Гадаадад Монгол залуус ямар номын санд суудаг вэ?

PhotoSeries нь гадаад оронд суралцаж буй Монгол залуусын иддэг хоол, өмсдөг хувцас, сургуульдаа явдаг нийтийн тээвэр, шоуддаг газар гэх мэт сонин хачин зүйлсийг өгүүлэх онцлох булан юм.

Бид PhotoSeries булангийн энэ удаагийн дугаараар Дэлхийн 10 оронд суралцаж буй Монгол залуусын сургуулийнх нь номын санг танилцуулахыг хүслээ.

1. Герман улс, Мюхен хот

Нэр: Б. Лхагвасүрэн

Сургууль: Ludwig-Maximilians University

Инстаграм: @lkhagi18

Цагийн хуваарь: 08:00-00:00

“Энэ бол манай сургуулийн 10 гаруй номын сангуудын нэг нь юм. Нийт 6 давхар бөгөөд зөвхөн оюутнууд нь ашиглаж болно. Даалгавраа найзуудтайгаа хамт сууж ярилцах, ганцаараа анхаарлаа төвлөрүүлээд суух эсвэл компьютер ашиглах гэсэн хүмүүст зориулаад давхар болгоныхоо тэнхимийг өөр өөрөөр засаж тохижуулсан байдаг”

2. Турк, Ерзурум хот

Нэр: Б.Сананцэцэг 

Сургууль: Ataturk University

Инстаграм: @ssanantsetsen

Цагийн хуваарь: 09:00-00:00

“5 давхар номын сангийн маань зарим давхарт хичээл хийдэг заал байдаг. Зарим давхарт зөвхөн номнууд бий. Номтой заалууд нь төрөл төрлөөрөө хуваагддаг. Маш тухтай бөгөөд дотуур байранд хийхээс илүү тохилог орчинд хичээлээ хийж чаддаг”

3. Англи, Лондон хот

Нэр: Т.Хажидсүрэн 

Сургууль: BPP law school

Инстаграм: @_kjdsrn_

Цагийн хуваарь: Ажлын өдөр 07:00-00:00, амралтын өдөр 08:00-20:00

“Миний хувьд BPP business school гээд өөр салбарт нь сурдаг. Энэ салбарынх номын сан орой 12 гэж хаадаг болохоор энд суух дуртай. Нэгдүгээр давхартаа дөрвөлжин хэлбэртэй хажуугийн ханаар тусгаарлагдсан жижигхэн ширээнүүдтэй. Мөн 2 дугаар давхар нь илүү их цахимаар хичээл хийх буюу компьютерууд суурилуулсан байдаг”

4. Австрали, Сидней хот

Нэр: Н.Дашдэндэв 

Сургууль: Western Sydney University 

Инстаграм: @dash_ny_

Цагийн хуваарь: 24 цаг

“Хэн ч сууж болдог ч амралтын өдөр эсвэл шөнө сууж хичээл хийх үед оюутны үнэмлэхээ үзүүлэх хэрэгтэй болдог. Оюутны үнэмлэхтэйгээ байвал 24 цагаар сууж болно. Хэрэв орхисон эсвэл мартсан бол орой 10 цагаас хойш суух боломжгүй. Номын сан нь нийт 6 давхар. Шинэ технологи, дизайн, инновацлаг шийдлүүдийг хослуулсан болохоор номын санд сууж байгаа юм шиг санагддаггүй. Маш тухтай байдаг”

5. Украйн, Киев хот

Нэр: Г.Оюунтүлхүүр 

Инстаграм: @oyun_tulhuur

Цагийн хуваарь: 09:00-22:00

“Номын санд суухын тулд тухайн сургуулийн оюутан байх ёстой. Мөн оюутны үнэмлэхээ уншуулж ордог учир байнга биедээ авч явах хэрэгтэй. Өөр сургуулийн оюутан бол бичиг баримтаа үлдээгээд орох боломжтой”

6. Унгар, Зэгэд хот

Нэр: М.Марал

Сургууль: University of Szeged

Инстаграм: @maraaaal_m

Цагийн хуваарь: Ажлын өдөр 09:00-22:00, бямба гарагт 09:00-21:00

“Манай номын сангийн хувьд University of Szeged-ийн оюутанг зөвхөн суулгадаг. Нийт 4 давхар номын сан бөгөөд чиглэл, хэлнээсээ хамаараад ялгаатай. Жишээ нь эхний давхруудад Унгар хэл дээр бичигдсэн номууд байдаг бол дээшээгээ чиглэлээсээ хамаараад өөр өөр бий. Ер нь их тухтай санагддаг”

7. Япон, Фүкүшима

Нэр: Э.Мягмардарь  

Сургууль: Fukushima University

Инстаграм: @grifon_maaya

Цагийн хуваарь: 09:00-21:45

“Номын сангийн хувьд нийт 3 давхраас бүрдэнэ. 1 давхраас эхлээд 3 давхар хүртэл ширээ сандал, компьютер утасны залгуур гэх мэтчилэн бие даан хичээллэх боломжийг маш сайн хангаж өгсөн. 2 болон 3 давхарт компьютерууд байх бөгөөд ямар ч оюутан ороод хэрэглэж болно.

Хувилах машинд өөрөө бичгийн цаасаа хийгээд материалаа үнэгүй хувилах боломжтой. 3 давхарт багаар болон ганцаарчлан ажиллах боломжтой өрөөнүүд бий. Тэдгээр өрөөнүүдэд өмнөх өдөр нь эсвэл өглөө захиалга өгөөд орж болно. Мөн багаараа ярилцах боломжтой цагаан самбар сандал ширээгээр тохижуулсан хэсэг байдаг. Номын хувьд оюутны үнэмлэхээрээ өдрөөр, цагаар, хоногоор гэх мэт зээлж авах боломжтой. Сургуулийн өмч, эд зүйлсийн зургийг дураарaa дарах хориотой байдаг тул асууж байгаад дарсан. Илүү асуух зүйл байвал асуугаарай. Амжилт”

8. Орос, Москва хот

Нэр: Б.Долгормаа  

Сургууль: The National Research University Higher school of Economics

Инстаграм: @bdmima

Цагийн хуваарь: 10:00-21:00

“Манай номын сангийн хувьд 3 давхраас бүрддэг. Эхний давхарт уулзалт хийх, ярилцах, хамт хичээлээ хийхэд тохиромжтой. 2,3 давхар бол чимээгүй бүс. Энд бусдад саад болохгүйгээр хичээл хийдэг. Манай сургуулийн номын сан нь оюутан залуустаа зориулсан тухтай орчин бүрдүүлсэн ба хичээлдээ илүү төвлөрөх боломжийг олгодог. Миний хувьд гэртээ сууж хичээл хийснээс номын санд суух нь анхаарал төвлөрч, цаг аа ч зөв зүйлд ашиглаж, дэмий өнгөрөөх цаг аа хэмнэж чаддаг. Мөн шалгалтаа ч амжилттай өгдөг”

9. Cолонгос, Сөүл хот

Нэр: Момоко

Сургууль: Korea University

Инстаграм: @momokobrown

Цагийн хуваарь: 09:00-22:00. Гэхдээ 24 цагийн уншлагын тэнхим байдаг.

“Би ихэнхдээ сургуулийн төв номын сан, бизнесийн сургуулийн номын сан эсвэл уншлагын өрөө байдаг. Байршил нь илүү ойрхон болохоор тэр байх. Бүх номын сан өөр өөрийн өнгө төрхтэй гэж ойлгож болно.

Томууд нь 5-6 давхар бол жижгүүд нь нэг л давхар байдаг. Давхар хоорондоо өөр өөр нэртэй lounge, rooms байдаг бөгөөд гэрэлтүүлэг ширээ сандал сайтай. Бас зарим өрөөнүүд залгуур байдаггүй. Харин laptop allowed room-үүд нь бүгд залгууртай. Ном уншиж байхад хажууд laptop дээр ажиллаж байгаа хүн чимээ гаргаж саад болохгүй амар гэдэг зориулалттай. Надад кафе юм уу гэртээ байхаас илүүтэй сургуулийн уншлагын танхим, номын санг ашиглах нь амар, үр дүнтэй байдаг. Өөрийн assignment essay хийх, үзсэн хичээлээ давтах, шалгалтанд бэлдэх гэх мэт шаардлагаар ордог”

10. Польш улс, Краков хот

Нэр: С.Цолмон  

Сургууль: Jagiellonian University

Инстаграм: @tsolmon_s

Цагийн хуваарь: Ажлын өдөр 08:15-20:50, бямба гарагт 09:00:15:30

“Номын санд суухын тулд сурагчийн үнэмлэхээ биедээ авч явах, уншлагын танхимд идэх зүйлс авч орохгүй байх, бусдад садаа болохуйц чимээ гаргахгүй байх ёстой. Түүний дараагаар үнэмлэхээ шалгуулаад ѳгѳгдсѳн ширээнд сууна. Жилийн хураамж 5 злот буюу Монголоор 3500 тѳгрѳг болно.

Нийт 3 давхар номын сан. Эхний давхарт бүртгэл хийлгэх компьютер, захиалсан номоо авах хэсэг байдаг. Мѳн хоолны заал зэрэг байрладаг. 2 давхарт уншлагын тусгай ангилсан танхимууд бий. 3 давхарт архив болон номын сангийн ажилчдын оффис байрлана. Давхар бүр ариун цэврийн ѳрѳѳ, кофены автомат, snack машин, амралтын хэсэгтэй. Миний хувьд хичээлээ хийх хамгийн тохиромжтой газар гэж ойлгож болно”


Эцэст нь хэлэхэд хэрэв та гадаадад сурч, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших хүсэлтэй бол TomYo аппаа татаж мөрөөдлөө биелүүлээрэй. Бид таныг гадаадад сурах бүх мэдээллээр хангах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!