Өнөөдөр:2022-05-23

Харсан болгон үнэн биш

Тархи бол хүний хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг. Тархины бүтэц, үйл ажиллагаа нь өөрөө хүнийг үргэлж гайхшруулж чаддаг. Гэсэн ч бидний огт мэдэхгүй алдаануудыг маш олон гаргадгаараа амьдралыг илүү адармаатай болгох нь бий. 

Паранормал буюу Ер бусын үзэгдэл

Энэ нь болсон явдал, ховс, шашин итгэл үнэмшил, астрал аялал, зүүд гэх мэт бидний тайлбарлаж чадахгүй үзэгдлүүдийг хэлнэ. Хүн төрөлхтөн эдгээрийг үргэлж л тайлагдашгүй нууц, ид шид мэтээр хүлээж авдаг байсан ч шинжлэх ухааны тайлбарыг нь сонсоход тийм ч их ер бусын зүйл үгүй. Жишээ нь: Унтаж байхдаа сүнсэнд даруулах хэмээн нэрлэгддэг мэдрэмжийг мэдрэх үед тухайн хүний Prefontal cortex, brain stem буюу ухамсарт тархи болон  тархины  хөдөлгөөн хариуцсан хэсэг хоёр унтраастай байдаг. Харин энэ хугацаанд Amygdala, hippocampus гэх айдас, төсөөлөл хариуцсан хэсгүүд  сэрүүн байх үеэс ч илүү их ажиллаж байдаг байна.

Бид яагаад сүнсэнд даруулдаг вэ?

Amygdala идэвхжсэнээр айдас үүсч, hippocampus  бусад төсөөллийг үйлдвэрлэдэг байна. Ухамсарт тархи унтарсан үед эдгээр хэсгүүд хэт чөлөөтэй ажиллах боломжтойн зэрэгцээ brain stem ажиллахгүйн улмаас биеэ хөдөлгөж чаддаггүй байна. Үүнийг бид сүнсэнд даруулах хэмээн нэрлэдэг. Хэт их ядралт, сэтгэл гутрал, нойргүйдэл гэх мэт асуудлаас болж энэхүү нөхцөл байдал үүснэ. Мөн гэрэл муутай өрөөнд толинд харах үед хий үзэгдэл харах нь элбэг. Учир нь гэрлийн тусгал нүүрийг чинь хангалттай тодруулж өгөөгүй цагт тархи өөрөө дутуу үзэгдэж буй хэсгүүдийг автоматаар нөхөхийн тулд нүдэнд төсөөллийн аргаар нэмэлт дүрс, биет оруулж ирдэг байна. Хүний амьдралд үхэл хагацал, өвчин зовлон буюу давагдашгүй хүчин зүйлс тохиолдоход бид үүнд утга учир хайж эхэлдэг нь ч үүнтэй холбоотой.

Та яг одоо энд дарж хичээлээ үзээрэй.

Бидний өдөр тутамд харж, үзэж буй зүйлс дунд хэт их тархи угаалт, буруу ойлголт, дутуу мэдээлэл байдаг.  Энэ нь ч өөрөө тархины итгэмтгий байдалд ихээхэн нөлөөлнө. Тархи бол байнга алддаг эрхтэн. Харин бид алдааг багасгах тал дээр л маш их анхаарах хэрэгтэй. Сэтгэлийн гэмтлээс болж тооцоолон бодох чадварт нөлөө үүсэж ухамсарт шийдвэр, сонголт багасдаг. 

Чих худал, нүд үнэн гэдэг ч үнэндээ нүд ч худал байх өндөр боломжтой гэдгийг бид эндээс харж байна. Харсан бүхэндээ, тооцоолсон болгондоо итгэдэг байх нь тархины хамгийн том алдаа. Сэтгэлзүйн байдлаас, амигдалагийн идэвхжлээс болон бидний тайлбарлах боломжгүй олон мэдрэмжүүдээс хамааран бодит бус  зүйлийг ч харж, сонсох боломжтой. Харин гол зүйл нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр  өөрийн тархины алдааг багасгаж илүү бага нөлөөлөлтэй буюу эрүүлээр сэтгэдэг болгох явдал юм. 

Тархины алдааг багасгах нь маш энгийн үйлдлүүд буюу бидний маш урт хугацаанд сонссон дадлуудаас эхэлнэ. Бид ердөө зөв хооллолт, найман цагийн нойр, дасгал хөдөлгөөн гэх мэт хамгийн сайн мэддэг зөв дадлуудаа  хэрэгжүүлэх нь л чухал юм.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!