолтой зүйлсэд цагаа ихээр зарцуулж байна уу? Тэгвэл өөрийн ажил эсвэл хичээлийг ийм болгоод үзвэл ямар вэ?

Цээжилэхэд хэцүү байдаг үгнүүдээ хөгжилтэй Tik Tok бичлэг рүү хувиргаад үзвэл таны оюун ухаанд илүү үлдэцтэй байх болов уу?

Ийм маягаар бие махбод болон оюун санааны хувьд эрүүл зуршуудыг өөртөө бий болгосноор илүү бүтээлч сэтгэлгээ таниас ундран гарч, илүү сайхан ирээдүйг бий болгох боломжтой.

Share

Блоггер I Влоггер I Маркетер

error: Энэхүү контент хамгаалагдсан!