Khan Academy
Khan Academy бол 2008 онд Сал Ханы үүсгэн байгуулсан Америкийн ашгийн бус боловсролын байгууллага юм. Энэ суваг нь дунд болон ахлах сургуулиудад ордог бүхий л хичээлийг богино хэмжээний видео хэлбэрээр үнэгүй хүргэдэг.
The Organic Chemistry Tutor
Энэ суваг нь органик хими, ерөнхий хими, физик, алгебр, тригонометр, урьдчилсан тооцоо, тооцооллын талаарх гэх мэт бид бүхний хэцүү гэж боддог хичээлүүдийг видео хэлбэрээр ойлгомжтой, богино хугацаанд үзүүлэхэд чиглэгддэг.

Numberphile
Numberphile нь математикт үнэхээр дуртай хүмүүст зориулагдсан. Математикийг ихэнх хүмүүст бага зэрэг ойлгоход төвөгтэй гэж бодож болох юм. Гэсэн хэдий ч найрсаг хөтлөгчид математикийн сэдвүүдийг маш энгийнээр тайлбарладаг бөгөөд энэ нь үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг.
Oversimplified
Дэлхийн түүхийн номууд маш олон он тоолол, хүмүүсийн нэр, үйл явдлууд агуулсан байдаг. Тиймдээ сурагчид уншихаас зайс хийдэг. Гэхдээ энэ суваг нь дэлхийн нэгдүгээр дайн, хоёрдугаар дайн гэх мэт түүхэн үйл явдлуудыг ойлгоход хялбар аргаар, хөгжилтэй дуу оруулалт, анимешнээр товч тайлбарладаг.
The School of Lives
Суралцаж байгаа гээд сэтгэл зүйгээ орхиж болохгүй шүү!
Энэ суваг нь сэтгэл зүйч болон бусад мэргэжлийн хүмүүсээр бүтээгдсэн бөгөөд сувгаараа дамжуулан хүмүүст илүү хангалуун, аз жаргалтай амьдралаар амьдрахад нь тусалдаг сэтгэл зүйн бичлэгүүдийг оруулдаг.
Goharsguide
Энэ суваг нь Gohar khan гэх MIT-ийн Компьютерын шинжлэх ухаан, эдийн засаг, мэдээллийн шинжлэх ухаан, бизнесийн аналитик чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн сурагчаар хөтлөгддөг. Тэрээр хичээл хийх, коллежийн өргөдөл явуулах, эсээ бичих зөвлөгөөнүүдийг оруулдаг бөгөөд эдгээр нь үнэхээр үр дүнтэй байдгаараа онцлог.
Tasty
удахгүй Их сургуульд орж биеэ даах гэж байгаа танд богино хугацаанд амттай, шимтэй хоол хийж сурах нь хамгийн чухал зүйлүүдийн нэг. Tasty гэх энэ суваг нь танд тэдгээр жоруудыг зааж өгөх болно.
Ted-Ed
TED-Ed нь боловсролын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болон аниматоруудын бүтээл тавигддаг ба хүмүүсийн сонирхлыг татахуйц олон сэдвээр үнэхээр бүтээлч видеонуудыг бүтээдэг. Математик, дүрслэх урлаг, эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнес зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг өдгөө хамаржээ.
Бүтээлч байдлаа улам ихээр хөгжүүлье
Veritasium
Эдгээр видеонууд нь зүгээр нэг дүрслээд зогсохгүй үнэхээр гайхалтай, өвөрмөц шинжлэх ухааныг бодитоор үзүүлдгээрээ онцлог. Тэдний видео нь сонирхолтой асуултуудаар эхэлж, дараа нь түүнийгээ илүү гүн авч үздэг. Тэд инновац, шинжлэх ухаан, сонирхсон хүмүүст янз бүрийн салбаруудын талаар дотоод мэдээллийг өгдөг ба Видео болгонд танилцуулга, ярилцлага, аялал зэргийг багтаасан бөгөөд энэ нь тухайн сэдвийг 3 хэмжээстээр харах боломжийг танд олгоно.