Англи хэлээр уншихад тохиромжтой 10 ном

Англи хэл сурах хамгийн сайн арга бол ном унших гэдэгтэй хүн болгон санал нийлдэг. Гэсэн хэдий ч өөрийн түвшиндээ таарах сонирхолтой номыг олж чадаагүйгээсээ болж олон хүн уншихаас цааргалж, хүнд номуудаас халширдаг.

Энэ нь “ном унших залхуутай” гэх буруу ойлголтыг авчирдаг давхар суулгана. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ Англи хэл дээр уншихад хялбар, сонирхол татахуйц 10 номыг танилцуулъя.

1. Charlotte’s Web – E.B. White

Бүх насныхан уншиж болох сайхан ном. Унаган Англи хэлтэй хүүхдүүдэд зориулсан энэхүү номыг том болсон ч дуртай ном минь хэвээрээ  байгаа гэж хэлэх хүн олон байдаг. Тиймээс та ч бас уншихад буруудахгүй. Ойлгоход хялбар, сонирхолтой учраас энэхүү номыг уншсанаар англи хэлний өгүүлбэрийн бүтцийг ойлгож шинэ үг сурахад тань туслах болно.

Image result for Mieko and the Fifth Treasure – Eleanor Coerr
2. Mieko and the Fifth Treasure – Eleanor Coerr

Хэдийгээр нээх алдартай биш ч танд энэ номыг санал болгомоор байна. Тодруулбал 77 хуудастай энэ ном уншихад их хялбар. Мөн унаган Англи хэлтэй хүмүүст зориулсан ба үүнийг уншихад таны хэлний түвшин нэг их хамаарахгүй. Түүнчлэн энэхүү номноос Япон улс, тэр дундаа түүний соёлын талаар их юмыг мэдэж авах боломжтой юм.

Image result for The Outsiders – S.E. Hinton
3. The Outsiders – S.E. Hinton

Энэ ном бол Англи хэл суралцагчдын хувьд онцгой гэж ойлгож болно. Орчин үеийн сэдэвтэй, өсвөр насныхан уншихад сонирхол татахуйц сайхан ном. Богинохон, ойлгоход хялбар бөгөөд үгсийн сан нь тун хялбар. Ямар ч хүндрэлгүйгээр нэг мэдэхэд л уншаад дуусгачихна.

Image result for 4.  The House On Mango Street – Sandra Cisneros
4.  The House On Mango Street – Sandra Cisneros

Уншихад маш сонирхолтой ном. Ойлгоход тун хялбар богино өгүүлбэрүүдээс бүрдсэн ба танд олон янзын соёлыг мэдрүүлэх болно. Хэд хэдэн хэцүү үгс байх ч өгүүлбэрийн утгаас тэр үгнүүдийг таахад хялбар байдаг.

Image result for Thirteen Reasons Why – Jay Asher
5. Thirteen Reasons Why – Jay Asher

Энгийн дүрмээр бичигдсэн богино өгүүлбэрүүдээс бүрдэх ба үгсийн сан нь харьцангуй хялбар. New York Times-ийн шилдэг номын жагсаалтад багтсан. Жоохон хүнд сэдэвтэй болохоор зуны амралтаараа гэгээлэг, баяр баясал авчрах ном хайсан хүмүүст тохиромжгүй.

Image result for Peter Pan – J.M. Barrie
6. Peter Pan – J.M. Barrie

Бараг хүн болгоны мэддэг Peter Pan-ийн түүх гарах учраас уншихад тун хялбар. Түүхийг нь мэдэх учир утгыг нь ойлгоход хялбар байх нь гарцаагүй. Хүүхдүүдэд зориулагдсан хэдий ч маш олон томчууд энэ номонд дуртай байдаг.

Image result for The Old Man and the Sea – Ernest Hemingway
7. The Old Man and the Sea – Ernest Hemmingway

Алдартай, сонгодог зохиол. Бараг бүх англи хэлтэй орнуудын хүмүүс сургуульд байх үедээ уншсан байдаг. Хүнд үгнүүдтэй боловч богинохон зохиол болохоор уншиж дуусгахад нээх их хүндрэл учрахгүй.

Image result for The Giver – Lois Lowry
8. The Giver – Lois Lowry

Маш сонирхолтой байдлаар эхэлж уншигчдын анхаарлыг 100% татаж чаддаг ном. Ойлгоход тун хялбар дүрмээр бичигдсэн бөгөөд ихэнх өгүүлбэр нь past simple, past perfect цагууд дээр байдаг байна. Бүх өгүүлбэрүүд нь богинохон бөгөөд толгой эргүүлэх юм огт байхгүй. Урт ном хэдий ч үнэхээр хялбар учир та нэг л уншиж эхлэвэл маш түргэн дуусгах болно.

Image result for Number the Stars – Lois Lowry
9. Number the Stars – Lois Lowry

Бодит түүхээс сэдэвлэсэн ном. Ийм төрлийн бусад номуудаас ойлгоход хялбар. Хэрэв дэлхийн II-р дайны тухай сайн мэддэг бол танд илүү таалагдах байх. Харин сайн мэдэхгүй бол таалагдахгүй байж болох юм.

Image result for A Wrinkle In Time – Madeline L’Engle
10. A Wrinkle In Time – Madeline L’Engle

Богино ч, урт ч өгүүлбэрүүдээс бүрдсэн ном. Богино өгүүлбэрүүд нь энгийн үгнүүдээр номын утгыг нь ойлгоход хялбар болгож дүр зургийг сайн бий болгоно. Энэ номонд таны цээжлэхийг хүссэн маш олон хэрэгтэй үгнүүд байх учир шинэ үгээ бичих дэвтэр гаргаарай Хэрэв та Англи хэлээрх ном уншиж байсан туршлагатай бол илүү ойлгох болно.


Та TomYo аппаас АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд тэнцсэн хүмүүсийн ярилцлагыг үзэх боломжтой.

error: Энэхүү контент хамгаалагдсан!