Өнөөдөр:2022-08-12

Япон хэл бие даан сурахад тань туслах үнэгүй 25 эх сурвалж

Аливаа хэлийг бие дааж сурахад тодорхой хэдэн асуудлууд тулгардаг. Тухайлбал олон янзын эх сурвалжаас аль нь бодитой гэдгийг мэдэх, хамтрагчгүй болохоор удаан сурдаг гэдэг ч юм уу. Тэгвэл Япон хэл огт мэдэхгүй эсвэл дээд түвшний мэдлэгтэй эсэхээс үл хамааран, дараах үнэгүй эх сурвалжууд танд тус хэлний талаарх цогц мэдлэгийг олгох болно.

Подкастууд

Япон хэлийг сайн ойлгодог болох гол үндэс нь тухайн хэл дээрх подкаст сонсох. Подкаст сонссоноор өөрт хэрэгтэй шинэ үг, өгүүлбэр сурахаас гадна дуудлагаа засах боломжтой.

News in Slow Japanese: Япон хэлээр удаан, ойлгомжтой, тодорхой байдлаар долоо хоног бүр шинэ төрлийн мэдээ мэдээлэл оруулдаг эх сурвалж. Та хүсвэл өөрийгөө сорин хурдасгаж сонсох боломжтой.

Learn Japanese Pod: Анхан шатны Япон хэлний хичээлүүдийг оруулдгаараа онцлог. Дугаар болгон нь өөр өөрийн онцлог бүхий харилцан ярианаас бүтдэг тул анхлан суралцагчдад илүү зохимжтой. 

Japanese LingQ: Ярилцлага, аудо ном, төрөл бүрийн хичээлүүд гээд олон сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэдэг подкаст юм. Бүх подкастууд үнэгүй нэвтрэн орсны дараа текст хэлбэрээр гардаг учир унших чадвараа мөн сайжруулах боломжтой. 

The Japanese Page: Япон хэл анхлан суралцаж байгаа хүн бүрийн заавал сонсох подкастуудын нэг юм. Япон хэл дээр богино хэмжээний харилцан яриа гарах бөгөөд үүнийгээ Англи хэл дээр тайлбарладаг нь анхлан суралцагчдад илүү ойлгомжтой юм.

Youtube сувгууд

Learn Japanese from Zero!: Бичлэг бүр нь 5 минутын турш үргэлжлэх энэхүү сувгаас төрөл бүрийн дүрэм болон шинэ үгийг цээжлэх боломжтой. 

JapanesePod101: Илүү хурдан, үр дүнтэйгээр гагцхүү сонирхолтойгоор Япон хэл сурахыг хүсвэл таны заавал дагах хэрэгтэй суваг юм. Ойлгомжтой, сайн төлөвлөгдсөн учир өөрийнхөө түвшинд тааруулан ямар ч төрлийн хичээлүүдээс сонгон үзэх боломжтой аж.

JapanSocietyNYC: Ханз, тоо, өнгө зэргийг ойлгомжтойгоор заахаас гадна Японы соёл, хоолны жор зэрэг бусад төрлийн сонирхолтой бичлэгүүдийг энэхүү сувгаас үзээрэй.

Nihonhonomori: Албан ёсны хичээлүүдийг ойлгомжтойгоор үзэхийг хүсвэл энэхүү сувгийн хичээлүүдийг үзээрэй. Мэргэжлийн багш нар танд яг л танхимд байгаа мэтээр япон хэлийг зааж өгөх болно.

Learning Kanji: Та JLPT шалгалт өгөхөөр бэлдэж байгаа бол энэ суваг танд зориулагджээ. Учир нь тус шалгалтад хэрхэн бэлдэх, асуултнуудад хэрхэн хариулах, шалгалт ямар бүтэцтэй ирдэг зэрэг бүхий л мэдээлэл, хичээлүүдийг бэлтгэн хүргэдэг байна.

That Japanese Man Yuta: Япон улсын гудамжаар сурвалжлаг хийн япон хүмүүсээс ярилцлага авдаг бөгөөд хоорондын харилцан яриа, үгийн дуудлага зэргийг сайн сурахад тусална.

Цуврал хичээлүүд

Tae Kim’s Guide to Japanese Grammar: Япон хэлний анхан болон дунд шатны дүрмийн хичээлийг онлайн сурах бичиг хэлбэрээр гаргасан байна.

Learn Japanese on EdX: Тус онлайн сургалтын платформд нийт 3 төрлийн үнэгүй хичээл байдаг. Хоёр нь хэл болон соёл дээр төвлөрсөн бол нэг нь дуудлага засахад төвлөрсөн байна.

Learn with Oliver: Learn with Oliver нь шинэ үг, хэлц үгийг сонирхолтой байдлаар суран, өөрийгөө шалгадаг байдлаар зохицуулагдсан веб хуудас юм. Энэхүү веб хуудсанд бүртгүүлснээр өдөр бүр таны цахим хаяг руу мэдээ, сонинг явуулдаг бөгөөд үг цээжлэн тоглоом тоглож бусадтай өрсөлдөх боломжтой.

NihongoShark: Japanese learners- Kana Mastery болон How to Learn Japanese хэмээх хоёр курс нь үнэгүй байдаг. Үүнээс гадна Япон хэлний тухайн сонирхолтой мэдээ мэдээлэл бүхий блог хөтөлдөг байна.

Яг одоо энд дарж TomYo аппаа татаарай.

Унших материалууд

Matcha: Японы соёлын тухай төрөл бүрийн нийтлэл бүхий онлайн сэтгүүл.

Remembering the Kanji: 2000 гаруй ханзыг богино хугацаанд үр дүнтэйгээр цээжлэхэд тусалдаг тус ном нь уншигчдаас өндөр үнэлгээ авчээ.

Watanoc: Энгийн Япон хэл дээр бичигдсэн төрөл бүрийн сонирхолтой нийтлэлүүдийг энэхүү эх сурвалжаас унших боломжтой. Мөн бичвэрийг англи, хятад хэл рүү хөрвүүлэн унших боломжтойгоор давуу талтай юм.

Гар утасны аппууд

Manabi reader app:  Энэхүү апп унших чадвараа сайжруулахад тань туслах хамгийн том туслагч байж чадна. Мэдэхгүй үгэн дээрээ дарахад толь бичгээр орчуулга нь гарч ирдэг тул илүү амар байх болов уу? 

Татах: iOS

Duolingo: Хамгийн их хэрэглэгчидтэй, хэл сурахад тань туслах дэлхийн хамгийн том  апп бол Duolingo юм. Судалгаагаар хичээлүүд нь маш үр дүнтэй байдаг нь батлагдсан тус апп зөвхөн Япон хэлнээс гадна бусад орны 34 хэлийг сурах боломжийг олгодог. 

Анхан болон дунд шатны суралцагчид энэхүү аппыг ашиглавал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Өдөрт 5 минутыг зарцуулан, сонирхолтой тоглоом тоглон, бусадтай өрсөлдөх зэрэг үйлдлүүдийг хийдэг гэдгээрээ онцлог. Мөн дүрэм, шинэ үг, унших, бичих, ярих, сонсох чадвар зэргийг цогцоор нь энэ аппаас авах боломжтой. Ихэнх материалууд нь үнэгүй боловч сурталчилгааг нуух, интернетгүй үед хичээлүүдээ татаж авах зэрэг үйлчилгээг мөнгө төлөн авдаг билээ.

Татах: iOS, Android

Drops: Өдөрт тогтмол 5 минут зарцуулан үгээ харж, сонсож мөн зурагтай холбох байдлаар суралцах боломжтой. Мөн ямар нэгэн улс руу аялахад наад захын харилцааны үг, хэллэг зэргийг мэдэх боломжтой минимал апп.

Татах: iOS, Android

Eggbun: Япон хэлийг маш сонирхолтойгоор энэхүү аппаар дамжуулан суралцах боломжтой. Eggbun апп чатбот ашиглан дүрэм, үг, яриа, сонсох зэрэг чадваруудыг заадаг нь санал болгосон хичээлүүдийг үзэхээс илүүтэй амьд харилцаанд оролцож байгаа мэт санагддаг тул сурахад таатай байдаг хэмээн хэрэглэгчид нь дүгнэсэн байдаг.  “Lanny” гэх чатботоор дамжуулан 500 гаруй хичээлүүдийг үзэх боломжтой. Хүнд төрлийн дүрэм, шинэ үгээр биш амьдралд ойр ном, кино зэрэг дээр суурилан хичээлээ заадаг нь сонирхолтой. 

Татах: iOS, Android

Imiwa: Япон хэлний толь бичиг бөгөөд интернетгүй үед ч ашиглах боломжтой тул давуу талтай юм. 

Татах: iOS


TomYo аппаа ашиглан IELTS Mock test өгөх боломжтой боллоо. Мөн IETLS-ийн хичээлүүд үзэж болно. Энд дарж Аппаа татаарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!