Өнөөдөр:2021-11-27

Боловсролын дижитал шилжилттэй холбоотой 5 статистик

Бид Дэлхийд боловсролоороо тэргүүлэх улс гэхээр АНУ, Англи, Австрали, Хятад, Япон, Солонгосыг төсөөлдөг. Үнэхээр цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил биднийг ямар түвшинд явж байгааг харуулж өгч чадлаа. Яг юугаараа эдгээр улсууд биднээс илүү гэдгийг хэлэх хэрэггүй байх. Энд тогтолцооны тухай яригдана.

Манай улсын хувьд боловсролын салбарынхаа цахим шилжилтийг хурдан хийж чадсан ч хичээлийн чанарт анхаараагүй гэж боддог. Магадгүй үүний хор уршиг удахгүй их, бага хэмжээгээр мэдэгдэж эхлэх байх. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр боловсролын салбартай холбоотой таны заавал мэдэх ёстой 5 тоон мэдээг тоймлон хүргэж байна.

Та “HURDAN30” купоныг ашиглаад TomYo аппаа хөнгөлөлттэй аваарай. Энд 5 хэлний бүх түвшний хичээл, сургалт бий.

“Дэлхийн зах зээлээс өндөр үнэлгээ авахад тань нөлөөлөх хамгийн чухал чадвар бол боловсрол юм. Сайн боловсрол нь боломжид хүргэх гарц байхаа больж эсрэгээрээ хүн болгонд байх ёстой наад захын нөхцөл болжээ”

Барак Обама

  1. Udemy бол Дэлхийн номер нэг онлайн сургалтын платформ: Одоогоор 20,000 гаруй контент бүтээгчтэй бөгөөд 12 сая сурагчтай гэнэ. (Эх сурвалж: Skill Scouter)
  2. Боловсролын салбарт ажиллаж буй IT инженерүүдийн дундаж цалин жилийн 79,526 ам.доллар: Энэхүү тоо баримтаас боловсролын салбарт технологийн хэрэгцээ өндөр байгааг харах боломжтой бөгөөд инженерүүдийн цалин нь Дэлхийн дунджаас бараг 20,000 ам.доллараар илүү байгаа юм. (Эх сурвалж: Glassdoor)
  3. Онлайн хичээл оюутнуудын хичээл хийх нөхцөлийг 5 дахин хялбар болгосон: Цахим хичээлийн нөлөөгөөр олон зүйлийг хурдан хугацаанд ашиглах боломжтой болсноор оюутнуудын гүйцэтгэл, хурд сайжирчээ. (Эх сурвалж: UTEP Connect)
  4. Нийт онлайнаар сурагчдын дундаж нас 32 байна. (Эх сурвалж: UTEP Connect)
  5. Дэлхийн онлайн сургалтын зах зээл 2022 он гэхэд 240 тэрбум ам.долларт хүрнэ: Томоохон статистик, таамаглал, дүн шинжилгээ гаргадаг Statista энэхүү тоо мэдээллийг гаргасан билээ. Цар тахал, технологийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор энэ тоо огцом нэмэгдэж байгаа юм. Тухайлбал 2016 онд энэ зах зээлд эргэлддэг мөнгө 46 тэрбум ам.доллар байжээ. (Эх сурвалж: Statista)

Эцэст нь хэлэхэд боловсролын салбар нь технологийн хурдацтай хөгжил зэрэгцэж яваа хэдхэн салбарын нэг юм. Цаашдаа энэ салбарт томоохон өөрчлөлтүүд тун удахгүй гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Дараагийн удаа илүү сонирхолтой тоо баримт, мэдээллээр уулзах болно.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!