Өнөөдөр:2021-11-27

Солонгос хэлийг 100 хоногийн дотор ингэж сураарай

Энтертаймент салбараараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болох Солонгос улсын хэлийг хэрхэн 100 хоногийн дотор системтэйгээр сурах арга барилын талаар энэ удаагийн нийтлэлээр хүргэж байна.

Week 1: Марафонд гүйхдээ бэлэн үү?

Хэн нэгэн нэг өглөө сэрээд л марафон гүйлтийн тэмцээнд орохоор шийдээд гүйдэггүй. Марафонд оролцохын тулд  асар их дасгал сургуулилт, амьдралын эрүүл хэв маягийг шаарддаг. Энэ бүхний өмнө сэтгэл зүйн болон, материаллаг бэлтгэлээ хангах хэрэгтэй. Үүний адил Солонгос хэлийг сурч эхлэх хамгийн эхний алхам бол цагаан толгойн үсгийг сайтар эзэмших . Энэ нь таны хэл сурах арга замын эхлэлийг тавьж өгнө.

Week 2: Бэлтгэлээ хийж эхлэх 

Гүйлт хийхэд тохиромжтой бүх бэлтгэлээ хийж дууссан бол одоо таны дасгал сургуулилтаа хийх долоо хоног эхэлж байна. Энэ удаа таны хийх бэлтгэл бол үгийн сангаа баяжуулах. Эхлээд тоонууд, долоо хоногийн өдрүүд, харилцан ярианы хэллэгүүд зэрэг энгийн үгсээс эхлэх хэрэгтэй. 

МENTOR50” купоныг ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Энд дарж аппаа татах боломжтой. Таныг Япон хэлний бүх түвшний хичээл хүлээж байна.

Ингэхдээ тэдгээр үгсийг хэт олноор нь автоматаар тогтоох бус өөрт хүртээмжтэй, хөгжилтэй аргаар судалсан нь дээр. Жишээ нь: дуртай драмаа үзэх, дэмждэг KPOP хамтлагийнхаа дууг сонсох , мөн ямар нэгэн зүйлтэй харьцуулж төсөөллийн аргаар тогтоох. Эдгээр аргыг ашигласнаар та маш богино хугацаанд хялбар аргаар шинэ үгийн сангаа нэмэгдүүлсэн байх болно. 

Хоёр дахь долоо хоногийг амжилттай давахад туслах YouTube сувгууд:

Week 3, 4: Konglish үгнүүд бол таны шинэ найз

Солонгос хэлэнд олон тооны Англи хэлнээс зээлсэн үгс байдаг бөгөөд эдгээр үгсийг Konglish (Солонгос+Англи) хэмээн нэрлэдэг. Эдгээр үгс нь өдөр тутмын харилцан ярианы нэлээдгүй хэсгийг бүрдүүлдэг. Зээлсэн үгс нь Англи үгстэй адил сонсогдож, ижил утгыг илтгэдэг. Энэ нь бидэнд санахад илүү хялбар болгож амархан тогтоох боломж олгодог.  

Konglish үгсийн жишээ:

  • 컵 (keop) = cup
  • 카페 (ka-pe) = cafe
  • 초콜릿 (cho-kol-lit) = chocolate
  • 카메라 (ka-me-ra) = camera
  • 택시 (taek-si) = taxi
  • 인터넷 (in-teo-net) = internet

Week 5, 6: Эелдэг яриа

Бусдад өөрийн үзэл санаа болон зан чанараа таниулах хамгийн  чухал алхам бол харилцааны урлаг юм. Солонгос хэл нь англи хэлнээс ялгаатай нь үйл үгийн төгсгөл нь тухайн хүний нас, нийгмийн байр сууриас хамаарч өөрчлөгдөж байдаг. Эдгээр төгсгөлүүдийг ямар үед хэрхэн ашиглахыг сурах нь танд хэрэгтэй чухал чадваруудын нэг болох болно.

Ярианы төрлүүдийг ерөнхий 3 хэсэгт хуваан авч үздэг.

  • Албан: Өөрөөсөө ахимаг насны хүмүүс, хамтран ажиллагч эсвэл танихгүй хүмүүстэй харилцахдаа ашигладаг.
  • Албан бус: Насаар бага хүмүүстэй харьцахдаа ихэвчлэн найзууд хоорондын харилцаанд ашигладаг.
  • Хүндэтгэсэн: Мэдээ мэдээлэл, армид гэх мэт маш албан ёсны үед ашигладаг.

Week 7, 8: Дүрэм судлах долоо хоног

Аливаа орны хэлээр төгс ярьж сурахын тулд тухайн орны хэлний дүрмийг маш сайн судлах шаардлагатай. Солонгос хэлний дүрэм нь Англи хэлний дүрмээс зарим нэгэн зүйлээрээ ялгаатай. Солонгос хэлэнд үйл үг өгүүлбэрийнхээ төгсгөлд байрладаг, би, чи хэмээх төлөөний нэрийг ашигладаггүй гэх мэт содон дүрмүүд байдаг.

Week 9, 10: Алдартнуудаас суралцах долоо хоног

Солонгос улс бол KPOP болон кино урлагаараа дэлхийд танигдаж яваа хүчирхэг гүрэн. Тэгвэл та өөрийн сонирхдог урлагаараа дамжуулан ярих, сонсох, унших чадвараа зэрэг хөгжүүлэх бүрэн боломжтой. Тухайн үзэж буй контентоосоо үгийг хэрхэн, ямар нөхцөлд ашиглаж байна, нийтлэг үг хэллэгийг анхааралтай ажиглахыг хичээгээрэй. Мөн өөрийн төвшинд тохирох ном, сэтгүүл, Manhwa, веб түүн  зохиолуудаас сонгон уншаарай. 

Week 11, 12: Академик түвшинд хүрэх үү?

10 долоо хоногийн турш ярих, сонсох, унших төвшингээ сайжруулах маш олон арга барил, дасгалуудыг тууштай хийсэн тул одоо илүү ахисан төвшинд хүрэх хаалга бидэнд үүдээ нээлээ. Хэрвээ та дээрх алхмуудыг шантралгүй, давтамжтайгаар  хийж чадвал Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт болох TOPIK-н өндөр оноо авах боломжтой боллоо гэсэн үг. 

Та TomYo аппаа Солонгос хэлний бүх түвшний хичээлийг үзэх боломжтой. Энд дарж аппаа татаарай.

Солонгос хэл сурахад тань туслах платпормууд:

Дан ганц хэлний оноогоор зогсохгүй Солонгосын их сургуулиудад тэнцэх боломж хүн бүрт нээлттэй байдаг учир тууштай бөгөөд зогсолтгүй байгаарай.

Амжилт хүсье.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!