Gertoon x TomYo: Юу бодогдож байна?

TomYo нь тэгш бус боловсролыг арилгаж, Монголын залуусыг Дэлхийд хүргэх бүх нөөцөөр нь хангах зорилготойгоор 2020 оны 5 сард нээлтээ хийсэн билээ. Өдгөө TomYo аппаараа дамжуулан 1,000,000 гаруй залууст гадаадад сурах, ур чадвараа ахиулах талаар мэдээлэл хүргэж, 170,000 хэрэглэгчтэй болж чаджээ.

Ийм үр дүнд ердөө нэг жилийн дотор хүрэхийн тулд олон улсад сурч, ажилладаг 250 гаруй залуус тусалж, Монголын томоохон 20 гаруй байгууллагууд хамтарч ажилласан юм. Энэ удаа бид Gertoon хэмээх анимейшн студиотой хамтран ажиллах болсон гэдгээ албан ёсоор дуулгахдаа баяртай байна.

TomYo болон Gertoon-ийн хамт олон маань илүү олон залууст боловсролыг түгээж эерэг нөлөөллийг нийгэмдээ хүргэх үүднээс хамтын ажиллагаагаа эхлүүлэх боллоо. Удахгүй та бүхэнтэйгээ өвөрмөц, галзуу зүйлсээр уулзах болно.

error: Энэхүү контент хамгаалагдсан!