Ихэд биш чухалд анхаарах буюу 80/20-ийн дүрэм гэж юу вэ?

1895 онд Vilfredo Pareto нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан бөгөөд энэ нь Италийн нийт хүн амын 20% нь нийт газар нутгийн 80% -ийг эзэмшиж байсан нь юм. Хүмүүсийн нэрлэдгээр энэхүү хүчний тэнцвэргүй байдал нь бүхэлдээ хүчний хууль буюу Power laws-ийг тайлбарласан юм.

Энэхүү баялагийн хуваарилалт одоо хүртэл оршдог бөгөөд бүхий л салбарт ижил байдаг. Жишээ нь:

  • Нийт татварын 80%-ийг нийт хүн амын 20% нь бүрдүүлдэг;
  • Бизнесийн салбартНийт орлогын 80%-ийг нийт харилцагч байгууллагуудын 20% нь бий болгодог. Тийм ч учраас байгууллагууд нийт орлогын ихэнх хувийг бүрдүүлж буй цөөн тооны харилцагчидаа халамжлах RAD болон бусад системийг зохиосон байдаг.

Цагийн менежментэд 80/20-ийн дүрмийг ашиглах нь

Pareto-ийн энэхүү зарчим нь цагийн менежментэд хамгийн түгээмэл ашиглагддаг бөгөөд олны танил эрхмүүд энэхүү зарчмийг ашигладаг гэдгээ олонд зарласан юм. Үүнийг хэрхэн амьдралдаа нэвтрүүлэх вэ? гэхээр, дүрэм их энгийн: Таны хийж буй ажлын 20% нь 80%-ийн амжилтыг танд авчирах бөгөөд үлдсэн 80%-ийн ажлууд нь танд арай бага буюу 20%-ийн амжилтыг авчирдаг.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Тэгвэл хэрхэн 20%-ийн буюу үнэ цэнтэй ажлуудыг ялгах вэ?

Мөнгөн дүнгээр бодвол дизайнерийн хувьд 5 компанийн 10 постерийг бэлтгэх болон 1 компанийн brand book буюу дизайнын үндэс суурийг гаргах ажлыг харьцуулж үзье лдээ. Олон компанийн жижиг ажлуудыг хийх нь тооны хувьд олон сонсогдож байгаа ч тухайн дизайнерт орох орлогын хэмжээгээр дунджаар бодвол 50’000×10=500’000 төгрөг байна.

Харин brand book-д ур ухаан болон цаг хугацаагаа зарцуулан нэлээд суух шаардлагатай боловч орлогыг мөнгөн дүнгээр авч үзвэл дунджаар 5-15 сая төгрөгийн үнэлгээтэй байх жишээтэй. Тэгэхээр ажлын priority өгөх буюу 20%-ийн ажил маань Brand book болж таарч байна.

Өдөр бүр хийх ёстой ажлуудын тань 80% нь таны ирээдүй эсвэл компанид тань ердөө 20%-ийн ашиг авчрах хэрнээ таны ажлын цагийн 80%-ийг эзлэх тийм их цаг шаардах олон тооны ажлууд байдаг. Үүнийг эхэнд хийгээд байвал 80%-ийн ашиг авчрах ажлууддаа анхаарч чадалгүй, илүү цагаар ажиллах, эрч хүчгүй болох зэрэг асуудлуудтай тулгардаг. Тиймээс цаг авдаг жижиг ажлуудад түүртэлгүйгээр ажлын priority-гоо гол ашиг олох 20%-д зарцуулаарай.


Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Share

Блоггер I Влоггер I Маркетер

error: Энэхүү контент хамгаалагдсан!