Learn English with TV Series
Энэ суваг нь дэлхийн алдартай цувралууд болон нэг ангит кинонууд, дуу, нэвтрүүлгээс хамгийн сонирхолтой хэсгийг сонгоно авч, дурдагдсан шинэ болон хэлц үгнүүдийг энгийн, хялбар, сонирхолтой аргаар тайлбарладаг. Тэдний контентыг үзсэнээрээ та үгийн сангаа асар их баяжуулахаас гадна, сонсголын чадвараа огцом сайжруулна.
Learn English with Papa Teach me
Дараагийн таны зайлшгүй дагах хэрэгтэй суваг бол яахын аргагүй Alastair Williams аар хөтлүүлсэн энэхүү суваг юм. Тэрээр уламжлалт энгийн хичээлийн орчныг бүрэн халж, маш хөгжилтэй байдлаар үгийн баялаг, дүрмийг сайжруулах контент хийдэг. Та магадгүй “Би хичээл үзээд байна уу? Инээдмийн бичлэг үзээд байна уу?” гэж гайхаж ч магадгүй.
English speaking success
Та англи хэл шинээр үзэж сурч байгаа юу? эсвэл та магадгүй Англи хэлийг үзээд нэлээд хугацаа өнгөрсөн ч чөлөөтэй, зөв, тод ярьж хараахан сураагүй байгаа юу? Аль нь ч байсан Keith багшаар хөтлүүлсэн энэ суваг танд бүхий л түвшний ярианы хэллэг, хэлц үгнүүдийг заах болно.

IELTS advantage
Гадаадын сургуулиудад суралцах болон бидний голд байх том даваа бол яахын аргагүй хэлний түвшин тогтоох шалгалт буюу IELTS. Маш олон сурагчид ихэнх тохиолдолд буруу аргаар, шаардлагагүй зүйлсийг бэлдэж хүссэн оноондоо хүрдэггүй гэхдээ IELTS advantage суваг нь бүхий л төрлийн IELTS талаар мэдээ, мэдээллийг үнэн зөв хүргэдэг.
LinguaMarina
Англи хэл суралцагчид төрөлх хэл шигээ чөлөөтэй ярьж чаддаг болох боломжтой юу? Энэ нь үнэхээр боломжтой! Хэрэв танд тусламж хэрэгтэй байгаа бол LinguaMarina-г үзээрэй.
Марина Орост төрж өссөн ч 2015 онд АНУ руу нүүхээр шийджээ. Тэр өдгөө Америк хүн шиг англиар ярьж сурсан бөгөөд түүний YouTube суваг түүнтэй адил сурах арга замаа олох гэж буй хэн бүхэнд тусалдаг.