Өнөөдөр:2021-09-28

Гадаадад Монгол залуус ямар нийтийн тээврээр зорчдог вэ?

PhotoSeries нь гадаад оронд суралцаж буй Монгол залуусын иддэг хоол, өмсдөг хувцас, сургуульдаа явдаг нийтийн тээвэр, шоуддаг газар гэх мэт сонин хачин зүйлсийг өгүүлэх онцлох булан юм.

Бид PhotoSeries булангийн энэ удаагийн дугаараар Дэлхийн 10 оронд суралцаж буй Монгол залуусын зорчдог нийтийн тээврүүдийг танилцуулахыг хүслээ.

1. Вашингтон, АНУ

Нэр: Б.Анунгоо

Инстаграм: @anunnggoo_

Метроны хувьд Smart Trip гэх карт $2-oop авч, түүнийгээ цэнэглээд зорчдог. Үнэ нь очих газар болон зорчих гэж буй цагаасаа хамаарч өөрчлөгддөг. Хамгийн завгүй буюу хамгийн их хүн зорчдог цагаар (ажил эхлэх/тарах гэх мэт) зорчих зайнаасаа хамааран $2.25 – $6 байдаг бол энгийн цагаар $1.85 – $3.85 байна. Мөн 1, 3, 7 хоногийн хязгааргүй урт зай/богино зайн тасалбар авч зорчих боломжтой. (1 хоногийн хязгааргүй эрх $13, 3 хоногийн хязгааргүй эрх $28, 7 хоногийн хязгааргүй эрх $58, 7 хоногийн богино зайн хязгааргүй эрх $38)

Автобусандаа метроны Smart Trip картаараа зорчдог ба MetroBus сүлжээний автобуснууд $2 байдаг. Мөн 7 хоногийн хязгааргүй эрх $15-оор худалдаж аваад зорчиж болно. Үүнээс гадна DC Circulator буюу зөвхөн DC дотроо явдаг автобуснууд $1 байна

2. Адана хот, Турк улс

Нэр: А. Айнур

Инстаграм: @ainur_akhan

Төлбөр: Үнэгүй

3. Польш улс

Нэр: Х. Баярхишиг

Инстаграм: @eva.besud

Төлбөр: 25-45 минутын хооронд явах олон төрлийн автобус байдаг. Явах минутаас хамаарч үнэ нь мөн өөрчлөгддөг. Жишээ нь 20 минут 1050, 40 минут, 90 минут 1540 төгрөг байдаг.

4. Унгар улс

Нэр: Г. Төгөлдөр, Гэгээнбилэг

Инстаграм: @tuguldurgn, @gegeenee16

Төлбөр: 450 huf (4360 төгрөг)

5. Франкфурт хот, Герман улс

Нэр: Ц. Тулга

Инстаграм: @tulga23

Төлбөр: Нэг удаа зорчиход 2.7 евро (8250 төгрөг), бүтэн өдөр явах тасалбар 5.4 еврo (16,500 төгрөг) байдаг.

6. Хачижо хот, Япон улс

Нэр: Э. Бадамханд

Инстаграм: @bellebadam

Төлбөр: Нэг талдаа 210 иен (ойролцоогоор 5250 төгрөг)

7. Солонгос улс

Нэр: Б. Амаржаргал

Инстаграм: @amraa1480

Төлбөр: 1350 воноос эхлээд дамжих тоолонд 100 воноор нэмэгдэж, метроноос гарахад картнаас хасагддаг.

8. Сидней хот, Австрали улс

Нэр: З. Оюундарь

Инстаграм: @oyundari.z

Төлбөр: 3.13 AUD (5570 төгрөг)

9. Екатеринбург хот, ОХУ 

Нэр: Л. Номин-Эрдэнэ

Инстаграм: @__nmnerdn

Төлбөр: 28 руб (1060 төгрөг)

10. Лозан хот, Швейцарь улс

Нэр: Э.Лхагважав

Инстаграм: @leldevoc

Төлбөр: Оюутан болон 25-аас доош насны хүмүүс 50 хувь хөнгөлттэй буюу цагийн билет 2.80 франкаар (8060 төгрөг) зорчино. Харин 1 жилийн эрхийг 160 франкаар (460,800 төгрөг) худалдаж авдаг. (Эдгээр нь деми тариф) Тэгвэл насанд хүрсэн хүмүүсийн бүтэн билетийн үнэ нь 5.60 франк (16,100 төгрөг) байдаг.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!