Англи хэл суралцагчдад зориулсан ойлгоход хялбар 10 кино

Аливаа хэлийг эзэмшихэд хамгийн чухал зүйл нь хэрэглээгээ болгож, сонирхолтой арга замаар сурах явдал юм. Учир нь дуртай зүйлээрээ дамжуулж л сурахгүй бол хэл сурах нь амар ажил биш. Тиймээс бид танд англи хэл сурахад тань туслах, ойлгоход хялбар дараах 10 киног санал болгож байна.

🌍 АНУ-ын томоохон тэтгэлгүүдийн талаар үнэгүй мэдэж аваарай. Яг одоо TomYo аппын хөтөлбөр хэсэгт бий.

“Forrest Gump”

Та бүхний сайн мэдэх Форрест Гамп киног орчуулгагүй үзэх нь танд англи хэлний том хичээл болох болно. Том Хэнкс үгээ хэлэхдээ их удаан, ойлгомжтой хэлдэг тул та анхлан суралцагч байсан ч ойлгоно.

“Pulp Fiction”

Тарантино гэдэг бол жирийн нэг найруулагчийн овог биш, бүр нэгэн ертөнцийн нэр болсон. Та содон үг хэллэг сурахыг үнэхээр хүсэж байгаа бол энэ кино танд тус болохоос гадна огт уйдаахгүй гэдгийг бид амлаж чадна.

“The Lake House”

Хоёр өөр цаг хугацаа, хоёр өөр дүр, нэг шуудангийн хайрцаг… Танд Киану Ривз, Сандра Буллок нар захиа хэрхэн бичихийг зааж өгнө.

“Beauty and the Beast”

Та бидний сайн мэдэх Араатан ба Гүнж хүүхэлдэйн киноны гол дүрийн баатрууд үгээ их тод, удаан хэлэхээс гадна хэцүү үг хэллэг ашиглахгүй тул та ойлгохгүй байх вий гэж айх шаардлагагүй.

“Coffee and Cigarettes”

Зугаатай харилцан яриа, хэрүүл мөн хөгжилтэй хошигнолууд… Bill Murry тоглосон энэхүү хар цагаан кино IMDB сайтаас 7,1 үнэлгээ авч байсан юм.

“Jerry Maguire”

Та том корпорацид ажиллахыг хүсдэг үү? Тэгвэл Жерри Магуйер таныг зөв ярихад сургахаас гадна санаагаа хэрхэн зөв ойлгуулахад сургана. Тус киноны харилцан яриа нь танд тус болно гэдэгт итгэж байна.

“House, M.D.”

Цуврал кинонд дуртай бол англи хэлээр Хаус эмчийг үзэхийг зөвлье. Үзэхэд сонирхолтойгоос гадна танд мэдлэг олгож, нэг мэдэхэд л та англиар хошигнож сурчихсан байх болно.

“The Iron Lady”

Маргарет Тетчерийн амьдралын түүхийг харуулсан уг кино таны чихийг Британи аялгаар мялаах болно. Хэрэв та америк аялгаас залхан шинэ аялга сурахыг хүсвэл энэ түүхэн киног заавал үзээрэй.

“Bridget Jones’s Diary”

32 настай Брижит амьдралаа хэрхэн өөрчилсөн талаар гарах тус кино мөн л танд хэл сурахад тусална. Рене Зелвегер өөрийн аялгаа кинонд зориулж өөрчилсөн ба киноны зураг авалт дууссаны дараа, амьдрал дээрээ ч тэр аялгаараа ярьдаг болсон гэнэ шүү.

“Shrek”

Том хүмүүс гэлтгүй хүүхдүүдэд ч энэ хүүхэлдэйн кино тохиромжтой. Харилцан яриа ойлгомжтойгоос гадна богино. Мөн Шрекийн найз хөгжилтэй илжиг, киноны дуу таныг огт уйдаахгүй.


Та яг одоо доорх баннер дээр дарж TomYo аппаа татаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!