Өнөөдөр:2021-11-27

Хэрхэн сайн илтгэл тавих вэ?

Найман настай балчираас наян настай буурал хүртэл бүхий л хүмүүсд нүүр тулгардаг асуудал бол ИЛТГЭЛ ТАВИХ байдаг билээ. Мэдээж хүн бүр бусдын өмнө гараад чанга дуугаар бодол санаагаа илэрхийлж чадахгүй бөгөөд энэ ур чадвар нь урт хугацааны бэлтгэл сургуулилтаас бий болдог. Тэгвэл та бүхэндээ илтгэх чадвараа сайжруулахын тулд хийх хэрэгтэй аргуудыг хүргэж байна.

1. Үзэмжтэй үзүүлэн бэлтгэх

Мянга мянган үгээр ч илэрхийлж барамгүй баялаг санаа, ойлголтыг ердөө ганцхан зураг төвөггүйхэн илэрхийлэх нь бий. Гэтэл дийлэнх хүмүүсийн бэлдсэн presentation буюу үзүүлэн уртаас урт текстээр дүүрсэн, улмаар илтгэл нь уйтгартай болж өнгөрдгийг та бүхэн мэднэ. 

Гүрбазарын сургалттай энд дарж танилцаарай.

Чамайг илтгэлээ ид тавьж байх үеэр тэр их текст дэлгэцэн дээр харагдаж байна гэж бодъё. Үзэгчид энэ үед юу хийх вэ? Зөвхөн яриа руу чинь анхаарах уу эсвэл хуудас солигдохоос өмнө текстийг яаран унших уу? Ихэнх нь текстээ унших болно. Ингээд илтгэлээ дуусгах үед тэд ярьсан зүйлээс чинь ганц ч бүрэн бүтэн тодорхойлолтгүй үлдсэн байх вий.

2.Үзэгчид руу харцаа чиглүүлэх

Харц бол биеийн хамгийн чухал хэлэмж. Хэрэв илтгэлээ тавихдаа урьдаас бэлдсэн тэмдэглэл ашиглаж байгаа бол түүн рүүгээ үе үе харах нь үзэгчдэд мөн л таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Зарим илтгэгчдийн хувьд тухайн тэмдэглэлээ үг үсэггүй даган уншчихдаг. Илтгэлийн тэмдэглэл бол хэлэх үг, үсэг бүрийг агуулсан олон хуудас текст бус, гол ойлголтуудыг цөөн үгээр товчилсон ганц хуудас байхад л хангалттай. 

Мөн илтгэлийн үеэр хаашаа харах вэ гэж гайхаж байж магадгүй юм. Ярих явцдаа танхимыг нүдээрээ тайван гүйлгэн харж байгаад нэгэн үзэгчийг сонгон ширтээрэй. Удалгүй танхимыг үргэлжлүүлэн тойруулж хараарай. Танхимыг тойруулж харах болон харцаа хэн нэгэн дээр тогтоохдоо хугацааг хэт богино эсвэл хэт урт байхаас зайлсхийгээрэй. 

🌎 IELTS-ийн бүх хичээлүүд TomYo аппын хичээл хэсэгт орлоо. Энд дарж аппаа татаарай.

3.Үггүйгээр харилцах

Бид бусадтай харилцах харилцааныхаа 55 хувьд нь биеийн хэлэмж ашигладаг гэсэн судалгааны үр дүн бий. Өөрөөр хэлбэл илтгэлийн үеэр биеэр үзүүлэх үйлдлүүд ярьж байгаа сэдвээс чинь дутахгүй чухал болж таарах нь. 

Тиймээс илтгэлийн үеэр тайзан дээр хэт их холхих, нүдээ эргэлдүүлэх, гараа оролдох, мөн үзэгнийхээ ард талыг олон дахин дарах зэрэг үйлдлүүдийг хийхгүй байх тал дээр анхаараарай. Энэ нь үзэгчдийн анхаарлыг сарниулахаас гадна сандралыг чинь бусдын өмнө дэлгээд тавьсантай адил билээ. Мөн ярих үед гар чинь их хөдөлдөг бол гараа аль болох үзэгчид рүү хандуулах нь чухал аж. 

4.Сонирхолтой түүх хуваалцах

Залуус та бүхэн “Apprentice Mongolia” шоу нэвтрүүлгийг үзсэн бол storytelling буюу сонирхолтой түүх хуваалцах арга хэчнээн чухал байдгийг анзаарсан байх. Хүн бүр бусдын сонирхолтой, өгөөжтэй, алдаа оноотой түүхүүдийн талаар сонсох дуртай байдаг. Тиймдээ ч илтгэлээ өөрт, ойр дотнынхондоо тохиолдсон сонирхолтой түүхийг хүүрнэн эхлүүлбэл цааргалах нэгэн бараг л үгүй биз ээ. Ярихдаа сэтгэл хөдлөлөө ил гаргаж, түүхээ амилуулахаа бүү мартаарай.

5. Үзэгчидтэй дотно харилцаа үүсгэх

Насанд хүрсэн хүмүүс нэг зүйлд дунджаар 20 минут 8 секундийн турш анхаарлаа төвлөрүүлж чаддаг бол өсвөр насныхан 10-17 минут, бага насны хүүхдүүд 7-14 минут төвлөрүүлэх чадвартай байдаг гэсэн судалгаа бий. 

Таны илтгэл үзэгчдийн тань анхаарал төвлөрөх дундаж хугацаанаас илүү удаан хугацаанд үргэлжлэх бол илтгэлийн дундуур завсарлага аваад 1-2 минутын турш үргэлжлэх богино тоглоомыг хамт тоглоорой. Тоглоом нь хүн бүрийн мэддэг дүрэмтэй, богино хугацаанд үргэлжлээд дуусдаг байвал тохиромжтой. Үзэгч сонсогчид анхаарлаа ийнхүү өөр зүйлд бүрэн хандуулснаар илтгэл үргэлжлэх үед анхаарал нь илтгэл дээр буцаад бүрэн төвлөрөх боломжтойгоороо байдаг. 

Илтгэгч хүн яг л тамирчидтай адил тогтмол бэлтгэл сургуулилт хийх хэрэгтэй. Мөн өөртөө итгэлтэй байдал итгэгч хүний нэрийн хуудас байдаг гэдгийг үргэлж санаарай.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!