Өнөөдөр:2022-01-19

Хэрхэн чанартай PPT илтгэл бэлтгэх вэ?

Оюутан залуус болон сурагчдын заавал нүүр тулдаг зүйл бол яахын аргагүй илтгэл юм. PPT бэлтгэх даалгавар авсан өдрөөсөө л эхэлж ихэнх залуус хэрхэн чанартай сайн илтгэл тавих дээр санаа зовж эхэлдэг. Бид үргэлж л илтгэлийг хэцүү хүнд ачаа мэтээр хүлээж авдаг ч энэ нь үнэндээ бидний илүү сайн суралцахад тусалдаг боломж юм. Энэ нийтлэлээрээ та бүхэндээ илтгэл тавих талаар зөвлөгөө хүргэх гэж байна.

Бэлдсэн Slide-аа харалгүй илтгэх

Та өөрийн бэлдсэн Slide-аа байнга харж бүр текстээ тэр чигээр нь уншчихдаг юм биш биз? Хэрвээ тэгдэг бол тааруу оноо авахад энэ нь хангалттай том шалтгаан юм шүү. Тиймээс илтгэлийн сэдвээ сонгохоос эхлээд л анхаарах хэрэгтэй. Жишээ нь та өөрийн цээжилж хангалттай хэмжээнд сайн илтгэж чадах сэдвээ сонгохоос л бүх зүйл эхэлнэ. Мэдээж сэдвээ сонгосны дараагаар судалгаагаа сайн хийж Slide-аа бэлтгэж эхлээрэй. Харин A4-ийн цаас ашиглах Slide дээрээ бичсэн текстээсээ гол ярих зүйлсээ товчилж бичээрэй. Харин үүний дараагаар илтгэлийн өмнөх орой болон тухайн өглөө нь товчилж бичсэн цаасаа 3 удаа хүмүүст ярьж өгч байгаа мэт уншаарай.

🌎 IELTS-ийн бүх хичээлүүд TomYo аппын хичээл хэсэгт орлоо. Энд дарж аппаа татаарай.

Таны илтгэл бусдад хайрыг түгээх ёстой

Энэ нь 100% таны хичээл зүтгэл аливаа зүйлд хэр чин сэтгэлээсээ хандахтай хамааралтай юм. Ихэнх хүмүүс гоё харагдах, мундаг харагдах, ухаантай харагдахын тулд илтгэл бэлдэх тохиолдол их байдаг. Харин та бусдад тус болох сэтгэлээр мэдлэг түгээх зорилгоор илтгэлээ бэлтгэвэл бусдаас онцгой өгөөжтэй илтгэл бэлтгэх боломжтой юм шүү. Үүний тулд та илтгэлийнхээ зорилгыг тодорхойлж дараа нь бусдад шинэ мэдээ мэдээлэл түгээхийн тулд гадаад хэл дээрх их сурвалж интернет ертөнцийг ашиглаж судалгаа хийгээрэй.

Хоолойн өнгө илтгэлийн хэв маягаа үргэлж өөрчлөх

Илтгэлийн туршид нэгэн хэвийн өнгө аяс хоолойн өнгөөр ярих нь бусдын анхаарлыг өөр дээрээ татаж чадах бол уу?. Ихэнх хүмүүс илтгэлээ гайхалтай цоглог эхлүүлдэг ч төгсгөл хэсэг нь уналтад орж орхидог. Тиймээс та эхлэх өрнөл төгсгөл хэсгүүдээ сайн тооцоолж өөртөө тохирсон арга барилаа олох хэрэгтэй. Гайхалтай илтгэгчдийн бичлэгүүдийг үзэж судалгаа хийгээрэй.


Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Share
error: Энэхүү контент хамгаалагдсан!