Өнөөдөр:2021-07-31

Туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авахдаа гаргадаг алдаанууд

Таны нас, хүс, өмссөн хувцаснаас илүү таны хандлага, харьцаа л таныг секундийн дотор тодорхойлдог. Тиймээс та өөрөөсөө “senior” хүнтэй ярилцаж, зөвлөгөө авах, туршлага судалмаар байгаа бол та дараах алдааг гаргахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө тухайн хандаж буй хүндээ эерэгээр ойлгуулж мөн тухайн хүнийг хүндэлж буйгаа ч бас харуулснаар та тэр хүнээс сонсохыг хүссэн зүйлсээ сонсож, асуухыг хүссэн зүйлсдээ хариулт авч чадна.

Имэйл бич

Таны зөвлөгөө авах хүсэлтэй хүн чинь таныг огтоос танихгүй бол тухай хүний хувийн дугаар, фэйсбүүк хаягруу шууд бичих нь маш бүдүүлэг буюу тэр хүний хувийн орон зайд халдаж буй мэт сэтгэгдлийг төрүүлэх ба шууд л таныг блок хийх магадлалтай шүү. Бидний дунд имэйл бичих соёл тогтож эхэлж байна. Тиймээс имэйл бичих нь таныг маш ажил хэрэгч, хүндэтгэлтэй нэгэн болгож харагдуулах ба таны имэйлд хариу өгнө гэдэгт би итгэж байна.

Харин имэйл хаягыг нь олохгүй байгаа бол тухайн хүний хувийн дугаар, фэйсбүүк хаягруу хэрэг явдлаа товчхон дурдаад имэйл хаягыг нь асуух нь оновчтой байх. Гэхдээ имэйл хаяг нь олдохгүй байна гэдэг өдий үед бол ховор болов уу даа.

TomYo апп дээр Англи хэлний анхан шатны хөтөлбөр эхэллээ. Та энд дарж элсээрэй. Мөн Солонгос, Герман, Хятад, Япон хэл бий.

Заавал мэндэл

Заавал мэндэлж сур. Шууд л “байна уу” эсхүл “ярих боломжтой байна уу” гэх зэргээр бусадтай харилцах нь таныг бүдүүлэг харагдуулна мөн ийм харьцаатай хүнтэй харьцахыг хэн ч хүсэхгүй нь ойлгомжтой. Тиймээс имэйл ээ ядаж “Өглөөний/Өдрийн/Оройн мэнд” гэж эхлэх нь зүгээр болов уу.

Товч бөгөөд тодорхой бай

Өөрийгөө хэн гэдгээ товч танилцуулах нь том соёл. Хэн ч X man, X woman-тэй цааш яриа өрнүүлэхгүй шүү дээ. Жишээлбэл, “Намайг Навчаа гэдэг. Би хуулийн сургуулийн 1-р дамжааны оюутан” гэх мэтээр. Үүний дараа өөрийн хэрэг зориг, яагаад холбогдож байгаагаа товч дурдах нь цааш асуух асуултуудад тань хариулахад хэрэг болно бас цаг хэмнэнэ.

Асуухаасаа өмнө судал

Хамгийн гол хэсэг бол энэ. Асуултуудаа 1, 2, 3 … гэх мэтчилэн дугаарласан, агуулга давтагдаагүй, мэдээжийн зүйл асуугаагүй, үнэхээр эдгээрийг л мэдэхгүй бол цааш алхах боломжгүй гэсэн асуултуудтай байвал, гэхдээ хэт их байж болохгүй, тухайн уншиж буй хүнд хариулахад амар, тэр хүнд би энэ хүүхдэд тусалж байна шүү дээ гэх мэдрэмжийг төрүүлнэ, бас төвөгшөөхгүй хариулна.

Гэхдээ та дээрх асуултуудаа асуухаас өмнө google-ээс асуугаад нэг үзэх хэрэгтэй. Тэнд бэлэн байгаа асуултуудыг өөр нэг завгүй хүнээс асууж өөртөө ч, бусдад ч төвөг удах хэрэг юун. Халуун будаа идэх гэж байгаа хүнийг туршлагатай хүн бол хараад л мэднэ. Тиймээс асуух асуултуудаа бодолтой асуух хэрэгтэй.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Хүндэтгэл, хүндэтгэл бас дахин хүндэтгэл

Танд яаралтай хариулт хэрэгтэй байж болно гэхдээ нөгөө хүний цаг завыг үргэлжид харгалзаж үзэх нь зүйтэй. Албатай мэт хандаж хэзээ ч болохгүй. Үнэхээр амь тулсан яаралтай байгаа бол имэйлийнхээ төгсгөлд өөрийнхөө эцсийн хугацааг эелдгээр дурдаад өгчхөж бас болно.

Төгсгөл

Имэйлний төгсгөлийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ нь таны имэйлийг төгс болгоно бас таныг мэдээж ажил хэрэгч харагдуулна.

  • Хүндэтгэсэн,
  • X.Man/X.Woman
  • Холбоо барих дугаар: 0000-0000

Дээрх бичсэн байгаа зөвлөгөө/tips бүгд зөвхөн имэйл гэлтгүй өөрийн биеэр уулзах, утсаар ярилцах аль алинд нь хамааралтай. Хэн ч гэсэн харилцааны соёлтой, зөв хандлагатай, сурч мэдье гэсэн залуу хүмүүстэй мэддэг чаддагаа харамгүй хуваалцахыг хүсэхгүй гэж үү.

За тэгээд таны эрдмийн их далай дахь эрэл хайгуулд өндөр амжилт хүсье.

Share

Attorney at Law, LL.M from Indiana University

error: Энэхүү контент хамгаалагдсан!