Өнөөдөр:2023-03-23

Ментор | Таны амьдралын шилдэг хөтөч

Мэдлэгийн уул уурхай

Менторууд бол мэдлэгийн үнэ цэнтэй эх сурвалж юм. Тэд танд тулгарч буй асуудлуудыг аль хэдийн даван туулсан тул мөнгөө хэрхэн хуримтлуулах, стрессийг бууруулах, илүү үр бүтээмжтэй байх зэрэг өөрийн дундаршгүй туршлагаасаа хуваалцах болно. Менторуудаас олж авсан туршлагаараа та зорилгоо зөв тодорхойлж, өөрийгөө хөгжүүлэх, зөв мэдлэг, ур чадвар эзэмшихийн төлөө ажиллаж чадна. Энэ нь таны үйл явцыг оновчтой болгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусална.

Бүтээлч шүүмжлэл хэлдэг

Таны найз нөхөд, гэр бүлийн гишүүд таны хувийн болон мэргэжлийн амьдралд шаардлагатай шүүмж, санал хүсэлтийг өгөхөөс тээнэгэлзэж магадгүй юм. Харин менторууд танд шаардлагатай бүтээлч шүүмжлэлийг шууд хэлдгээрээ цаашид өсөж, дэвжихэд тань нөлөө үзүүлнэ. Шүүмжлэл хүлээж авахгүй байх нь таны хувийн өсөлт хөгжил, амжилтад хүрэх хугацааг удаашруулдаг.

Түшигтэй

Ментор болон зөвлөгчийн хоорондын харилцаа итгэлцэл, үнэнч шударга байдал, ил тод байдал дээр тогтох ёстой. Танд итгэж болох хүн хэрэгтэй үед хөндлөнгийн оролцоотойгоор ментортой байх нь том давуу тал болно.

Харах өнцөг өөрчлөгдөнө

Ментортой ажиллах нь танд өөрийгөө хэн бэ, юу болохыг хүсэж байгаа бэ зэрэг асуултуудыг ойлгоход тусалж, амьдралыг харах шинэ өнцгийг бий болгодог. Тэд сэтгэл зүйч биш ч гэсэн зөвхөн хичээл зүтгэл, ухамсрын гүнээс гарч ирдэг мэдлэгийг хөгжүүлэхэд тусалдаг.

Таны хүрээллийг өргөжүүлнэ

Менторууд суралцагчдаа өөрийн багш болон мэргэжлийн хүмүүстэй холбож өгөх боломжтой байдаг ба үүгээр танилын хүрээгээ тэлснээр таныг боломж, бололцоо үргэлж хүрээлэх болно.

Хэрхэн удирдахыг зааж өгдөг

Хэрэв та карьераа дараагийн түвшинд хүргэхийг хүсэж байвал манлайлах ур чадвараа сайжруулах хэрэгтэй. Ментортой харилцаж байх хугацаандаа та эдгээр чадваруудыг идэвхгүй (өөрийн мэдэлгүй) байдлаар сурдаг, учир нь хүмүүс эргэн тойрноосоо байнга суралцаж байдаг. Удирдах чадвараа хөгжүүлж карьераа дараагийн түвшинд хүргэхдээ ашиглаарай.

Та өөрийн хайж буй ментороо Tomyo Mentor апп-ын салбар бүрийн шилдэг , туршлагатай эрхмүүдээс олоорой!

Энд дар

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!