Австрали улсад сурахын тулд юу хийх ёстой вэ?

Австралийн талаар нэлээдгүй судалж, мэдээлэл олж авсан бол одоо шийдвэр гарган суралцахаар бэлтгээрэй.

Англи хэлний шалгалтын оноо авах хэрэгтэй юу?

Австралид суралцана гэхдээ Англи хэлийг очоод л сурчихна гэж өөрийгөө тайвшруулж байгаа бол та маш олон боломжийг алдаж байна гэж санаарай. Англи хэлний бэлтгэлд дангаараа суралцах коллежууд байх хэдий ч ихэнх тохиолдолд чанартай сургалтын төвүүд өндөр төлбөртэй байдаг.

Ихэнх оюутнууд Австралид хэлний бэлтгэлтэй бакалавр, магистрт суралцах оюутнууд ирдэг. Миний хувьд ч яг тэдний нэгэн адил хэлний бэлтгэл + Магистрын бэлтгэлээр суралцахаар ирж байсан харин Монголдоо англи хэлийг сайн бэлтгэж байгаад хэлний шалгалтуудыг өгч оноо аваад ирсэн бол 1 жилд төлөх AUD 14,000 хэмнэгдэж цаг хугацааг хэмнэж маш олон боломжуудыг алдахгүй байх байсан гэж боддог.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Тийм болохоор аль болох IELTS, TOFEL ibt- шалгалтын оноо өгч сургуульдаа өргөдлийн маягтаа явуулаарай гэж захих байна. Мөн энэ шалгалтын оноо оюутны виз авахад маш том дэмжлэг болдог байгаа.

Дараах хүснэгт: Австралийн оюутны визний Англи хэлний шалгалтын шалгуур үзүүлэлт

 

Суралцах хотоо сонгох  (Хот, бүс нутаг гэх мэт)

Австралийн Мельбурн, Сидней гэх томоохон хотууд амьдралын өртөг өндөр хэдий ч тэр хэрээр мэдээж оюутанд цагийн ажлын хувьд олдоц сайтай байдаг бөгөөд амьдралын өртөг өндөр. Бүс нутгийн хувьд Perth, Adelaide, Queensland, Darwin гэх мужуудад амьдралын өртөг харьцангуй хямд байдаг бөгөөд бүс нутгийг сонговол олон улсын оюутнуудад давуу талууд мөн байна.

Үүнд: жил бүр олон улсын оюутнуудад зориулсан Destination Australia Scholarship  AUD 15’000 – амьдралын зардлыг дэмжих зорилготой тэтгэлэг олгодог. Түүнчлэн урт хугацаанд Австралид ажиллаж, цаашид байнгын оршин суугч виз хүсэх зорилготой бүс нутагт суралцсанаар нэлээдгүй олон давуу талууд бий. 

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Суралцах сургуулиа сонгох

Мэдээж суралцах сургуулиа сонгох нэлээд амаргүй даваа байж таарна. Австрали нийт 39 их сургуультай бөгөөд сургалтын төлбөрийн хувьд суралцах хөтөлбөрөөс хамаарч харилцан адилгүй байдаг. Австралийн их дээд сургуулийн чанар өндөр жилд үндсэн 2  элсэлт авдаг 2 болон 7 сард. Нэг семестерт оюутан 12-13 долоо хоног хичээллэх ба эхний 6-8 долоо хоног хичээллээд 2 долоо хоног завсарлана.

Сургуулиа сонгохдоо дараах линкээр орж  The World University Ranking  Австралийн шилдэг сургуулиудыг харах боломжтой. 

Боломжгүй зүйл гэж хаана ч байхгүй, харин тэр боломжийг бий болгохын тулд таниас л хүсэл, хичээл зүтгэл, тууштай чадварууд гарах ёстой гэдгийг санаарай

~Хөдөлмөр мэрийлтийнхээ үр дүнд тухайн зүйлдээ чадваржих хамгийн чухал чадвар ~

error: Энэхүү контент хамгаалагдсан!