Өнөөдөр:2021-11-27

Цахимаар сурч болох үнэгүй Англи хэлний сургалтууд

Англи хэл сурах нь 21-р зууны бүх хүн зайлшгүй сурах ёстой мэдлэгийн нэг билээ. Гэхдээ технологийг ашиглан заавал үнэтэй сургалтанд суулгүй сурах боломжтой болжээ. Тэгвэл та бүхэндээ эдгээр платформуудыг санал болгож байна.

babbel.com

Тохиромжтой түвшин: Анхан болно дунд шат

Англи хэл суралцагчдын дунд хамгийн алдартай вебсайтуудын нэг бол Babbel. Тус сайтад бүртгүүлэхдээ түвшингээ тодорхойлж, өөрийн түвшинд тохирсон цахим хичээл үзэх боломжтой гэдгээрээ онцлогтой.

Та тэдгээр хичээлийг үзэхээс гадна цээж бичиг хийж ярих, сонсох, унших, бичих чадвараа сайжруулах боломжтой.

🌎 IELTS-ийн бүх хичээлүүд TomYo аппын хичээл хэсэгт орлоо. Энд дарж аппаа татаарай.

duolingo.com

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Duolingo ч мөн Babbel-ийн адил алдартай сайт бөгөөд англи хэл суралцагчдын дунд гар утасны аппликейшн нь илүү танигджээ. Babbel шиг түвшингээ тодорхойлж болох бөгөөд хэл сурах цагийн хуваариа сонгох боломжтой гэдгээрээ онцлогтой.

Мөн бусадтай холбоо тогтоож хэлээ сайжруулж болох учраас та өөрөө л хичээвэл бүгдийг нэг доороос сурч чадна гэсэн үг.

fluentu.com

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Дэлхий дээр өрнөж буй шинэ соргог үйл явдлын мэдээ мэдээлэл, хөгжмийн нэвтрүүлэг, алдартнуудын шинэ уран бүтээлээр дамжуулж англи хэл суръя гэвэл FluentU хамгийн зөв сонголт.

Ихэнх бичлэг нь англи хадмалтай учраас сонсож чадахгүй байгаа үг, өгүүлбэрээ тодруулах боломжтой.

englishcentral.com

Тохиромжтой түвшин: Дунд болон ахисан

Тус сайтаас цахим орчин, аялал, хоол хүнс, бизнес гээд 10,000 гаруй бичлэгээс өөрийн түвшинд тохирсноо үзэх боломжтой. FluentU-гийн адилаар хадмалтай үзэж болох бөгөөд нэн ялангуяа ярианы чадвараа сайжруулахыг хүсдэг хүмүүсийг уг сайт руу зочлохыг зөвлөе.

phrasemix.com

Тохиромжтой түвшин: Анхан шат

Гадуур хооллох, хүнтэй танилцах, ажлын ярилцлагад орохдоо англи хэлний ямар үгсийг хэрхэн ашиглах гэх мэт амьдрал дээр тулгардаг бэрхшээлийг тань шийдэхэд тусалж чадах сайт бол Phrasemix. Өмнө дурдагдсан ихэнх сайтууд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй хүмүүст зориулагдсан бол Phrasemix нь анхан шатны суралцагчдад ойлгоход хялбар гэдгээрээ давуу талтай.

manythings.org

Тохиромжтой түвшин: Анхан шатнаас ахисан хүртэл

Подкаст сонсож, тоглоом тоглож, үгийн сүлжээ бөглөнгөө англи хэлний үгийн сангаа баяжуулъя гэвэл Manythings-ийг сонгоорой.


Эцэст нь хэлэхэд TomYo-ийн Youtube сувгаар үргэлж үнэгүй контентууд цацагддаг шүү.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Энэхүү контент хамгаалагдсан!