Туркийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Бүгд найрамдах Турк Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1992 оноос эхлэн жил бүр тус тэтгэлгээр Монгол оюутнууд Турк Улсын их дээд сургуулиудад бүх салбарын бакалавр, магистр, докторын зэрэг эзэмшиж байна. 

2021 оны тэтгэлэгт хөтөлбөр:

Бүртгүүлэх хугацаа: 2021.01.10 – 2021.02.20

Бүртгүүлэх цахим хуудас:  https://www.turkiyeburslari.gov.tr/en

Тэтгэлэгт хамаарах зүйлс:
  • Сургалтын төлбөр
  • Сар бүрийн тэтгэлэг  (Бакалавр – 800 TL, Магистр – 1100 TL, Доктор – 1600 TL)
  • Эрүүл мэндийн даатгал
  • Дотуур байр
  • Турк хэлний бэлтгэл
  • Нислэгийн тийз
Тэтгэлгийн давуу талууд:
  • Гадаад хэлний шалгалтын оноо шаардахгүй (сонгосон сургуулиас хамаарна)
  • Эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээ 100%
  • Тэтгэлэг болон их дээд сургуулийн бүртгэлийн нэгдсэн системтэй. (Их дээд сургууль руу тусдаа бүртгэл хийх шаардлагагүй)
  • Төгсөх ангийн сурагчид бүртгүүлэх боломжтой. 
  • Соёлын болон олон нийтийн арга хэмжээ
Тавигдах шаардлага:

Бакалавр 

  • 21 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 70%-аас дээш

Магистр 

  • 30 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 75%-аас дээш

Доктор

  • 35 нас хүрээгүй байх
  • Дүнгийн голч 75%-аас дээш

Дэлгэрэнгүй мэдээллийг: turkiyeburslari.gov.tr

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!