Э.Өнөболд: Бид хүссэн сургууль даа сурч болох азтай үед амьдарч байна

Нийслэлийн Багануур дүүргийн “Оюуны эрин” сургуулийн төгсөгч Э. Өнөболдтой ярьсан сонирхолтой яриаг та бүхэнд хүргэж байна. (2018 оны төгсөлт)

Facebook: Enkhtuvshin Unubold

Instagram: unoflame 

Сайн байна уу, манай сайтад ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Та яг одоо хаана суралцаж байгаа вэ? гэсэн асуултаар яриагаа эхлүүлье.

ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуульд тэтгэлгээр маркшейдер мэргэжлээр 2 дахь жилдээ сурч байна.

Та яагаад энэ сургуулийг сонгох болсон бэ?

Манай сургууль нь Дэлхийд инженерийн чиглэлээр 12 дугаар байрт дотооддоо буюу ОХУ-даа нэгт жагсдаг. Тийм ч учраас маш олон улсын, өндөр хөгжилтэй орнуудаас оюутнууд манай сургуулийг зорин суралцдаг. Тэр хэмжээгээрээ шалгуур нь ч өндөр байдаг. Мөн сургалтын чанар болон лабораторийн техник технологийн хангамж сайн бөгөөд суралцахад маш таатай орчин бүрдсэн газар.

Түүнээс гадна багш нарын хувьд олон жилийн ажлын туршлагатай бас өндөр ур чадвартай. Гадаад оюутнуудтай тулж ажиллах чадвартай, эелдэг харилцаатай энэ нь надад маш ихээр таалагдсан. Залуу болон ахмад гээд бүх багш нар нь англи хэлтэй байсан нь миний хувьд ойлголцоход тун амар гэж бодсон хэрэг л дээ.

Учир нь гэвэл тухайн үед орос хэлээр тийм ч сайн ойлгодоггүй арван жилийнхээ мэдэгдэхүүнтэй шууд хэлний бэлтгэлд очиж байсан. Дээр нь нэмж хэлэхэд Санкт-Петербург хот нь ОХУ-ын маш үзэсгэлэнтэй газруудын нэг учраас сурангаа аялахыг хүссэн. Энэ мэтчилэн энэхүү их сургуулийг сонгоход маш олон давуу талууд надад нөлөөлсөн.

“Гадаадад сурах гарц” номын урьдчилсан захиалга эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Тэр ч бүү хэл төгсөгчдийн дунд ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путин (эдийн засгийн ухааны зэрэг, 1997 он), Монголын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат (уул уурхайн инженер, 1965 он; эдийн засгийн ухааны доктор, 1999 он), Тажикстаны анхны ерөнхийлөгч К.М. Махкамов (уул уурхайн инженер, 1953 он) гэх мэт олон мундаг хүмүүс байсан.


Хэлний бэлтгэлд очихдоо орос хэл сайн ойлгодоггүй байсан болохоор англи хэл танд хэрэг болсон гэж ойлгож болох уу?

Тийм ээ, үнэхээр их хэрэг болсон. Хэлний бэлтгэл гэхээр л зөвхөн тухайн орны хэлийг судлах ёстой гэсэн түгээмэл ойлголт байдаг. Гэтэл үгүй байсан. Орос хэлний хажуугаар хэд хэдэн суурь хичээлүүдийг давхар судалсан. Жишээлбэл; хими, физик, математик, мэдээлэл зүй, шугам зураг, орон судлал мөн дээрээс нь мэдээж хэрэг орос хэл эдгээр хичээлүүдийг давхар судалсан.

Эхэндээ багш нарынхаа юу ярьж байгааг нэг л сайн ойлгож өгөхгүй байсан. Энэ үед англи хэл надад маш их тус хүргэж чадсан юм. Энэ ташрамд хэлэхэд гадаад руу сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүддээ давхар англи хэлээ сайн судлаарай гэж захимаар байна.

Танд тэтэглэгэгт хамрагдахад юу хамгийн их нөлөөлсөн гэж бодож байна вэ? Мөн хэр их хугацааг түүнд зарцуулсан бэ?

Ер нь бол тэтгэлэгт хамрагдахад яалт ч үгүй мэдээлэл хамгийн чухал. Миний хувьд ЭЕШ өгөөд сургуулиа авсныхаа дараа тэтгэлгийн талаар мэдээлэл авсан. Тэрний дараа сайн бодож гэр бүлийнхэнтэйгээ ярилцсаны үр дүнд Монголдоо ч сураад, шалгалтандаа ч бэлдсэн.

Хамгийн гол зүйл нь миний хүсэл мөрөөдлийг дэмжих гэр бүл байсан. Мөн дээрээс нь шалгалтандаа бэлдэхийн хажуугаар ажил хийсэн. Үүнд нэг жилийн хугацааг зарцуулсан. Шалгалтандаа бэлдэхэд шууд бэлдэх боломж байсангүй. Хажуугаар нь ажил хийж байсан учраас цаг хугацаа маш их зарцуулагдсан.

Хэрэв та захиалга өгөхийг хүсвэл энд дарна уу.

Санкт-Петербург хотын хамгийн харц булаам, сонирхол татдаг газруудаас танд хамгийн их таалагдсан гурван газрыг нэрлэвэл?

Эрмитаж, Эрмитаж бол дэлхийн хамгийн том музейнүүдээс хоёрт ордог агуу урлаг соёл, түүх үзэмжийн төгөл.

Исаакиевский собор, Исаакиевский собор нь сүм бөгөөд 1931 онд ЗХУ албан ёсоор музей болгосон байдаг. Тэр их үзэсгэлэнтэй барилга, зохион байгуулалт, доторх чимэглэл, интерьер дизайн гээд ороод л харахад нүд гялбам, хурц өнгөний сонголтууд нь гэгээ нэмсэн газар учраас надад маш ихээр таалагдсан.

Петергоф, Петергоф бол диваажин л гэсэн үг. Өвөлдөө цас ороод цав цагаан үзэсгэлэнтэй парк болдог. Зун нь талбайн зохион байгуулалтууд нь ажилд ороод эхлэвэл агуу том хүч хөдөлмөр түүх дурсгалын ундарга болсон газар гэдэг нь нүдэнд тань мэдрэгдэнэ. Баримал, хөшөө, усан оргилуур, үзэсгэлэнт цэцэгс гээд л орсон цагаас эхлээд амаа хөдөлгөх завгүй анхаарал тэр чигтээ тэнд тусдаг учраас би энэ газарт дуртай.

Та амралтын өдрүүдэд ихэнхдээ юу хийдэг вэ? 

Энэхүү хотод 200 гаруй музей байдаг. Аль болох чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд Санкт-Петербург хотын түүхт болон үзэсгэлэнт урлаг соёлын музей үзэх дуртай. Би ихэвчлэн түүхийн музей үзэх дуртай. Түүхээс мэдэж авах зүйл их бий. Бидний эргэн тойронд буй бүх зүйл түүхийг өгүүлдэг. Амьдрал бол тэр чигтээ түүхийн дэвтэр. Би харин үзэг нь учир маш нягт нямбай хандахийн тулд бусад дэвтрээс суралцах хэрэгтэй гэж үзсэн учраас түүхтэй танилцахыг хүссэн тэр тусмаа агуу хүмүүсийн амьдралын хэв маяг ааш араншин намтар гэх мэт түүхүүдээс суралцах дуртай.

“Гадаадад сургадаг дэвтэр” борлуулагдаж эхэллээ. Мөн TomYo аппын эрх дагалдах болно. Та энд дарж захиалга өгөөрэй.

Оюутан болсноосоо хойш тэр тусмаа бие даан гадаад улсад суралцаж байх хугацаанд буюу өдөр тутамд тулгамддаг хүндрэл, бэрхшээлүүдийг хэрхэн шийддэг вэ?

Надад бусад оюутнуудтай адил түгээмэл асуудлууд үүсдэг. Миний хувьд тулгамддаг асуудал бол цагийн менежмент юм. Бусад оюутнуудын хувьд ч бас түгээмэл тулгамддаг бэрхшээлүүдийн нэг байх гэж бодож байна. Мөн энэхүү асуудалтайгаа нүүр тулаад байгаа. 

  1. Зөв буюу тогтмол хооллох
  2. Зорилго бүхнээ зохион байгуулалттай, дараалалтай тэмдэглэн цагийн хуваарь гаргах
  3. Дэмий зүйлд цаг үрэлгүй дасгал хийж эрүүл мэнддээ анхаарах гэх мэт.

Гадаадад сурах гэж хүсэж, зорьж бас хичээж байгаа дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?

Аливаа зүйл нь шууд гарт орж ирдэггүй бөгөөд юмны учир шалтгааныг хэрхэн төлөвлөх, хэрхэн эмх цэгцтэй, зохион байгуулалтай сурах вэ гэдэг тал дээр тулж ажиллах хэрэгтэй. Жишээлбэл тэмдэглэлийн дэвтэр хөтөлж сурах хэрэгтэй. Миний хувьд тэмдэглэлийн дэвтэр гэдэг бол маш их хэрэг болох зүйл. Бүх юм зохион байгуулалттай байх тусмаа яагаад ч юм маш энгийн болчихдог.

Цаг хугацаагаа тооцоолж өдөр хоногийн хуваарилалт, зохион байгуулалт хувийн мэдээлэл сэтгэл зүйн асуудал гээд л бүхий л зүйлээ ганцхан энэ тэмдэглэлийн дэвтэр гэдэг зүйл дээр буулгаад зохицуулчихна гэдэг миний амьдралын хувьд асар том нээлт байсан. Тийм учраас би дүү нартаа үүнийг зайлшгүй ашиглаж энгийн хэвшил болгоорой гэж хичээнгүйлэн гуйя.

Хэзээ Монгол руу буцах төлөвлөгөөтэй байна вэ?

Энэ зуны 7 дугаар сарын сүүлээр дадлага дуусна. Тэр үеэр хил нээлттэй байвал явах төлөвлөгөөтэй байна.

Танд амжилт хүсэе! Монгол улсын маань нэр алдар танаар дурсагдах ерөөлийг дэвшүүлж байна.

error: Энэхүү контент хамгаалагдсан!