Өнөөдөр:2021-11-27

Хэрхэн их сургуулиа зөв сонгох вэ?

Хувийн боловсролтой холбоотой амьдралд нөлөөлөхүйц томоохон шийдвэрүүдийн нэг бол их сургуулиа сонгох явдал юм. Учир нь заримдаа ямар их сургуульд сурч мэргэшсэнээс хамаарч таны карьерт нөлөөлөх нөхцөл цөөнгүй. Тиймээс эртнээс сурах их сургуулиа судалж буй залуучууд дараах зүйлсийг анхаараарай.

Та сонгосон мэргэжилдээ итгэлтэй байна уу?

Их сургуулиа сонгохоос өмнө ямар чиглэлээр мэргэшихээ баталгаатай болговол эрсдэл багатай. Ихэнх залуус энэ дээр алддаг. Тухайлбал та тухайн чиглэлээр 3-6 жил сурна. Түүнээс хамаараад таны дараагийн 20-30 жилийн амьдрал тодорхойлогдоно. “Яг энэ мэргэжлээр явна гэдэгтээ итгэлтэй байна уу?” гээд өөрөөсөө асуу. Зах зээлийн судалгаа хий. Хэр их эрэлттэй байна, үнэлгээ (цалин), хөтөлбөр нь хэр үр дүнтэй эсэхийг хар.

Мэдээж мэргэжлээ шууд сонгох нь хэцүү. Тийм амархан олддог эд ч биш. Дуртай зүйлээ хий гэж ихэнх хүмүүс зөвлөдөг. Орчин үед бидний амьдралын хэмнэл технологийн нөлөөгөөр өөрчлөгдсөн энэ цагт хүн олон чиглэлээр зэрэг ажиллах боломжтой болсон байна. Тиймээс бакалаврын түвшинд сурахдаа буруу сонголт хийсэн ч гэсэн битгий харамсаарай.

TomYo апп дээр 5 улсад хэрхэн суралцах, их сургуулиа сонгохтой холбоотой 3-5 анги бүхий видео хичээлтэй хөтөлбөр зарлагдлаа. Үнэ ердөө 1500 төгрөг тул яг одоо энд дарж бүртгүүлээрэй.

Их сургуулийн жагсаалттай танилц

Жил болгон олон байгууллагаас Дэлхийн их сургуулиудын жагсаалтыг гаргадаг. Бүр мэргэжлийн хөтөлбөрөөр нь хүртэл жагсаасан байна. Хэрэв та харахыг хүсвэл “Global Universities Ranking” гээд хайгаад үзээрэй.

Мэргэжлээ сонгосон бол тухайн хөтөлбөрөөр Дэлхийд тэргүүлэх их сургуулиудыг олоорой. Яг үнэндээ Харвард Дэлхийн топ ч таны сонгосон уул уурхайн чиглэлээр University of Melbourne илүү байж болно. Тиймээс жагсаалт харах нь хоёр дахь алхам болно.

Номын санг нь хараарай

Оюутан болсон хүнд номын сан хамгийн чухалд тооцогдоно. Учир нь та өдрийнхөө ихэнх цагийг тэнд өнгөрөөх шаардлагатай болно. Урт удаан түүхтэй, олон ном, судалгааны бүтээлүүдтэй, тохилог орчинтой бол болох нь тэр. Бас 24/7 ажилладаг байх нь том давуу тал болдог. Ер нь гаднын томоохон сургууль болгон дээрх нөхцөлийг хангасан байдаг.

Хөтөлбөртэй нь танилц

Уг хөтөлбөрийн хүрээнд хэдэн жил суралцах вэ?, төлбөрийн хувьд ямар вэ?, дараа нь ямар боломжууд танд нээгдэх боломжтой зэргийг хараарай. Монголд анагаах эсвэл хуулийн чиглэлээр л сурахгүй бол бусад нь ойролцоо байдаг. Гэхдээ олон улсад нэлээн ялгаатай байх тохиолдол бий. Мөн зөвхөн хугацаа төлбөр гэхээс илүү факультет, багш нарыг нь судлах хэрэгтэй.

TomYo аппын “Их сургууль” функц шинэчлэгдсэн байгаа. Та эндээс өөрийн чиглэлээр тэргүүлэх сургуулиудын мэдээллийг авах боломжтой. Энд дараарай.

Бусад чухал зүйлс

Дээр дурдсан зүйлсээс гадна дотуур байр, хичээлээс гадуурх үйл ажиллагаа хэр зэрэг байдаг эсэхийг нь харах хэрэгтэй. Нийт оюутнуудыг хамарсан үйл ажиллагаа, тэдэнд зориулсан клубууд зэрэг нь таны оюутны амьдралын томоохон хэсэг болно. Сургуулийн онцлогоос хамаараад онцгой зүйлс олон байдаг. Тодруулбал Австралийн University of Melbourne шалгалтын үе эхэлсэн үедээ оюутнуудад зориулсан амьтан эрхлүүлж, тоглох өдөр гаргадаг гэх мэт.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!