Өнөөдөр:2023-03-23

“ОХУ-н Засгийн газрын тэтгэлэгээр суралцах нь”

Олон жилийн түүхтэй дэлхийн томоохон орнуудын нэг болох Орос Улсын хамгийн үзэсгэлэнтэй хот болох Москвад үнэгүй суралцах гайхамшигтай биш гэж үү?

Хэрвээ та ОХУ-д суралцахаар төлөвлөж байгаа бол танд дуулгах сайхан мэдээ байна!

ОХУ-н тэтгэлгийг нэг ч биш бүр хоёр удаа авч байсан туршлагатай TomYo Mentor апп-ын ментор Золгэрэл өөрийн мэдлэг, туршлаасаа 2 сарын 7-нд хуваалцахад бэлэн болсныг дуулгахад таатай байна.

Ментор маань одоогоор Москвагийн улсын барилгын их сургуульд магистрын түвшний оюутан бөгөөд ОХУ-д 7 дахь жилдээ сурч амьдарч байгаа юм.

Тэтгэлгийн талаар:

ОХУ-ын Засгийн газраас жил болгон тогтоосон хуваарь(квотын) хүрээнд Монгол улсын иргэдэд ОХУ-д хүссэн мэргэжлээрээ сонгосон сургуульдаа үнэгүй суралцах боломж олгодог. Энэ жил Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраас Русский Дом в Улан-Баторе 620 ширхэг хуваарь ирснийг мэдээлсэн.

Хэрвээ та Орос хэлний мэдлэггүй тохиолдолд 1 жилийн хэлний бэлтгэл тэтгэлэгт багтсан байдаг.

Тэтгэлэгт өргөдлөө явуулах сүүлийн хугацаа 2 сарын 20

Уг цахим Эвентэд юуны талаар хэлэлцэх вэ?

  • Өргөдлөө хэрхэн илгээх
  • Сайтыг судлах
  • Бүрдүүлэх бичиг баримт
  • Тавигдах шаардлага, шалгуур
  • Явагдах үе шат
  • Шаардагдах хэлний мэдлэг
  • Авагдах шалгалт
  • Ярилцлага

“ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн давуу талууд”

  • Орос хэлний оноо болон бусад хэлний оноо шаардахгүй
  • Бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх, зуны сургалтын хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломж
  • Сургалтын төлбөрөөс бүрэн хөнгөлнө
  • Сар бүрийн мөнгөн тэтгэмж(стипенд) олгоно
  • Сургуулийн байр-нэгдсэн кампусд байрлана

Та “Tomyo” Аппаа татаж аваад TomYo Mentor дэд апп руу орон ОХУ засгийн газрын тэтгэлэг эвентэд хамрагдана уу

Дэлгэрэнгүйг: https://bit.ly/3X4V25K

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!