Хэрхэн гэрээсээ сурч, ажиллах орчноо бүтээх вэ?

Цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр бид гэрээсээ сурч, ажиллах шинэ сорилттой нүүр тулсан юм. Тиймээс цаашдаа ч бидэнд хэрэг болох тул өөрийн гэртээ ажил, хичээлийн орчноо бүрдүүлэхэд юуг анхаарах ёстойг энэхүү блогоороо хүргэж байна.

Нуруунд дэмжлэг үзүүлэх, эргономик сандал

Гэрээсээ ажиллах болсон эхэн үед хүмүүс гар тогооны ширээ эсвэл буйдан дээрээсээ ажиллах хандлага өндөртэй байсан боловч тун удалгүй нуруу, хүзүү нь чилж, нойр муудах, толгой өвдөх г.м муу шинж тэмдгүүд илэрч эхэлсэн билээ.

Энэ бүхэн бүгд буруу сууснаас шалтгаалж байгаа бөгөөд таны гэр оффистоо бүрдүүлэх хамгийн чухал зүйл бол тухтай сандал болон ширээ юм. Бид сургууль болон оффистоо тодорхой хэмжээний стандартад нийцсэн сандал ширээг хэрэглэдэг бөгөөд энэ нь бидний нуруу болон хүзүүг зөв чиглэлд байлгаж, дээрх өвчнүүдээс сэргийлэхэд тусалдаг юм.

 🌎 Үсрэнгүй хөгжихийг хүсэж байна уу? Тэгвэл яг одоо энд дар.

Залгуур болон бусад хэрэгтэй зүйлстэйгээ ойрхон байрлал сонгож суух

Зөөврийн компьютерын цэнэглэгч эсвэл мониторын залгуур, утасны цэнэглэгчээ залгах залгууртай ойрхон байх нь танд тухтай байдлыг үүсгэж өгөх болно. Ингэснээр байн байн босож, шүүгээ, шургуулга ухах шаардлагагүй болно. Хэрвээ та цаасан дээрх тоо баримттай ажиллах дуртай бол хэвлэгч төхөөрөмж, үдээсний машин зэрэг зүйлсээ ойрхон байлгах хэрэгтэй. Мөн шуурхай хурлын тэмдэглэл хийх, өнөөдөр хийх ажлаа тэмдэглэх боломжтой дэвтэр, үзгээ ойрхон байлгах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

An arrow pointing to an outlet.

Ногоон ургамал байршуулах

Ногоон ургамал өрөөнд өнгө нэмэхээс гадна өдрийн цагаар фотосинтезийн тусламжтайгаар өрөөнд тань хүчилтөрөгч ялгаруулах болно. Lord design компанийн Business Insider-т өгсөн яриандаа өгүүлжээ.  Тиймээс гоёмсог дэлбээтэй цэцэг эсвэл энгийн ногоон ургамал өрөөндөө байршуулаарай. Энэ нь таны гэр оффисыг эрүүл агаараар дүүрэн байлгахаас гадна өнгө нэмж, крейтив байдлыг тань нэмэгдүүлэх болно.

A houseplant.

Гэрээсээ ажиллах хэв маяг “New normal” болтлоо хөгжиж, цаашдаа ч энэ маягаар ажиллах хандлага дэлгэрч, зайнаас ажиллагсдын эгнээ нэмэгдэж байна. Маш олон байгууллагууд нүсэр том оффисоос илүү ажилтнуудынхаа эрүүл мэнд болон цаг хугацааг хэмнэсэн remote ажлын байруудыг нэмэх шинжтэй болжээ. Тиймээс өөрийн гэрийнхээ ширээг нэмж, сайжруулах биш өөрийн гэсэн ажлын буланг гэртээ үүсгэх талаар энэхүү нийтлэлдээ бичих болно. Магадагүй та гэрээсээ маш удаан хугацаанд ажиллах эсвэл сурах тохиолдолд ч үүнийг анхаарууштай билээ.

Бид зайнаас ажиллаж, суралцаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч гэлээ энэ шинэ хэв маягт дасаж амжаагүй байгаа билээ. Магадгүй бидэнд тун удахгүй хөл хорио тавигдах учраас гэртээ оффис байгуулаад хэрэггүй байх гэсэн бодолтой ч байж магадгүй юм. Гэхдээ гэрээсээ ажиллах гэдэг нь “New normal” болчхоод байгаа бөгөөд дэлхий дахинд мянга мянган байгууллагууд зайнаас ажиллаж, томоохон оффисууд хөл хорио тавигдсан ч оффисоо нээхгүй байх шийдвэр гаргаа байгаа юм. Тиймээс та гэртээ ажиллах эсвэл суралцах  орчноо бүтээгээрэй.


Share

Блоггер I Влоггер I Маркетер

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Энэхүү контент хамгаалагдсан!