Өнөөдөр:2021-09-28

БНСУ-ын Ахлах сургуулийн амьдрал

Монгол улсын сурагчдын нийт 61% нь гадаадад суралцах хүсэл эрмэлзэл, зорилгыг урдаа тавьсан байдаг. Тэдний ихэнх хувь нь Солонгос улсыг зорьдог гэсэн судалгаа хүртэл бий. Тэгвэл сүүлийн үед Солонгосын бүрэн дунд сургууль руу элсэн суралцах хүүхдүүдийн тоо жилээс жилд өссөөр байна. Бид үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Б. Бат-Ундралтай хамтран бэлдлээ.

Энгийн зүйлээс асуултаа эхэлье. Өөрийгөө танилцуулна уу?

Намайг Б. Бат-Ундрал гэдэг. Солонгост бол Ундаакаа гэж дууддаг. Анх сургуульдаа элсэж ороход надаас “Япон хүүхэд үү?” гэж их асуудаг байсан. Би Солонгос улсын сургуульд явдаг. Сургуулийнхаа гар бөмбөг, теннисний багт байдаг гэхдээ КОВИД-19 гарснаас хойш баг маань идэвхгүй байгаа. Slime /слаям – стрэсс тайлагч/ барих тоглох их дуртай цаанаасаа сэтгэл санааг минь гоё болгодог.

Анх хэдэн онд Солонгос явсан бэ? Шалтгаан нь юу вэ?

Анх 2016 оны 7-р сард Солонгос улсад ирж байсан. Ээж маань Солонгост ажиллаж амьдардаг байсан болохоор ээжтэйгээ хамт амьдрах гээд зорьж байсан.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Солонгос хэлийг анх сурч байх үед гарч байсан хүндрэл харин эсрэгээрээ амархан зүйл нь юу байсан бэ?

Анх Солонгост байдаг Монгол сургуульд үсгээ сурч байсан болохоор хүүхдүүдтэй Монголоор яриад хэлний хувьд нээх ахиц дэвшил байгаагүй. Харин олон улсын сургуульд байнга Солонгос хэлээр ярьж сонссоор байгаад л сурчихсан. Заримдаа ярихдаа алдаа гаргадаг ч үе байсан. Гэхдээ тэрийгээ өөрөө мэдээгүй үе нь үүнээсээ олон байсан гэсэн хэдий ч ойлгуулах гээд л мэддэг бүх үгээрээ л харьцаж тайлбарладаг.

Хичээлтэй байх үедээ өглөө хэдэн цагт босдог вэ? Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

Өглөө хичээл маань 8 цаг 30 минутад эхэлдэг болохоор 6 цаг 40 минутын үед босдог. Мэдээж сэрээд нүүр гараа угаагаад, нүүрээ будаад, тухайн өдөр орох хичээлээ ялгаж, сургууль уруугаа явдаг даа. Өдөр хоол өгдөг болохоор миний хувьд бараг өглөөний цай болчихдог учраас өглөө шууд л гардаг.

Сургалтын системийн хувьд хэр санагддаг вэ? Монголоос ялгаатай зүйлсийг дурдана уу?

Тэс ондоо гэж хэлмээр байна. Шалгалтын хувьд жилд 2 удаа л шалгалт авдаг. Монголд явцын шалгалт гэж байдаг. Харин тэр нь энд байдаггүй. Хичээл даалгавраа хийж чадаагүй бол нөхөх гэсэн зүйл байхгүй. Хийгээгүй бол тэгээд л хасах оноогоо авна. Бид нар QR код хэрэглэж шалгалтдаа ордог.

Сургуулийнхаа номын сангийн талаар сонирхуулаач?

Номын сан КОВИД-19 улмаас ажиллахаа больсон. Солонгос хүүхдүүд бараг бүгдээрээ номын санд өдөрт заавал 2-3 цаг суудаг. Манай номын сан их том мөн миний унших гэж байгаа ном байхгүй бол өөрөө захиад авчруулж ирж болдгоороо онцлогтой.

Гэрийн даалгавар болон бие даалтын хувьд хэр их өгдөг вэ?

Ихэвчлэн PPT (танилцуулга, мэдээлэл) бэлдэж бие даалтын оноо авч мэдлэгээ бататгадаг. Энэ нь ирцтэйгээ нийлээд 40 оноог эзэлдэг. Харин шалгалт нь 60 оноо байдаг.

Хичээлтэй үеийн өдөр тутмын амьдралын талаар танилцуулбал?

Өглөө хичээл дээрээ очоод 3 цаг болоод хоолоо иддэг. Хоолны цаг 1 цаг 10 минут үргэлжилдэг. Бид нар хоолоо бараг 15 минутад идчихдэг болохоор үлдсэн хугацаанд нь гар бөмбөг тоглодог. 2,4 өдөр 7 цаг хичээл ордог. Харин бусад өдөр нь 6 цагтай байдаг. Ер нь ихэвчлэн найзуудтайгаа хичээлээ тараад цагийг их өнгөрөөж юм иддэг. Мөнгөгүй шүү гэвэл би бас мөнгөгүй гээл юм идэхгүй өдөр байна. Солонгос улсад бүх хүүхдүүд давтлага сургалтад суудаг 22 цагт тарах нь их.

Ахлах сургуулийн дарамт гэдэг зүйл кинон дээр гардаг шигээ байдаг гэж үнэн үү? Солонгос одуудад тохиолдоод байгаа шиг тийм дарамт хэр их явагддаг вэ?

Кинон дээр гардаг шиг л яг л тийм зүйл болдог. Анх өөрөөсөө ахмад хүнтэй хүндэтгэлтэй харьцах соёлыг нь мэдээгүйн улмаас дээд ангийнхаа нас чацуу охидуудтай асуудал үүсгэх гэж байсан. Гэхдээ дээрэлхүүлж байгаагүй ч үргэлж муухай харалцаж зөрдөг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өөрөөсөө ах хүнийг заавал хүндэтгэх ёстой. Гэхдээ би тэр охидуудтай чацуу учир нь Солонгост очиж нэг анги доошилж сурсан.

Солонгос улс амьдрах орчны хувьд хэр санагддаг вэ?

Мэдээж маш өөр, тохилог, үзэж харах зүйл нь бүр огт дуусдаггүй. Их сонирхолтой. Гудамжаар явахад хог огт харагдахгүй маш цэвэрхэн. Хог хаях газар гэж тусдаа байдаг. Хогоо хаяхдаа зөвхөн 1, 3, 5 бүтэн сайн өдөр гаргадаг. Тэр өдөртөө л хогоо гаргаж тавина. Камертай болохоор бусад өдөр хог хаясан хүнийг 1-3 сая воноор (2,530,000 – 7,590,000 төгрөг) торгодог.

Ахлах сургуульд сурч байх хугацаандаа цагийн ажил хийх боломж байдаг уу?

Эцэг эхийн зөвшөөрөлтэй бол болно.

Мэргэжлээ сонгосон уу? Сонгосон бол сонирхуулаач?

Анх Солонгост ирэх гээд онгоцонд сууж байх үедээ онгоцны үйлчлэгч эгчийг хараад “Ямар хөөрхөн гоё юм бэ? Би яг л энэ хүн шиг болно” гэж бодоод л өнгөрсөн. Гэхдээ тэр үедээ нээх хайхраагүй ч өнгөрсөн жилээс судалж үзээд мэргэжлээ онгоцны үйлчлэгчээр сонгосон.

Таны бодлоор Солонгос улсад сурч амьдрах давуу болон сул тал?

Хэл сурч, шинэ мэдлэгтэй болж байгаа нь гоё, амьдрах орчин таатай, наадам цагаан сар болохоор сэтгэл таагүй болдог. Монголд байгаа хүмүүс зураг оруулаад байхаар Монгол явах хүсэл их төрдөг.

“Гадаадад сургадаг дэвтэр” борлуулагдаж эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Ахлах сургуулийн тэтгэлэг хэр олддог вэ?

Их сургуульд орохгүйгээр шууд ахлах сургуулиа төгсөөд ажил хийж болдог хувийн ахлах сургуулиуд их байдаг. Тэтгэлгийн гол шалгуур нь дүн байдаг мөн айн дурын ажлыг жилд заавал 20-30 цаг хийсэн байх ёстой гэж заасан байдаг. Сайн дурын ажил хийхийг хүссэн газраа очоод хэлээд хийж болдог. Хүүхдүүд ихэвчлэн цэцэрлэг, амьтны хүрээлэнг сонгодог. Би өөрөө амьтны хүрээлэн дээр нийт 8 цаг сайн дурын ажил хийж байсан. (Нохой усанд оруулах, үс засахад нь туслах гэх мэт) Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн газар очиж 13 цаг хийсэн. Хамт ярилцаж хөл гарыг барьж өгч цагийг зугаатай өнгөрөөдөг. Мөн цэцэрлэг дээр 10 цаг сайн дурын ажил хийсэн.

Солонгос улсыг зорих хүсэлтэй байгаа хүмүүст хандаж зөвлөгөө хэлээч?

Хэл сурахад огт ичиж болохгүй. Ичээд ярихгүй байж болохгүй. Алдсанаа ч мэдэхгүй байсан гэсэн ч ярьж ойлгуулахыг их хичээгээрэй.

БОНУС: Хүмүүс дуртайгаа өмсдөг нэг зүйл тренд болсон л бол бүгдээрээ өмсдөг. Ихэвчлэн Jennie /Blackpink/ трендийг авчирдаг. Одоогийн байдлаар нийт 51821669 хүн амтай. Пэнтхаус кинон дээрх сургуульд ирэх жилээс суралцах гэж байгаа. Эхэндээ мэдээгүй сүүлд л мэдсэн.


Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

error: Энэхүү контент хамгаалагдсан!