Хэрхэн эртэч шувуу болох вэ?

Өдрийг эрч хүчээр дүүрэн, амжилтаар баялаг байлгах эсэх нь өглөөг хэрхэн эхлүүлснээс шалтгаална. 

Өглөө эрт босоод төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэх нь цаанаа л нэг амгалан тайван, үр бүтээлтэй байдаг. Мөн гэрийнхэн тань унтаж байгаа учраас зөвхөн өөртэйгөө ажиллаж, анхаарлаа дээд цэгтээ хүргэхэд хамгийн тохиромжтой цаг гэдэгтэй санал нийлэх биз. Тэгвэл хэрхэн өглөөний хүн болж, өдрийг гайхалтай өнгөрүүлэхэд туслах зөвлөгөөг хүргэж байна.

Эрт унтах дадлыг хэвшүүлэх

Эрт унтах гэдэг нь эрт унтах нөхцөлөө бүрдүүлээд тайван амрахыг хэлнэ. Хийх ажлууд их, хичээл бие даалт давхцаад юун эрт унтах гэж бодож байгаа бол тухайн ажлуудаа яагаад өглөө эрт хийж болохгүй гэж? Орой бүр өөртөө “Би өнөөдөр эрт унтаж өглөө эрт босох учраас маргаашдаа бэлдчихье, хийх хичээлүүдээ ширээн дээрээ бэлдээд тавьчихъя” гэсэн бодолтойгоор өөрийгөө бэлтгэвэл эрт унтах гэдэг асуудал биш.

TomYo Class хэмээх шинэ функц нээгдлээ. Та яг одоо ороод шагналтай асуултуудад хариулж өөрийгөө сорих боломжтой.

Сэрүүлгээ тавихдаа…

Бидний гаргадаг түгээмэл үйлдэл бол сэрүүлгээ хойшлуулах. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Миний хувьд сэрүүлгээ хойшлуулж унтахаас сэргийлж 4 арга ашигладаг.

  • Сэрүүлгээ өөрөөсөө хол тавих: Сэрүүлгээ өөрийн гар хүрэхээргүй, босож унтраахад дор хаяж 5 алхам шаардагдахаар хол тавих хэрэгтэй. Унтраахаар алхаж байхдаа нойр чинь сэргэнэ гэсэн үг. Хэрвээ сэргэхгүй бол сэрүүлгээ унтраачхаад шууд ариун цэврийн өрөөндөө ороод нүүрээ угаа.
  • 3 өөр газар сэрүүлэг тавих: Би эхэндээ сэрүүлгээ хол тавьсан ч унтраачхаад унтчихдаг байсан. Хэрвээ үнэхээр унтраагаад байвал дараагийн нэг арга нь 3 төхөөрөмжид сэрүүлэг тавиад тэрийгээ 3 өөр газар байршуулах. Хөөх! 3 төхөөрөмж өө? Гэж гайхаж байгаа бол танд санаа өгье. Ээж, аав, дүү, эгч, ахынхаа утас, сэрүүлэгтэй цаг зэргийг ашиглаж болно шүү. Туршаад үзээрэй
  • Сэрүүлгээ хамгийн чанга дээр нь тавь: Өглөө 5 цагт танай гэр бүлийнхэн нам унтаж байх болно. Та хайртай гэрийнхнийгээ сэрээхийг хүсэхгүй л байгаа бол сэрүүлгээ дуугармагц хар хурдаараа очин унтраах болно. Мэдээж та маш их сандарч босох учраас буцаад унтана гэдэг юу л бол…
  • Утасныхаа дуудлагын аяыг сэрүүлгийнхээ ая дээр тавь: Танд дуудлага ирж байна гэж бодоод л босох болно. Энэ бол шалгарсан арга шүү.

🌍 IELTS Reading тактик хөтөлбөрийн эхний элсэлт эхэллээ. Яг одоо энд дарж бүртгүүлээрэй.

Өглөө босоод хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргах

Эрт босохоор зорилго тавьсан бол яагаад босох гэж байгаа зорилгоо ч мөн адил тодорхойл. Зарим хүмүүс эрт босоод хийх ажлаа тодорхой болгоогүйн улмаас буцаад унтчихдаг. 5 цагт босоод юу хийх гэж буйгаа өөрөөсөө асуугаад үз. Хэрвээ хариулт олдохгүй байвал та эрт босохыг хүссэн ч буцаад унтчихна. Харин хариулт чинь бэлэн байвал өглөө эрт босох таны хувьд асуудал биш. Нэг ёсондоо өглөө босох нөхцөлөө өөртөө бүрдүүл гэсэн үг.

Эрт сэрэх гэж буйгаа олон хүнд хэлэх

Ихэнх хүмүүс хэлсэндээ хүрэхийг хичээдэг. Хэрвээ та олон хүнд “би эрт босох гэж байгаа” гэж итгүүлбэл түүнийгээ үнэн болгож, худлаа хэлээгүй гэдгээ батлахын тулд эрт босох болно.

Үүнийг хэрэгжүүлэхдээ та ямар нэг байдлаар сошиал ертөнцөд эрт босно гэдгээ хүмүүст мэдэгдүүлэх ёстой. Жишээ нь: Стори хийх, пост бичих, зураг оруулж тайлбар хэсэгт нь “Маргааш эрт 5 цагт босно, надтай хамт өглөөний хүн болмоор байна уу” гэх мэтээр нөлөөлөл үүсгэж болно. Хэрвээ та хүмүүсийн итгэлийг алдах дургүй хүн бол шууд л босчихно.

🌍 Япон хэлний хөтөлбөрийн хоёр дахь элсэлт эхэллээ. Яг одоо энд дарж бүртгүүлээрэй.

10 минутын дүрэм

Мэдээж шууд 5 цагт босно гээд л эхний оролдлогоороо босож дийлэхгүй байх. Эхний өдрөө босож чадсан ч дараагийн өдөр хэцүүхэн шүү дээ. Тэгвэл танд 10 минутын дүрмийг санал болгоё. Аливаа зүйлийг амархнаас нь эхлэн алхам алхмаар хүндрүүлэх нь хамгийн зөв. Эхний өдөр 06:30 цагт боссон бол маргааш нь 10 минутаар урагшлуулаад 06:20 цагт босно, дараагийн өдөр нь мөн адил 10 мин урагшлуулаад 06:10 цагт гэх мэтээр урагшлуулсаар өөрийн хүссэн цагтаа босож чаддаг болтлоо энэ дүрмээр ажиллаарай.

Амьдралын хэвшил буюу дадал зуршил 21 хоног давтамжтайгаар үйлдэгдсэний дараа бий болдог. Та 21 хоног эрт босчихвол 22 дахь хоног дээрээ хүсээгүй байсан ч эрт босох болно. Эрт босохыг амьдралынхаа хэвшил болгоё гэвэл танд 21 хоног л хэрэгтэй гэсэн үг. Гол нь өдөр болгон давтамжтайгаар сэрэх юм шүү.

error: Энэхүү контент хамгаалагдсан!