Хэрхэн тууштай суралцах вэ?

Бүх амжилтын үндэс бол тууштай байдал гэж та тоймгүй олон удаа сонссон байх. Гэхдээ яаж? Тиймээс танд хэрхэн тууштай суралцах талаар хамгийн энгийн аргаар тайлбарлагдсан, хамгийн үр дүнтэй байж болох аргыг танилцуулъя.

Юун түрүүнд “Тууштай байдал” гэх үгний утгыг ойлгох нь зүйтэй. Энэхүү үгний утга нь тэсвэр тэвчээр гэж нэрлэгддэг ба аливаа зүйлийг байнгын буюу тасралтгүй үргэлжлүүлэн хийх, үйлдлийн тууштай, тогтвортой байдал.

🎁 Танд зориулсан супер бэлгийн эзэн болохыг хүсвэл ЭНД дараарай.

Амжилттай хүн бүрт нийтлэг байдаг нэг шинж чанар нь тууштай байдал гэдгийг бид бүгд мэддэг. TEDTalk-оос Simon Sinek-ийн яриаг сонсоход тэрээр өөрийн нээсэн үнэхээр энгийн хэдий ч хүчирхэг нээлтийн талаар тайлбарласан. Тэр өөрийн нээлтийг “Алтан цагираг” гэж нэрлэжээ.

Түүний энэхүү цагиргийн утгыг өөрийн үгээр тайлбарлавал хамгийн гадна байрлах том цагираг дахь ЮУ гэдэг нь юу хийхээ мэддэг хүмүүсийг харуулж байна. Харин голын цагираг дахь ХЭРХЭН гэдэг нь юуг, яаж хийхээ мэддэг хүмүүсийг харуулж байна. Харин гол цөм хэсэг дэх цөөн хүмүүсийг юуг, хэрхэн хийх болон ЯАГААД юуны төлөө, ямар зорилгоор хийдэг гэдгээ мэддэг хүмүүсийг багтаасан байна. Тэгэхээр ихэнх хүмүүс юу хийхээ мэддэг, зарим нь юуг яаж хийхээ мэддэг харин цөөн хэдэн хүмүүс яагаад хийх гэдгээ мэддэг буюу хүчтэй шалтгаанаар ямар нэгэн зүйлийг хийдэг байж таарна.

Гадаад хэл сурч буй ихэнх хүмүүс юу хийхээ мэддэг. (Үг цээжлэх, дүрэм судлах, кино үзэх г.м) Харин яагаад сурч байгаа гэдэг хүчтэй өөрт нөлөөлөхүйц шалтгааныг олоогүй учраас тууштай суралцаж чаддаггүй. Ямарваа нэгэн чухал зорилгоор суралцаж буй хүн тууштай бас маш үр дүнтэй суралцдаг байна.

Тиймээс ямар нэгэн зүйлийг суралцахын тулд хамгийн түрүүнд яагаад хийж байгаа вэ гэдгээ олох нь зүйтэй. Хэрэв таны яагаад гэх асуултанд хариулагдах хариулт таны ирээдүйн зорилго, таны төрөлх мөн чанар, маш их хүсдэг хүсэл зорилготой нийцэж байвал та сурч буй зүйлээ хэзээ ч шантарч бууж өгөхгүйгээр, тууштай хийх болно. Ингэснээр та магадгүй амжилтанд хүрэх дэлхийн нийт хүмүүсийн 2.6%-д багтаж болно шүү дээ. 

error: Энэхүү контент хамгаалагдсан!