Өнөөдөр:2021-11-27

TomYo x Next Group хамтын ажиллагаагаа эхлүүллээ

TomYo нь тэгш бус боловсролыг арилгаж, Монголын залуусыг Дэлхийд хүргэх бүх нөөцөөр нь хангах зорилготойгоор 2020 оны 5 сард нээлтээ хийсэн билээ. Өдгөө TomYo аппаараа дамжуулан 1,000,000 гаруй залууст гадаадад сурах, ур чадвараа ахиулах талаар мэдээлэл хүргэж, 230,000 хэрэглэгчтэй болж чаджээ.

Тус хамтын ажиллагааны гол зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхэд, залуу үеийнхэнд чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүргэх явдал юм. Ингэснээр манай улсын иргэдийн боловсролын чанар цаашлаад ажиллах хүчний ур чадвар, бүтээмж нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд ч нөлөөлөх боломжтой зэрэг эерэг нөлөөллийг бий болгох юм.

Иймд боловсролын чанар, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн байгууллагууд хүний хөгжил тэр дундаа хойч үеийнхээ боловсролд хувь нэмэр оруулах чиглэлд анхаарлаа хандуулах нь чухал байгааг NEXT группийн зүгээс онцолсон юм.

NEXT нь хэрэглээний тэгш байдлыг Монгол орон даяар түгээхийг зорьж ажилласны үр дүнд орон нутагт 11 салбар дэлгүүр, Улаанбаатарт 6 салбар дэлгүүрийг амжилттай ажиллуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд бүх салбар дэлгүүрүүдээрээ TomYo-ийн дижитал болон биет бүтээгдэхүүнүүдийг байршуулснаар алслагдмал, хязгаар нутгийн хүүхэд, залуучуудад хүрэх боловсролын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхээр зорьж ажиллаж байна.

Тун удахгүй бид хамтын ажиллагаагаараа дамжуулан нэгэн сюрпризийг барих болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!