Өнөөдөр:2021-07-31

Anna Wintour-с суралцах манлайллын 3 дүрэм

Бизнесүүд борлуулж буй бүтээгдэхүүн болон үйлчилгээнээсээ шалтгаалаад янз бүр байдаг ч тэдний амжилтад хүргэж буй нэг зүйл л адилхан байдаг. Тэр бол гайхалтай удирдагч нар юм. Заримдаа бид тэдгээр удирдагчидгүйгээр тухайн компанийг төсөөлөхөд бэрх байдаг. Үүний нэг тод жишээ бол Анна Винтур юм. Тэр Vogue сэтгүүлийн ерөнхий редактороос гадна загварын салбарт хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг юм. Бүхий л загварын шоу-ны эхний эгнээнд суухаас гадна хамгийн алдартай Met Gala-г зохион байгуулдаг учраас бүхий л олны танил эрхмүүдтэй нягт холбоотой ажилладаг билээ.

Маш олон хүмүүсийн role model буюу үлгэр жишээ авдаг энэхүү эмэгтэйн манлайллын зарчмуудтай танилцацгаая.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

1. Багийн гишүүд бүрд өөрийн гэсэн эрх мэдлийг олгож, тэдэнд шийдвэр гаргах боломжийг өг

“The Devil wears Prada” кинон дээр гардаг шиг загварын сэтгүүлийн ажилтан бүр модель шиг харагдаж, алдартай дизайнеруудын хувцсыг өмсдөггүй. Анна vogue сэтгүүлийн шинэ ажилтны ярилцлагын үеэр тэднийг гадаад төрх болон хувцаслалтыг огт ажиглаж байгаагүй бөгөөд харин “хэн бэ”, “юу хүсэж мөрөөдөж байна. Тэр нь бидний үнэт зүйлстэй нийцэж байна уу? Үгүй юу гэдгийг хардаг” гэжээ. Мөн дотоод гоо сайхан болон, бүтээлч байдлыг нь танин мэдэх нь маш чухал байдаг гэсэн байна.

Менежментийн хувьд тэдгээр ажилтнууддаа бүрэн эрх мэдлийг нь өгөхийг хичээдэг ба бүхий л ажилд нь оролцож, Micro manager байхыг хүсдэггүй. Тийм ч учраас vogue сэтгүүл маш сайн багаар ажилладаг гэжээ.

MILAN, ITALY – FEBRUARY 21: Anna Wintour wears sunglasses, a bejeweled necklace, a black and white checkered long trench coat, a floral print dress, boots, outside Marni, during Milan Fashion Week Fall/Winter 2020-2021 on February 21, 2020 in Milan, Italy. (Photo by Edward Berthelot/Getty Images)

2. Хийх ёстой ажлуудаа зөв хуваарилах

Анна бол загварын сэтгүүлийн редактор гэхээсээ илүүтэй загварын нөлөөлөгч бас трендийг тодорхойлогч билээ. Тэрээр маш олон ажлуудыг нэг дор амжуулдаг бөгөөд өдрийн хоолоо идэхдээ зочидтой уулзаж цагаа хэмнэдэг байна. Ажлуудаа тэрээр ерөнхийд нь 2 хуваадаг бөгөөд оффис дээр хийх ажлууд буюу ажлын цагаар хийх ажлууд болон гэртээ авч харих ажлууд гэж хуваадаг байна. Оффис дээр ажиллах ёстой зүйлс нь нэлээд чухал зүйлс байдаг бөгөөд юм репакторлох г.м их цаг авах ажлуудаа гэртээ авч харьдаг байна.

3. Алдаанаасаа суралцах боломжийг өөртөө олго

Зарим хүмүүс нэг алдаа гаргахаараа түүнээсээ болж маш их гэмшдэг. Би vogue сэтгүүлд ажиллахдаа маш олон алдааг гаргаж байсан. Жишээ нь: Gigi Hadid болон Zayn Malik нарын зургийг vogue сэтгүүлийн нүүрэнд тавихдаа бид маш гайхалтай feedback-г хүлээж байсан. Gigi-д эрэгтэй хувцас өмсгөж, Zayn-д эмэгтэй хээ угалзтай хувцас өмсүүлж бид жендерийн тэнцүү эрх мэдэлтэй хосууд гэсэн санааг гаргахыг хичээсэн.

Зураг авалтын үед ч бид үүнийг гайхалтай санаа гэж бодож байсан. Гэтэл энэхүү дугаар нийтлэгдэх үед олон нийт бүгдээрээ шүүмжилж эхэлсэн. Ингэснээр Gigi-ийн кареерт хүртэл нөлөөлсөн. Бид маш эмзэг сэдвийг ингэж барьж авснаараа бүр их галыг өдөөр тэр нь түймэр болсон. Түүний дараа би маш том сургамжийг аваад цааш хөдөлсөн.

Загварын ертөнцөөс гадна дэлхийн энтертайнментийн бизнест хамгийн том тоглогчдын нэг болсон энэхүү гайхалтай эмэгтэйгээс сурсан 3 манлайллын зөвлөгөөг хүргэлээ. Та бүхэн амьдралдаа ашиглаж, манлайллын чадвараа дээшлүүлээрэй.


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Share

Блоггер I Влоггер I Маркетер

error: Энэхүү контент хамгаалагдсан!