Өнөөдөр:2021-11-27

TOPIK шалгалтад бэлдэж байгаа хүн бүрд зөвлөх Youtube сувгууд

Topik шалгалт нь Test of Proficiency in Korean буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт юм. Энэхүү шалгалт нь монгол улсад 11-p сар болон 4-p сард явагддаг. Энэ удаагийн нийтлэлээр ганцаарчилж хувиараа Topik шалгалтанд бэлдэж байгаа хүмүүст зориулж үнэ төлбөргүйгээр мэдлэг хуримтлуулах боломжтой Youtube сувгуудын талаар хуваалцах гэж байна.

1. Master Topik

Энэхүү суваг нь олон улсын солонгос хэл суралцаж байгаа хүмүүс дунд хамгийн алдартай. Ази,европ тивийн хүмүүс хэрхэн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бэлдэж байгаа талаар мэдэж авах боломжтойгоос гадна дунд шатнаас эхлээд ахисан шат хүртэлх түвшин тогтоох шалгалттай холбоотой бүх зүйлсийг 15-40 минут орчим хугацаанд тайлбарласан байдаг. Видео хичээлийг мэргэжлийн багш нар заадгаараа давуу талтай албан ёсны суваг юм.

Гүрбазарын сургалттай энд дарж танилцаарай.

2. Prof. Yoon’s Korean Language Class

Профессор Yoon түүний youtube сувгийн онцлог нь англи хэл дээр хичээлээ заадаг бөгөөд албан ёсны хичээл эсвэл лекц үзэж мэдлэг хуримтлуулах сонирхолтой дуртай хүмүүст тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл хэдийгээр youtube суваг ч гэсэн танд нарийн тодорхой хэрэгтэй мэдээлэлийг хүргэх юм. Topik шалгалтанд бэлдэж байгаа хүмүүс анзааралгүй орхисон жижиг дүрэм юм уу цээжлээгүй орхисон үгнээс болж оноо алдах тохиолдол их байдаг. Тиймээс та Prof. Yoon’s Korean Language Class сувгийн хичээлүүдийг үзсэнээр одоо байгаа хэлний мэдлэгээ бататгахаас гадна түвшин ахина гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

3. TOPIK STUDY

Завгүй хүмүүст заавал санал болгох суваг бол TOPIK STUDY юм. Энэхүү суваг дээр бичлэг байршуулдаг багшийн арга барил ихээхэн онцгой сонирхолтой учраас нэг үзсэн хичээлээ мартана гэж бараг л байхгүй. Мөн бүх видео хичээлүүд нь 5-10 минутын хугацаатай байдаг учраас богино хугацаанд чухал мэдлэг мэдээлэлийг авах бүрэн боломжтой. Зөвхөн үг хэллэг дүрэм уншлага гэх зүйлсээс илүүтэйгээр TOPIK шалгалт өгөхөд хэрэглэж болохуйц арга барилуудыг заадгаараа онцлоготой.


🌎 IELTS-ийн бүх хичээлүүд TomYo аппын хичээл хэсэгт орлоо. Энд дарж аппаа татаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!