Өнөөдөр:2021-11-27

Тэтгэлгийн талаар мэдээлэл авахад тань туслах цахим хаягууд

Дэлхийн улс орнуудын их сургуулиудад зарлагдаж буй тэтгэлэгийн талаарх мэдээлэл авахад туслах эх сурвалжуудыг танилцуулж байна.

1. Unigo.com

7 мянга гаруй сургуулийн 3.6 сая гаруй тэтгэлгийн мэдээлэлтэй. Үүнээс гадна 650 мянга гаруй суралцагчийн болон төгсөгчдийн үнэлгээтэйгээс та өөрийн суралцах сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй ойлголт авч болох юм. 

2. Scholarshipmonkey.com

Зөвхөн өөрийн онцлогт тохирсон хувийн хайлтыг түлхүүр үг, жагсаалт, хөтөлбөрөөр хайх боломжтой тул үнэхээр цэгцтэй сайт гэдгийг онцлууштай. 

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

3. Collageboard.org

Үнэгүй бүртгүүлж, өөрийн профайлыг үүсгэх бөгөөд үүсгэсэн профайлаараа дамжуулан хүссэн тэтгэлэгт хөтөлбөрийнхөө мэдээллийг авах боломжтой. 

4. ScholarshipPoints.com

Өөрийн давуу талдаа тохирох тэтгэлэгт хөтөлбөр хайж байгаа бол энэ сайт яг тохирно. Их сургуулийн өндөр голчтой, нийгмийн идэвхтэй зэрэг давуу талаа оруулахад л энэ чанарыг голлож үздэг хөтөлбөр гарч ирэх болно.

5. Zinch.com

Энэ сайтаар хэрэгцээтэй тэтгэлгийн мэдээллүүдийг авч болохоос гадна гадаад хэл суралцах зөвлөгөө, тэтгэлэгтэй суралцах шаардлагуудын талаар уншиж болох юм. Сайтын зүгээс долоо хоног бүр “Гурван өгүүлбэрт эсээ”-ний тэтгэлгийг зарладаг бөгөөд ялагч нь 1000 ам.долларын эзэн болдог. 

6. Fastweb.com

Хурууны үзүүрээ хөдөлгөөд л мянга мянган тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл авч болох сайт. Богино хугацааны хөтөлбөрүүдийг нэгийг ч үлдээлгүй зарладаг тул итгэж болно.

7. Cappex.com

Олон улсын сургуулиудын нэгдсэн мэдээллийн сайт. Олон сургуулиудыг харьцуулах, давуу болон сул талуудыг жиших өгөгдөлтэй. 

8. Petersons.com

Сургууль, хөтөлбөр, чиглэл, мэргэжил, чанар, үнэлгээ зэрэг олон талаар хайлт хийх боломжтой. 

9. Niche.com

Шилдэг их дээд сургуулийн мэдээллийг, байрладаг хотын хамт хүлээн аваарай. Судлаач, сайн дурынхны үнэлгээ, олон талын судалгаа баримтад тулгуурласан мэдээллүүдтэй. 


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!