TOEFL-ийн жишиг шалгалт өгөх боломжтой үнэгүй вэб сайтууд

Аливаа шалгалтыг өгөхдөө урьдчилан сэтгэлзүйгээ бэлдэж, тухайн шалгалтыг ямар систем, журамтай явагддаг, мөн аль хэсэгт юуны талаар гардаг гэх мэт шалгалтын үйл явцыг урьдчилан мэдэх нь шалгуулагчийн маш том давуу тал болж өгдөг. Тиймээс дараах вэбсайтууд руу хандаж олон улсын TOEFL  шалгалтын жишиг дасгалуудыг ажиллаарай.

nonstopenglish.com

Энэ сайт бол англи хэлний шалгалт өгөхөөр бэлдэж буй бүх сурагчдад зориулсан мэдээлэл, мэдлэг түгээх бааз юм. Англи хэлний дүрмийн хичээлүүд болон түүнтэй холбоотой бүхий л дасгал, даалгавруудыг та эндээс авах боломжтой.

🎁 Танд зориулсан супер бэлгийн эзэн болохыг хүсвэл ЭНД дараарай.

testpreppractice.net

TOEFL-ийн шалгалтанд бэлдэхэд хэрэгтэй ном, сурах бичиг болон уг шалгалтын “унших”  хэсгийн жишиг материалыг хийж гүйцэтгэх боломжтой.

english-test.net

Та өөрийн англи хэлний түвшинг мэдэх үү? Мэддэг бол өөрийн түвшинд тохирсон материалаа сонгож хийх боломжтой. Харин мэдэхгүй бол түвшнээ тогтоох боломжтой шүү. Энэ вэбсайт танд тусална.

examfocus.com

Энэ сайтад зөвхөн TOEFL ч биш GRE, GMAT, IELTS, SAT гэх мэт маш олон төрлийн шалгалтын материал байдаг. Тиймээс та хүсвэл эдгээр шалгалтуудын тухай уншиж судлаад, жишиг тестүүдийг нь хийх боломжтой. Шалгалт бүрийн онцлог, хэрхэн явагддаг талаар дэлгэрэнгүй тайлбартай бөгөөд хэсэг тус бүрт зориулсан тестүүдийг байрлуулжээ.

graduateshotline.com

Танд TOEFL-ийн талаарх бүхий л зөвлөгөөг өгөхөөс гадна дүрмийн болон түүнтэй холбоотой жишиг тестүүд бий.

bestmytest.com

Цахим ертөнцийг ашиглан жишиг шалгалт өгөх нь зорилтот оноогоо авахад тань маш том тус хүргэх нь гарцаагүй.  Энэ бол bestmytest.com-ийн гол зорилго. Өөрөөр хэлбэл таны хүссэн оноог авах хүртэл танд туслах болно.

Шалгалтаа өгөхөөс гадна, тестүүдийг нь Pdf хэлбэрээр татаж авах боломжтой бөгөөд  TOEFL-ийн номуудыг ч татаж авч болно.

4tests.com/toefl

Энэ вэбсайт руу хандсанаар та яг л TOEFL-ийн шалгалтын жишгээр даалгавруудыг нь гүйцэтгэх болно. Мэдээж оноог тань тооцоолж өгөхөөс гадна, юун дээр алдсан, аль нь зөв хариулт байсныг мэдэх боломжтой.

Нүүр зургийг @monkhoo601


🎁 Танд зориулсан супер бэлгийн эзэн болохыг хүсвэл ЭНД дараарай.

error: Энэхүү контент хамгаалагдсан!