Өнөөдөр:2021-07-31

Хичээллэх хүч ба дурлаж суралцана гэдэг нь

Энэ удаагийн нийтлэлээрээ бид та бүхэнд хичээллэх хүч чадлын тухай болон дурлаж суралцах гэдэг нь хэчнээн ид шидтэй зүйл болохыг танилцуулах гэж байна. Оролдлого сайт оройд нь гэдэгтэй адил та хичээллэх хүчийг эзэмшиж хийж байгаа хичээл сурч байгаа хэлээ дурлаж суралцахын тулд олон зүйлс дээр анхаарах хэрэгтэй. Энэ нийтлэлийг уншиж дуусах үед та өөрт хэрэгтэй олон мэдээлэл урам зоригийг авах болно.

Амжилттай суралцсан оюутан сурагчдын жишээ бүр оролдлоготой холбоотой

Аливаа зүйлийг дурлаж сурахын тулд та оролдлого хийх ёстой. Нэгэн сурагчийн жишээг та бүхэнд танилцуулъя. Их сургуульд орохоор бэлдэж байгаа ахлах ангийн сурагч өдөр бүр номын санд 1 цаг сууж хичээллэх зорилго өөртөө тавьжээ. Тэрээр 7 хоногийн турш номын санд сууж үзэхэд эхэндээ шантармаар гэртээ харьж тоглоом тогломоор санагдаж байсан ч 7 хоног өнгөрсний дараа түүнд номын санд 1 цаг суух нь асуудал биш харин ч хичээллэж байхдаа тэр аз жаргалтай болж эхэлсэн байна.

Яагаад гэвэл тэр 7 хоногийн турш номын санд сууж шалгалтдаа бэлдэхэд улирлын эцсийн шалгалтдаа сургуульдаа 1-т орж чадсан. Түүнд хичээл хийнэ гэдэг зүйл сонирхолтой санагдаж эцэст нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа өндөр оноо авч чаджээ.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Та л бүхнийг эерэгээр бодож чадвал таны амьдрал аз жаргалаар дүүрэн байна

Энэ удаа хэл сурах үйл явц дээр жишээ авч үзье. Та арай хүн бүр л мэддэг учраас эсвэл би хоцрогдож байгаа учраас гадаад хэл сурна гэж бодож байгаа юм биш биз?. Хэрвээ та ингэж бодож байгаа бол бодлоо зорилгоо өөрчлөх цаг иржээ. Дурлаж хэл сурахын тулд эхлээд та тухайн улсын соёлыг судал, урлагийг судал, загвар техник технологи гээд өөрийн сонирхолд таарсан зүйлийг хайж олох хэрэгтэй. Хэл сурах мөн чанараа олсон тохиолдолд л та дурлаж суралцаж чадах болно.

Дурлаж суралцдаг нэгэн болохын тулд та заавал өөрийгөө дайчлах хэрэгтэй

Жижигхэн өөрчлөлт ч гэсэн олон сайн шинж чанарыг бүрдүүлж чаддаг. Нэгэн оюутан аливаа нэмэлт бодлогоос байнга зайлсхийж зугтдаг байжээ. Гэтэл нэг удаа багш нь түүнд нэмэлт бодлого өгөхөөр болж чадах эсэхийг нь асуухад тэр эхэндээ эргэлзсэн хэдий ч өөрийгөө дайчлаад үзье гэж бодсоны эцэст нэмэлт даалгавар авжээ. Тухайн бодлогыг 1 хоногийн дотор бодоод багшдаа үзүүлтэл дахиад нэмэлт бодлого өгчээ.

Оюутан дараагийн бодлогыг өмнөх шигээ амархан гэж бодоод бодох гэтэл хэд дахин хэцүү байсан бөгөөд 5,6 хоногийг тэр бодлогод зарцуулжээ. Эцэст нь багшдаа шалгуултал багш нь өөрийгөө дайчилж шинэ зүйл туршиж үзсэнд нь баярлаж байгаагаа илэрхийлж ихээхэн магтаж урамшуулжээ. Түүнээс хойш тэр оюутан ажлын байранд гарч хамт олныхоо чадахгүй байгаа ажлуудад тусалж үргэлж ажил хичээлийг дурлаж хийх болсон байна. Үүнтэй адил хүн нэг л удаа оролдоод үзэхэд “Би ч бас чадах юм байна” гэсэн бодол төрдөг байна.


“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

error: Энэхүү контент хамгаалагдсан!