- Тэргүүлэгч боловсрол
АНУ нь дэлхийд Их сургуулийн чансаагаараа дээгүүр эрэмбэлэгддэг ба боловсролын өндөр стандарттай, чанарыг хадгалахын тулд жил болгон боловсролын салбартаа асар их хөрөнгө зарцуулдаг бөгөөд оюутнууддаа маш сайн боловсрол олгоход дэмжлэг үзүүлдэг. QS World Ranking 2019-ийн дагуу Шилдэг 100 их сургуулийн 33 нь АНУ-д байрлалтай. Үүний нэгэн адил та Times Higher Education Ranking сэтгүүлийн шилдэг 10 их сургуулийн жагсаалтыг харвал долоон их сургууль нь АНУ-д байдаг байна.
- Соёлын олон талт байдал
Та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай хамт суралцсанаар таны ертөнцийг харах өнцөг бүрэн өөрчлөгдөх болно. Олон үндэстэн дунд амьдрах нь танд олон улсын зах зээлд үнэ цэнтэй зан чанар, төлөвшил, ур чадварыг өгөхөөс гадна ажлын зах зээлд энэ нь танд давуу талыг бий болгох болно. Та дан ганц Америк соёл, хоол хийх, хувцаслалтыг таньж мэдээд зогсохгүй, байнга болох соёлын өдөрлөгүүдээр бүх улсын соёлтой танилцах боломжтой.
- Техник, технологийн давуу тал
Технологийн салбарт АНУ дэлхийн тэргүүлэгчдийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Дэвшилтэт технологи гэдэг нь судалгаа хийх боломжтой хамгийн сайн тоног төхөөрөмж гэсэн үг. Оюутан технологийн үр шимийг хүртэхийн тулд заавал шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцах шаардлагагүй. Ямар чиглэлээр сурч байгаа эсэхээс үл хамааран эдгээр шилдэг технологийн тоног төхөөрөмж, нөөц нь оюутан бүрд ашиглахад нээлттэй байдаг.
- Олон улсын оюутнуудад зориулсан маш сайн дэмжлэгийн систем
Дэлхийн хамгийн их тэтгэлэг олгодог улсуудын нэгт Америкийн Нэгдсэн улс зүй ёсоор ордог. Тиймдээ ч Олон улсын оюутнууд өндөр төлбөрийг үл харгалзан тэнд очиж суралцахыг эрмэлздэг ба их дээд сургуулиуд нь тэдний тулгардаг бэрхшээлүүдийг ойлгодог тул тэдэнд туслах зорилгоор чиг баримжаа олгох хөтөлбөр, семинар, сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Олон улсын оюутны оффис нь тантай адил оюутнуудад шинэ амьдралын хэв маягт дасахад бүрэн тусалдаг.
- Ажиллах боломж ихтэй
Оюутнууд Их сургуулиа төгсөөд практик туршлага хуримтлуулахын тулд тухайн мэргэжлээрэй нэг жил бүтэн цагаар ажиллах эрхтэй. (2008 оны байдлаар тодорхой чиглэлээр суралцаж буй оюутнууд энэ хугацааг 17 сар хүртэл сунгаж болно.) Энэ хөтөлбөрийг Нэмэлт Практик Сургалт (OPT) гэж нэрлэдэг. Олон авьяаслаг оюутнууд ажил олгогчдоос H-1 визний ивээн тэтгэлэг авч OPT хугацаагаа дуусгасны дараа байнгын ажилтнаар ажилд ордог. H-1B виз нь программ хангамж, инженерчлэл, багшлах, нягтлан бодох бүртгэл, маркетинг зэрэг мэргэжлээр ажиллах гадаадын иргэдэд түр хугацаагаар ажиллах зөвшөөрөл юм. Оюутнууд статусын өөрчлөлтийг зөвшөөрсний дараа АНУ-аас гарахгүйгээр ажлаа үргэлжлүүлж болдог.