Хэл сурах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол яахын аргагүй ном унших. Гэхдээ хүмүүс номыг уншихдаа өөрийн хэлний түвшин харгалзан үздэггүйгээс болж хэт хүнд ном уншин өөрийн унших хүсэл, зоригоо мохоодог. Тиймээс, таныг дунд шатнаас ахисан шат руу ороход тань туслах номуудыг хүргэж байна.
The Alchemist by Paulo Coelho
Номын Тухай: 1988 онд анх хэвлэгдэж байсан уг ном нь. Хэрвээ та адал явдал, мөрөөдөл, хүсэл тэмүүлэлд дуртай бол Алхимич гэх энэ ном танд төгс зохицохоос гадна энгийн хэв маягтай бичигдсэн боловч Англи хэлний түвшнийг тань өөр түвшинд аваачиж чадна гэдэгт итгэлтэй байна.
Зохиолын хураангуй: Өөрийн эрдэнэсийг хайхаар Египетийн пирамид руу Андалузын хоньчин хүү Сантьяго аялдаг ба тэрээр замдаа маш олон гайхалтай адал явдал болон хүмүүстэй таардаг байна. Хоньчин хүү өөрийг нь хамгийн баян болгох эрдэнэсээ олох болов уу?
Harry potter by J. K. Rowling
Ид шидийг мэдрэхдээ бэлдээрэй!
Номын Тухай: Олон хүнийг ном гэдэг шидэт ертөнц рүү татаж чадсан энэ ном нь нийтдээ 8 ботитой ба 2001 онд анхны киногоо гарснаасаа хойш өнөөг хүртэл алдартай хэвээрээ байгаа билээ.
Зохиолын хураангуй: Уг зохиол нь залуу шидтэн Харри Поттер болон түүний найзууд болох Гермиона Грейжер, Рон Уизли нарын амьдралыг өгүүлдэг бөгөөд тэд бүгд Хогвартсын ид шидтэний сургуулийн оюутнууд юм. Гол үйл явдал нь Харри үхэшгүй мөнх болохыг зорьж байгаа, ид шидийн яамыг түлхэн унагах, бүх шидтэн, маглуудыг (ид шидийн бус хүмүүс) эрхшээлдээ оруулах зорилготой харанхуй шидтэн Лорд Волдеморт-той тэмцэлдэж буй талаар гардаг.
The Hunger Games by Suzanne Collins
Адал явдал+Триллэр= The Hunger games
Номын Тухай: Энэ ном нь анх 2008 онд бичигдэж байсан ба дистопи роман төрөлд хамрагддаг байна. Энэ төрлийн номууд нь хүмүүсийг аймшигтай, айдас хүйдэстэй ертөнцөд амьдарч буйгаар төсөөлж бичигдсэн номууд юм.
Зохиолын хураангуй: Энэ нь хойд Америкт орших Панем хэмээх ирээдүйд амьдарч буй 16 настай кэтнисс Эвердиний талаар өгүүлдэг. Өлсгөлөн тоглоом гэх 12-18 насны хүүхдүүд сугалаагаар шалгаруулж, үхэн үхтлээ тулалддаг телевизийн тулаант шоунд оролцох болсноор Кетнисс капиталтай өрнүүлэх сонирхолтой, адармаатай тэмцлээ эхлүүлдэг байна. (Капитал нь өндөр хөгжсөн метрополис бөгөөд бусад улс орнуудыг удирдах болон төрийн хяналтыг хэрэгжүүлдэг.) Түүнд юу тохиолдох бол?
The Fault in our stars by John Green
Номын тухайд:”Бидний оддын алдаа” бол шагналт зохиолч Жон Гриний хайр дурлалын хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм, эмгэнэлтэй үзэгдлүүдийг бүгдийг нь шингээж чадсан түүний хамгийн зүрх шимшрүүлэм бүтээл юм.
Зохиолын хураангуй: Уушгины хорт хавдраар өвчилж, хорт хавдрын үеийн дэмжих бүлэгт хамрагдсан өсвөр насны охин, Хейзел 16 настай бөгөөд тухайн газарт очих дургүй байсан ч Аугусттай уулзсанаар үүнийг муугүй санаа байсныг удалгүй ойлгоно. Тэр 2-т юу тохиолдсон бол?
Atomic habits by James Clear
Магадгүй та хувь хүний хөгжлийн номын хорхойтон байж болох юм. Тэгвэл танд энэхүү номыг санал болгож байна
Номын Тухай: Дадал зуршил төлөвшүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг Жеймс Клир хэрхэн сайн зуршлыг бий болгож, муу зуршлаас ангижрах арга замд хүргэх өчүүхэн зан үйлийг хэрхэн эзэмшихийг танд зааж өгөх практик стратегиудын талаар өгүүлэх болно.