Англи хэлтэй хүмүүс амархан сурах боломжтой 7 хэл

Олон хэл сурах тусам ажлын байрны боломж нэмэгдүүлэх, санах ойг сайжруулах, шинэ соёлтой танилцах гэх мэт олон давуу талыг олгодог. Хэрэв та англи хэлтэй бол дараах хэлийг сурахад илүү хялбар байх болно. 

1. Испани 

АНУ-д хамгийн их хэрэглэгддэг гадаад хэлний нэг нь испани хэл юм. Уг хэл нь латин хэлнээс гаралтай тул үгсийн сан нь англи хэлтэй нэлээд төстэй. Жишээ нь correcto -correct, delicioso – delicious, pizza – pizza гэх мэт.

Англи хэлэнд төстэй дуудлагатай /their, they’re, there, эсвэл two, to, too гэх мэт/ үгсийг ихэвчлэн өөр өөрөөр бичдэг бол испани хэл үгсийг дууддаг шиг нь бичдэг. Иймд испани хэлээр унших, бичихэд хялбар байх болно. Гэхдээ  үйл үгийн хувирал их байдаг нь нэлээд бэрхшээлтэй.

TomYo Class хэмээх шинэ функц нээгдлээ. Та яг одоо ороод шагналтай асуултуудад хариулж өөрийгөө сорих боломжтой.

2. Франц 

Франц хэл нь англи хэлтэй тийм ч төстэй биш. Гэхдээ англи үгсийн бараг гучин хувь нь франц гаралтай, өөр гучин хувь нь латин гаралтай бөгөөд франц хэлний ихэнх үгнүүд нь мөн латин гаралтай үгс юм. Иймд үгсийн сан нь ойролцоо тул үгс цээжлэхэд дөхөм байна. Жишээ нь tableau -table, attention- attention, télévision – television, hôpital-hospital, forêt –forest гэх мэт.

Франц хэл сурахад дуудлага нь хэцүү байдаг тул шинээр суралцагчид уг чадвартаа их цаг зарцуулах шаардлагатай болно. 

3. Норвеги 

Норвеги хэл нь англи хэлтэй адилхан бөгөөд өгүүлбэр зүй нь ч ойролцоо юм. Жишээ нь: англи хэлнээс “Can you help me?” гэх текстийг норвеги хэл рүү орчуулахад “Kan du hjelpe meg?” болох юм. Мөн бусад европын хэлнээс үйл үгийн хувирал болон дуудлага нь илүү амархан байдаг.

TomYo аппын Class хэсэгт яг одоо бэлэгтэй уралдаан зарлагдсан байгаа. Шагналд нь 7 хоногийн эрх өгөх болно. Энд дарж апп руугаа ороорой.

4. Индонез

Индонез хэл нь латин цагаан толгойг ашигладаг Азийн цорын ганц хэл юм. Индонезийн дүрмийн бүтэц нь англи хэлний дүрмийн бүтцээс эрс ялгаатай боловч харьцангуй энгийн. Тодруулбал үйл үгийн хувирал байхгүй, олон тоогоор илэрхийлэгдэхгүй (үгийг хоёр удаа давтахад л хангалттай), дүрмийн хүйс гэж байхгүй. Хэрэв танд дүрэм хэцүү байвал индонез хэл нь таны хувьд зөв сонголт байж болох юм. 

5. Африкаанс

Энэ нь баруун германы хэл бөгөөд Африк болон европын зарим орны  9 сая орчим хүн ярьдаг. Африкаанс хэлний үгсийн сан нь англи хэлтэй нэлээд төстэй. Мөн индонез хэл шиг үйл үгийн хувирал, дүрмийн хүйс гэж байдаггүй. 

Жишээ нь англи хэл дээрх “I would like to go to Oxford one day” гэх текстийг африкаанс хэл рүү орчуулахад “Ek sou graag wou besoek Oxford eendag” болно. 

Та дараах хүмүүсээс 1 цагийн зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.

6. Швед 

Швед хэлний дүрэм, өгүүлбэрийн бүтэц нь англи хэлтэй төстэй бөгөөд мөн үгсийн сан нь ч ойролцоо. Жишээ нь англи хэл дээрх “I would like to go to Oxford one day” гэх текстийг швед хэл рүү орчуулахад “Jag skulle vilja åka till Oxford en dag” болно. 

7. Итали 

Итали хэл нь латин хэлнээс үүсэлтэй тул үгсийн сангаас нь олон англи үгсийг олж харах болно. Итали хэлээр унших, дуудахад хялбар байдаг. Мөн ихэнх үгсийн төгсгөл нь өргөлттэй хэлэгддэг тул аялгуу нь гоё сонсогддог байна.  

error: Энэхүү контент хамгаалагдсан!