Өнөөдөр:2021-11-27

Англи хэлийг 100 хоногийн дотор ингэж сураарай

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болон тогтсон Англи хэлийг эзэмших олон арга хэрэгсэл цахим орчинд бий. Тэгвэл TomYo-ийн зүгээс танд тогтсон төлөвлөгөө болон системтэйгээр 100 хоногийн хугацаанд Англи хэлийг сурах арга замыг танилцуулж байна.

Week 1: Сууриа тавих уу?

Англи хэл сурах процесс нь байшин барихтай ижил үйл явцтай гэж ойлгож болно. Ямар ч барилга барихад суурь чухал байдагтай адил Англи хэл сурах суурийг бат бөх тавьж өгснөөр цааш гүнзгийрүүлэн сурах үйл явцыг зөв чиглүүлж өгдөг. Тэгэхээр та англи хэл сурах аяллын эхний долоо хоногтоо өргөн ашиглагддаг анхан шатны 500 үгсийг сурах зайлшгүй хэрэгтэй юм. Гэхдээ үг цээжилж байна гээд зузаан хуудастай дэвтэр дээр дахин дахин бичээд байж болохгүй. Учир нь хоёрдогч хэл сурахад бидний тархины өөр өөр хэсгүүд идэвхжиж ажилладаг.

Уг хэсгүүдийг зэрэг идэвхжүүлэх нь шинэ зүйл сурах үйл явцыг хурдасгаж өгдөг тул зөвхөн уншиж, бичих биш Англи хэл дээр дуу сонсох, кино үзэх, видео тоглоом тоглох зэрэг олон төрлийн хөгжилтэй аргаар цээжилбэл та өөрийн мэдэлгүй л үгийн сангийн өргөн мэдлэгтэй болсон байх болно.

🌎 Монголын топ сургалтын төвүүдийн IELTS-ийн бүх хичээлүүд TomYo аппын хичээл хэсэгт орлоо. Энд дарж аппаа татаарай.

Week 2: Хана босгох долоо хоног

Одоо та өлсөх, идэх, ядрах гэх мэтчилэн энгийн хэрэглээний үгсийг мэддэг болсон тул би өлсөж байна, хоол идэх үү? гэх мэтээр ашиглаж сурахын тулд та Англи хэлний дүрэм, өгүүлбэрийн бүтцийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та байшингийнхаа суурин дээр ханаа босгож байна гэсэн үг юм. Муу ханатай барилга дээр ямар ч засвар хийсэн үзэмжгүй харагдахтай адил та хэчнээн академик түвшний зуу зуун үг мэддэг байлаа гээд Англи хэлний дүрэмгүйгээр үгээ ашиглаж чадахгүй шүү дээ. 

Үүний тулд Англи хэлэнд ашиглагддаг үндсэн 12 цаг байдаг ба эдгээр цагуудыг талаарх хичээлийг та TomYo апп дээрх “Universal” төвийн бэлтгэсэн хичээлээс үзэх боломжтой. Мөн нэмж хэлэхэд дүрмээ сурч байхын хажуугаар үгийн сангаа бататган өгүүлбэр бүтээж, шинэ үгс үргэлжлүүлэн сурсаар байх хэрэгтэй шүү.

Week 3, 4: Жаахан унших долоо хоног

Хэл сурах нь унших, бичих, ярих болон сонсох гэсэн 4 чадварын цогц юм. Гэхдээ бид эдгээр 4 чадварыг тус бүрд нь авч үзсэнээр сурах үйл явцыг улам хэцүү, удаан болгодог гэдгийг та мэдэх үү? Та уншлага болон сонсголын чадвараа сайжруулснаар ярих болон бичих чадвараа зэрэг хөгжүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл уншлагын чадварыг сайжруулах үед бичих чадвар зэрэг хөгждөг бол сонсголын чадвараа хөгжүүлэх үед ярих чадвар мөн адил хөгжиж байдаг гэж ойлгож болно. 

Тэгэхээр дараагийн 2 долоон хоногийн хугацаанд өөрийн түвшний номыг сонгон уншиж дуусгах нь ээ. Уншиж байх явцдаа толь бичиг ашиглахгүйг анхаараарай. Толь бичиггүйгээр шууд унших нь өгүүлбэрийн бүтцийг ойлгоход тусалдаг бөгөөд ингэснээр ерөнхий утгаас шинэ үгийн утгыг ойлгох чадварыг танд эзэмшүүлэх юм. Мэдээж эхлэл бүхэн хэцүү байдаг тул энэ хоёр долоо хоног уйтгартай, хэцүү, шантармаар санагдах болно. Тиймээс уйдахгүйн тулд өөрийн сонирхлын дагуу ном уншихыг зөвлөж байна. 

Хэрэв та номын захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Унших номын жишээ жагсаалт:

Level 1- Анхан шат

Хялбаршуулсан ном зохиолууд (Graded readers) Энд дарж татаж авч болно.

Level 2

  • The Tale of Despereaux- Kate DiCamillo
  • The Little Prince- Antoine de Saint Exupéry
  • The Miraculous Journey of Edward Tulane- Kate DiCamillo
  • Because of Winn-Dixie- Kate DiCamillo
  • Holes- Louis Sachar
  • The Magician’s Elephant- Kate DiCamillo
  • The Giver- Lois Lowry
  • The Tiger Rising- Kate DiCamillo
  • Number the Stars- Lois Lowry 

Level 3 

  • The Alchemist- Paolo Coelho
  • Tuesdays with Morrie- Mitch Albom
  • Charlotte’s Web- E.B.White
  • The Five People You Meet in Heaven- Mitch Albom

Level 4

  • Hunger Games- Suzanne Collins
  • Catching Fire- Suzanne Collins
  • Mockingjay- Suzanne Collins
  • Harry Potter 1-7- JK.Rowling

Week 5, 6: Сонсъё бас ярья

Сонсох болон ярих чадвараа сайжруулахын тулд Англи хэл дээр хадмал орчуулгагүй кино үзэх, дуу сонсох болон сувгууд үзэх нь хамгийн шилдэг арга билээ. Учир нь тухайн хэл дээр контент үзэх нь тархийг дасгадгаас гадна шинэ үг, хэллэг сурах болон дуудлагаа сайжруулахад тань том түлхэц үзүүлэх юм. Үзэж байхдаа нийтлэг хэрэглэгдэж буй хэллэгүүдийг тогтоохыг хичээгээрэй. Мэдээж өөрийн хэлний түвшиндээ тааруулан үзэх нь чухал тул эдгээр жагсаалтыг та бүхэнд хүргэж байна.

Week 7, 8: Дахиад жаахан Youtube үзье

Энэ долоо хоногт та шинэ үгээ цээжилж, ном, нийтлэлүүдээ үргэлжлүүлэн уншсаар байх бөгөөд энэ удаа өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг үг хэллэгүүдийг нэмж сурах болно. Бүх хэлний адилаар Англи хэлэнд ч мөн албан ба албан бус хэллэг гэж байдаг. Мэдээж Англи хэлээр ярьж байхдаа албан бичиг уншиж байгаа юм шиг сонсогдуулахгүйн тулд өдөр тутамдаа хэрэглэгддэг үг хэллэгийг сурах зайлшгүй шаардлагатай. Энгийн ярианы хэллэгийг сурах хамгийн шалгарсан арга бол кино, Youtube сувгууд үзэх юм. Тиймээс та бүхэнд доорх жагсаалтыг санал болгоё. 

Week 9, 10: Дараагийн түвшинд хүрэх үү?

8 долоо хоногийн турш Англи хэл дээр кино, бичлэг үзэж, өргөн ярианы хэллэг болон дүрэм сурсан тул одоо таны академик чадварыг сайжруулах цаг ирлээ. 8 долоо хоногийн турш дор хаяж 2 ном уншсан гэж үзвэл таны Англи хэлний унших болон сонсох чадвар анх байснаасаа 2 дахин сайжирсан байх ёстой. Тиймээс одоо хэрэглэж буй эх сурвалжуудынхаа түвшинг дахин ахиулах нь зүйтэй. Англи хэлний академик чадвараа сайжруулснаар та бүхэн TOEFL/IELTS зэрэг стандартчилагдсан түвшин тогтоох шалгалтуудад өндөр оноо авах боломжтой болдог. Гэхдээ академик түвшний чадваруудыг сайжруулахад амаргүй байдаг тул танаас хэд дахин их хөдөлмөр, тууштай байдал болон тэвчээр шаардагдана. 

The NewYork Times, BBC news, Smithsonian зэрэг мэдээний сайтуудаас судалгааны ажлууд, шинжлэх ухааны нийтлэлүүдийг уншихыг зөвлөж байна. Энэ удаа уншихдаа толь бичиг ашиглан сурсан үгнүүдээ цээжлэх нь үр дүнтэй. Сонсох болон ярих чадвараа сайжруулахын тулд Ted-ed, Kurzgesagt, Nerdwriter1, BBC Earth гэх мэт Youtube сувгуудыг үзээрэй.

Week 11, 12: Бичиж сурвал яаж байна?

Өмнө нь хэлсэнчлэн аливаа хэлний илэрхийлэх чадвар (ярих, бичих) нь ойлгох чадвараас (унших, сонсох) ихээхэн шалтгаалдаг тул 10 долоо хоногийн турш уншиж, сонссоны эцэст өөрийгөө илэрхийлж сурах цаг ирлээ. Мэдээж та одоо Англи хэлний ерөнхий бүтцийн талаар мэддэг болсон тул уншиж буй ном, нийтлэлийнхээ хураангуйг бичих гээд оролдоод үзээрэй.

Эхэндээ эвлэж өгөхгүй хэцүү санагдах нь гарцаагүй тул зарим өгүүлбэрээс зөвхөн нэмэлт тэмдэг үгүүдийг хасах замаар хураангуйлж болно. Харин 3-4 удаа оролдсоны дараа үг бүрийг ойролцоо утгатай үгээр орлуулан, бүтцийг нь ч мөн хувиргах замаар бичих чадвараа сайжруулах юм. Бичихдээ дүрэм болон үгийн сонголтын алдааг шалгахдаа Grammarly аппыг ашиглахыг зөвлөж байна.

Гэрэл зургийг @monkhoo601

error: Энэхүү контент хамгаалагдсан!